Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй ярилцлаа.
Тэрбээр УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хамт санаачлан, боловсруулсан байна.
УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааг боловсронгуй болгох, тасралтгүй, түргэн шуурхай, үр дүнтэй явуулах, гишүүдийн ёс зүй, хариуцлагыг нэмэгдүүлэх, чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн зарим заалтыг нарийвчлан тодорхой болгох зэрэг зайлшгүй шаардлагыг үндэслэн хуулийн төсөл боловсруулжээ.
-Хуулийн төсөл боловсруулахдаа дэлхийн улс орнуудын парламентуудын дэг ямар байдаг талаар харьцуулсан судалгаа хийсэн гэсэн. Судлаад үзэхэд манайд шаардлагатай байгаа, бидний орхигдуулсан, туршлага болгоод авчихмаар зүйл юу байсан бэ?
-Арван улсын парламентыг харьцуулан судалж үзсэн. Үндсэндээ манай дэгийн тухай хуульд байдаг зохицуулалт тэдгээр улсын хуулинд бүгдэд нь байна. Гагцхүү манайд, зохицуулалт нь бий мөртлөө зөрчсөн тохиолдолд яах вэ гэдэг хариуцлагын тогтолцоо нь огт байхгүй гэдэг дүгнэлт хийж байгаа.
манайд УИХ-ын гишүүн ажлаа таслаад байвал яах вэ. Энэ тохиолдолд яана ч гэж байхгүй. Өөрөөр хэлбэл таслаад байж болно гэсэн үг.
Жишээлбэл, манайд УИХ-ын гишүүн ажлаа таслаад байвал яах вэ. Энэ тохиолдолд яана ч гэж байхгүй. Өөрөөр хэлбэл таслаад байж болно гэсэн үг. Гэтэл бусад улсад хуралдаан даргалагч энэ талаар Ёс зүйн хороондоо бичгээр мэдэгдэнэ. Тэр хороо нь хэлэлцээд тухайн гишүүнийг хуралдаанд оролцох эрхийг нь хасдаг. Эсвэл хэвлэлийн бага хурал хийгээд сонгогчдод нь ил тод мэдээлдэг. Ёс зүйн хорооны дэргэд нь “Ташуурчин” гэдэг албан тушаалтан байдаг ба улирал бүхэн гишүүдийн ирцийг олон нийтэд мэдээлж явдаг ийм нарийвчилсан зохицуулалттай.
Түүнчлэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Их хурлын гишүүн хуралдаандаа ирэхгүй бол манайд “Карт хийчих” гэж нэгэндээ утасдаж хэлээд, санал хураалт болоход “Эсрэг санал” өгсөн гэж явдаг. Харин Австрали, Англи, Америкийн нэгдсэн улсад Ёс зүйн хороо нь албадан авчрах захирамж гаргадаг. Эсвэл тухайн гишүүнийг “Тийм”, “Үгүй” гэдэг санал өгөхгүй байхаар зохицуулалттай буюу шалтгаангүйгээр санал өгөхөөс татгалзсанд тооцдог.
УИХ-ын гишүүний ёс зүй, хариуцлагын асуудлыг зайлшгүй ярихаас аргагүй байдалд орж байх шиг байна. Зөвхөн эрх яриад, хариуцлага нь хуулийн хүрээнд тодорхой биш явж ирсэн учир өнөөдөр нийгэмд УИХ-ын гишүүн ёс зүйгүй, хариуцлагагүй үйлдэл гаргасан янз бүрийн асуудал үүсдэг болсон.
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, С.Бямбацогт гишүүн бидний зүгээс хариуцлагатай холбоотой зохицуулалтыг олон улсын жишигт ойртуулах үүднээс хуулийн төслийг ямар ч байсан өргөн бариад оруулна. Гишүүд хэрхэн, ямар байр суурь илэрхийлэхийг олон нийт, иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийнхэн сайн анзаараасай гэж бодож байна.
УИХ-ын гишүүн бүтэн цагаар гэрээ байгуулж ажилладаг, үүнийхээ төлөө цалин авдаг, төрийн албан хаагч.
-Цэцэрлэгийн хүүхэд хүртэл өглөө эрт босч, тогтоосон цагаас өмнө очихгүй бол цэцэрлэг нь хаалгаа бариад, хүлээж авдаггүй шүү дээ. УИХ-ын гишүүн ард түмнийг төлөөлж сонгогддог учраас хуралдаандаа суух нь ямар нэг хариуцлага ярихгүйгээр биелүүлэх ёстой үүрэг нь байх ёстой биш үү?
-Ер нь УИХ-ын гишүүн бүтэн цагаар гэрээ байгуулж ажилладаг, үүнийхээ төлөө цалин авдаг, төрийн албан хаагч. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулиар ажил үүрэг нь зохицуулагдах ёстой. Бусад улсад тийм байдаг.
Манайд ч гэсэн Их хурлын гишүүдээс бусад төрийн албан хаагч ажилдаа ирэхгүй бол халагддаг. Халдаг эрхтэй субекьт нь ч тодорхой. Харин Их хурлын гишүүний хувьд халдаг субекьт байхгүй, зөвхөн дараагийн сонгуулийн үр дүнгээр дахин сонгогдохгүй байх магадлал гэж явдаг.
-Энэ зохицуулалтууд гишүүний халдашгүй эрхэд нөлөөлөх үү?
-Аль ч улсад парламентын гишүүний халдашгүй эрх гэж бий. Гэхдээ хуралдаанаа таслах ч юмуу, гэмт хэрэг үйлдээд хуулийн гадна үлдэх гэдэг агуулгаараа биш. Шударга байр сууриа илэрхийлсний төлөө хууль хяналтын байгууллага албаар саатуулах гэж оролдоход хамгаалах зорилгоор халдашгүй эрх гэж гаргасныг манайх дархан эрх гэх мэтээр илүү хялбар байдлаар ашигласаар байгаад энэ нь олон нийтийн дургүйцэл төрүүлэх хэмжээнд хүрсэн. Тиймээс энэ зохицуулалтыг ч олон улсын жишигт нийцүүлэх хэрэгтэй.
Олон улсад парламентын гишүүд эрхтэй, бас үүрэгтэй байдаг. Харин манайд зөвхөн эрхтэй, ямар хариуцлага хүлээх нь тодорхой биш учир хариуцлага ярихаас өөр аргагүй болж байна. Үүнийг цаашид ч илүү ярих ёстой. Санал яаж хураах, ирцээ хэрхэн бүрдүүлэх вэ гэдгийг нарийвчлан зохицуулах шаардлагатай.
-УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай та бүгдийн санаачилсан хуулийн төслийн үзэл баримтлалыг танилцуулах хэлэлцүүлэг өнгөрөгч долоо хоногт Төрийн ордонд болоход хурууны хээгээр санал хураах тухай асуудал яригдаж байсан. Хурууны хээгээр санал хураана гэдэг нь бусдын өмнөөс кноп дардаг байдлыг гол нь зохицуулах уу?
Азидаа загвар парламенттай улс гэгдчихээд Их хурлын гишүүд нь хурууны хээгээр санал өгөхгүй бол болохгүй байна гэдэг түвшинд хүрч байгаад харамсаж байна.
-Хурууны хээгээр ирц бүрдүүлэх, санал өгөх тухай хоёр өөр агуулга байгаа. Хурууны хээгээр ирц бүрдүүлдэг улс дэлхийд зөвхөн Зимбаб, Уганда, Өмнөд Африк зэрэг хэдхэн орон байна. Эдгээр улсуудад хурууны хээгээр арга буюу ирц бүрдүүлдэг. Эхнэр, нөхрөө өмнөөсөө явуулдаг учраас гэж байгаа юм.
Манайд хурууны хээгээр ирц бүрдүүлэх, санал хураах хоёуланг нь ярьдаг. Үүнд би хувьдаа харамсдаг. Бид 28 жилийн турш ардчилсан парламентат ёсыг төлөвшүүлчихээд, Азидаа загвар парламенттай улс гэгдчихээд Их хурлын гишүүд нь хурууны хээгээр санал өгөхгүй бол болохгүй байна гэдэг түвшинд хүрч байгаад харамсаж байна. Манайд парламентат ёс төлөвшин хөгжөөд 26, 27 жил өнгөрлөө шүү дээ.
Дэлхийн олон улсад саналаа өгөхдөө хурууны хээгээр, эсвэл биеэрээ илэрхийлнэ гэдэг. Англид мэтгэлцээний дараа “Тийм” “Үгүй”, “Түдгэлзэж байна” гэсэн гурван хаалгаар гараад явчихдаг. Энэ нь хэн нэгний өмнөөс санал өгөх боломжгүй гэсэн үг. Харин манайд нэг гишүүн хоёр талынхаа, урд хойноо байгаа хүмүүсийн кнопыг дарчихдаг. Үүнээс болж Засгийн газрын оруулж ирсэн хуулийн төсөлд засгийн газрын гишүүд нь эсрэг санал өгчихдөг тохиолдлыг хардаг. Энэ бол парламентат ёс төлөвшсөн улсад маш эмгэнэлтэй, инээдэмтэй зүйл.
Хурууны хээгээр санал хураах тухай зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан. Хэвээрээ батлагдаж ч болно, унаж ч болно.
-Хуулийн төсөлд өөр ямар асуудлыг нэмж тусгасан бэ?
-Ялангуяа өндөр хөгжилтэй улс орнуудын парламентын дэгийн тухай хуулиар мэтгэлцээн, санал хураалт хоёр нь тус тусдаа явагддаг юм байна. Өөрөөр хэлбэл, мэтгэлцээн дээр зарчимын зөрүүтэй байр сууриа илэрхийлээд, санал хураалт дээр бөөнөөрөө орж саналаа өгдөг.
Харин манайд хэлэлцэх асуудал бүхэн дээр мэтгэлцээн явдаг, хэлэлцэх асуудал бүрийн дараа санал хураадаг. Эерэг талаас нь харах юм бол 76-хан гишүүний ажлын чиг үүргээс болж уулзалт, томилолт давхцсанаас гишүүд бүх санал хураалтад нэгбүрчлэн оролцож чадахгүй байдал үүсдэг. Тиймээс нэг өдөр мэтгэлцээн, түүний дараа өдөр нь нэгдсэн санал хураалт болдог энэ жишиг рүү орсон ч болно.
Түүнчлэн, манайд чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулж үг хэлэх болоход үдээс өмнө хэлэлцэх асуудал руугаа орохгүйгээр зөвхөн хэлэлцэх эсэхийг хэлэлцсээр байгаад дуусдаг. Хэн дуртай нь хэлэлцэх асуудалтай холбогдуулж үг хэлнэ гээд буу халах маягтай, бие биенээсээ сэдэл аваад, байр сууриа илэрхийлж буй нэрийдлээр дотоод бухимдлаа илэрхийлэх ч гэдэг юмуу ийм байдал руу орчихсон нь хууль тогтоох үндсэн чиг үүргээсээ хазайж буй төдийгүй хоёрхон өдөр хуралддаг нэгдсэн хуралдааныг үр дүнгүй болгодог.
Бусад улсын жишигт үүнийг яаж шийдсэн бэ гэвэл өмнөх өдөр нь бүлгийн даргадаа болон Их хурлын даргадаа хэлэлцэх асуудалтай холбогдуулж бичгээр саналаа өгдөг. Давтагдаж байгаа саналыг нэгтгээд, таван хүн л хэлэлцэх асуудлаар үг хэлэх эрхтэй байх жишээтэй.
Тиймээс л гадны улс орнуудын энэ бүх шилдэг туршлагаас манайд тохирохыг авч, нарийвчлаад нийгмийн хэлэлцүүлэгт оруулж эхэлье гэж байгаа юм. Ингэж байж үнэ цэнээр олж авсан парламентын засаглалаа сонгодог хэлбэр лүү нь ойртуулна. Ийм л агуулгаар хуулийн төсөл санаачилсан.
-Манай парламентад Ёс зүйн дэд хороо ажилладаг. Энэ дэд хороо ер нь юу хийдэг вэ?
-Аль болох хэнд ч гай халдаахгүй ажил хийдэг, бөөрөнхий гээд хэлчихэд болох байх. Хуулиар хийх ажлыг нь нарийвчлан зохицуулж өгөөгүй учраас арга ч үгүй.
Гэтэл бусад оронд Ёс зүйн хороо нь гишүүний үйл ажиллагааны талаар сар бүр хуралдаж, улирал бүхэн тайлан гаргаж, олон нийтэд мэдээлдэг. Их хурлын гишүүн өвдсөн, хүндэтгэх шалтаанаар чөлөө авсан, гадаад томилолттой гэсэн тохиолдолд бүгдийг баримтжуулдаг. Өвдөх юм бол үзүүлэх эмнэлэг, эмч тогтооно. Тэр эмч нь худлаа акт өгвөл эмчтэй хариуцлага тооцно гэхчлэн Ёс зүйн хороонд хийх ажил их байдаг юм билээ.