Жил бүрийн хамгийн сүүлийн өдөр гэр бүлээрээ идээ ундаар дүүрэн баярын ширээгээ тойрон сууж өнгөрснөө дүгнэн, ирээдүйгээ хэлэлцэж, хундагаа харшуулан тэмдэглэдэг аз жаргалын баяр бол ШИНЭ ЖИЛ.
Тэгвэл энэхүү баярын өдөр идээ ундаас гадна ширээгээ хэрхэн чимэх талаар та бодож сууна уу. Баярын ширээ засахдаа дараах зүйлсийн бүгдийг биш юм гэхэд 2-3 онцлогийг шингээсэн байхад ширээний ард тав тухтай, баярын хоол ч илүү өнгө үзэмжтэй харагдах болно.
ГЯЛТГАНАСАН ӨНГӨ АЯС
Энэ жилийн баярын тренд бол гялтганасан эд юмс бүхий өнгө аяс юм. Та баярын ширээндээ гялтгасан эд хэрэглэл байрлуулвал уур амьсгалыг улам бүр “баярынх” гэсэн тодотголтой болгож өгнө. Ширээн дээрх салфетикний гэр, цэцэгний ваар, ширээн дээрх жижиг аксессуар гээд юу ч гялтганаж болно. Ингэх нь таны баярын ширээг улам “гялалзуулна”.
МОДОН ЭДЛЭЛ ХЭРЭГСЭЛ
Шинэ жилийн баярын ширээндээ зориулж халбага сэрээний шинэ ком авах гэж байгаа бол танд модон иштэйг санал болгож байна. Бүр тавагны суурь тавиур модон байвал бүр ч гоё. Учир нь модон зүйл нь шинэ жилийн уур амьсгалыг улам оруулж өгнө.
ШИРЭЭНИЙ ГОЛД БАЙРЛУУЛАХ ЧИМЭГЛЭЛ
Энэ бол ширээ чимэхэд маш чухал зүйл. Үүнийг гацуурын мөчир, лаа, боргоцойг ашиглан та гар аргаар хийсэн ч болно. Эсвэл зориулалтын чимэглэл худалдаалагддаг. Мөн цэцэг, ширээний гацуур тавьсан ч болно.
ЛАА
Лааг заавал харанхуй үед хэрэглэдэггүй. Муу муухайг үлдэн хөөдөг хэмээн үзэж энгийн үед ч хүмүүс лаа асаан гэрээ “цэвэрлэдэг”. Шинэ жилийн баяраар том бүдүүн лааг ширээн дээрээ тавиарай. Эсвэл байгаа зүйлээ ашиглаад суурьтай нарийн лааг ширээний голд асаасан ч болно. Хэрэв элдэв тансаг үнэрт дуртай бол үнэртэй лааг ч асааж болох юм.
ШИРЭЭНИЙ ГОЁМСОГ БҮТЭЭЛЭГ
“Зочин ирлээ шүү, ширээний бүтээлгээ солиорой!” гэдэг үг зүгээр ч нэг энгийн зүйл биш юм шүү. Учир нь бүтээлэг шив шинэ, гоёмсог ширээний хооллоод суухад хэн хүний сэтгэлд таатай мэдрэмжийг төрүүлдэг. Тиймээс шинэ бүтээлэг авахаар бол цулгуй улаан өнгийн бүтээлэг сонгоорой, түүний дээр уртааш нь цагаан хээтэй бүтээлэг хагас давхарлаж тавиарай. Эсвэл баярын уур амьсгал бүхий цасан хүн, буга, цасан ширхэгийн хээтэй гэх мэт сонголтуудаас аваарай.
БАЙГАЛИЙН ӨНГӨ ТӨРХ
Хэрэв та минималист эсвэл байгаль эхийн шүтэн бишрэгч бол энэ санаа яг танд тохирно. Учир нь бидний эргэн тойрон дахь юмханаар юм хийж болох боломжууд өч төчнөөнөөр байдаг. Агаарт гарангаа уулын бэлээс газарт унасан боргоцой, гацуурын мөчир, элдэв хэлбэр бүхий чулууг цэвэрлэн ширээгээ чимж болно.
ТАВАГНЫ ЧИМЭГЛЭЛ
Буга, санта, цасан хүний зурагтай гээд төрөл бүрийн таваг байдаг. Эсвэл заавал шинээр авахгүй, байгаа зүйлээрээ ширээ засахаар бол дараах зурагт харагдаж байгаачлан засаж болно.
ОРГИЛУУН ДАРС
Шинэ жилийн үдшийн салшгүй нэг хэсэг бол оргилуун дарс. Он солигдох мөчид, ирж буй шинэ онд аз жаргал, амжилт бүтээлээр оргилж байхыг бэлгэдэн бид оргилуун дарс “буудуулдаг” билээ. Тэгвэл тэрхүү оргилуун дарс чинь задлах хүртлээ зочдын нүдийг хужирлаж, ширээг тань чимэх учиртай юм. Мэдээж баярын дарс тань өнгө савлагааны хувьд заавал гоёмсог байх албагүй ч ирж буй шинэ оныг билэгдэн амттай байх ёстой.