gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.24
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Жимсний мод шинээр тариалж, үр жимсийг нь авбал урамшуулал олгоно

Б.Чимэг
Эдийн засаг
2018-09-25
0
Twitter logo

Засгийн газрын 2017 оны 223 дугаар тогтоолоор "Жимс, жимсгэнэ" хөтөлбөрийг баталсан. ХХААХҮЯ энэ хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Жимс, жимсгэнийн нэр төрөл, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, чацаргана тариалалтыг 10 мянган га, бусад төрлийн жимс, жимсгэнийн тариалалтыг 2 мянган га талбайд хүргэх нь дээрх хөтөлбөрийн гол зорилго. Мөн жимс, жимсгэнийн тариалалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд инноваци, дэвшилтэт технологи нэвтрүүлж, бүтээгдэхүүний борлуулалтыг өсгөх зорилгоор маркетингийн стратеги боловсруулахаар ажиллаж байна.

Хөтөлбөрийн хүрээнд энэ онд нийт 166 га талбайд тариалах чацаргана, үхрийн нүд, алим, чавганы нийт 211 мянган ширхэг суулгац нийлүүлжээ. Ингэхдээ жимсчдэд арван хувийн урьдчилгаатай, 6 жилийн хүүгүй зээл олгосон юм. Түүнчлэн жимс жимсгэний 5 га талбай услах 20 иж бүрдэл дуслын усалгааны төхөөрөмжийг 30 хувийн урьдчилгаатай, 5 жилийн хугацаатай, хүүгүй зээлээр олгож байна. Шинээр тариалж, үр жимсээ өгсөн модны эзэнд урамшуулал олгох шинэ журам боловсруулжээ.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж буй “Жимс, жимсгэний үйлдвэрлэлийг сайжруулах” төслийн хүрээнд жимс, жимсгэнэ тариалагчдад зориулсан “Жимс жимсгэнийг залгаж ургуулах, тайрч танах” технологийн сургалтыг зохион байгуулж, энэ онд ОХУ-аас 6 төрлийн 3000 ширхэг жимсний суулгац импортолж, туршиж нутагшуулж эхэлсэн.

Мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн төслийн нэмэлт санхүүжилт” төслийн хүрээнд монгол чацарганы чанар, өртгийн сүлжээ, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлж, маркетингийг сайжруулах, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ хэрэгжүүлж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан