gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     6.30
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Стивен Хокинг хорвоог орхихоосоо өмнөхөн Нобелийн шагналын үнэтэй онол боловсруулжээ

Д.Багахүү
Дэлхийд
2018-03-19
0
Twitter logo

Өнгөрсөн долоо хоногт хорвоог орхисон нэрт физикч Стивен Хокинг гурван долоо хоногийн өмнө зэргэлдээ ертөнцийг илрүүлэх онолоо боловсруулж дуусгажээ. Тэрээр сансрын хөлөг олон тооны их тэсрэлтийн ул мөрийг илрүүлэх математик гаргалгааг гаргасан аж.

Профессор Карлос Френк “Хокингийн шинэ онол нь тэдгээр зэргэлдээ ертөнцөөс үлдсэн цацрагийг бид өөрсдийн ертөнцөд нисэж яваа, тусгай мэдрэгч бүхий сансрын хөлгөөр илрүүлэх боломжтой гэж үзсэн явдал юм”

“Мөнхийн тэлэлтээс сэмхэн гарах нь” хэмээх эрдэм шинжилгээний ажил нь хяналтын шалгалтын дараа шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдэх бөгөөд түүний хамгийн чухал ажил байсан хэмээн хамтрагсад нь дүгнэжээ.

Хамгийн гол нь энэхүү шинэ онолоороо Стивен Хокинг Нобелийн шагнал хүртэх боломжтой байсан явдал хэмээн судалгааны багийнх нь гишүүд онцолсон байна. Гэхдээ Нобелийн сангийн журмын дагуу нас барсан хүнд Нобелийн шагнал олгодоггүй юм.

Шинэ эрдэм шинжилгээний ажилд Хокингийн 1983 онд нийтэлж байсан “хязгааргүй” онолын асуудлыг шийдэх тухай дурджээ. Хязгааргүй онолд бяцхан цэгээс эхэлсэн ертөнц тэлсээр өнөөдөр бидний амьдарч буй орчлон үүссэн бөгөөд одоо ч тэлсээр байгааг өгүүлсэн.

Харин үүнээс гадна хязгааргүй тооны их тэсрэлт нэгэн зэрэг болж, бүгд тусдаа ертөнц болсон бөгөөд үүнийг “Олон ертөнц” хэмээн тодорхойлдог. Гэвч хэмжих боломжгүй учраас үүнийг математикийн парадокс хэмээн үздэг аж.

Дюрхамын Их сургуулийн сансар судлалын ухааны профессор Карлос Френк “Хокингийн шинэ онол нь тэдгээр зэргэлдээ ертөнцөөс үлдсэн цацрагийг бид өөрсдийн ертөнцөд нисэж яваа, тусгай мэдрэгч бүхий сансрын хөлгөөр илрүүлэх боломжтой гэж үзсэн явдал юм” гэжээ.

Хокингийн сүүлчийн эрдэм шинжилгээний ажил итгэл төрүүлсэн онолын тухай боловч од эрхэс хэзээ нэгэн цагт эрчим хүч нь дуусахаар бүгд харанхуйд уусан шингэнэ. Өнгөрсөн долоо хоногт 76 насандаа хорвоог орхисон Стивен Хокинг 1964 онд дөнгөж 21 насандаа булчингийн мэдрэлийн эсийн өвчтэй болж, насаараа тэргэнцэр дээр суусан юм.

Түүний хамгийн алдартай бүтээл нь 1988 онд хэвлүүлсэн “Цаг хугацааны товч түүх” хэмээх ном бөгөөд 20 гаруй жилийн хугацаанд 10 сая хувь борлуулагдаж байжээ.

Эх сурвалж: BusinessInsider, NobelPrize

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан