Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Хандлагаа өөрчилье” багц ажлын хүрээнд хэрэгжиж буй “Ногоон паспорт” аяны хүрээнд сурагчдад аюултай хог хаягдал болох зай хураагуурыг зүй зохистой хаях мэдлэг олгох зорилготой зай цуглуулах хайрцгийг Нийслэлийн 28 дугаар сургуульд хүлээлгэн өглөө.
Зургаадугаар сарын 6-ны өдөр хүртэл нийслэлийн 150 сургуульд “Хаягдал зай хураагуур цуглуулах хайрцаг”-ийг байршуулна.
Сурагчдад зай хураагуурыг зөв хаях, аюултай хог хаягдлыг ахуйн хог хаягдалтай холихгүй, тусад нь хаяж хэвших зөв дадлыг бий болгоход чиглэжээ. Аяны хүрээнд зургаадугаар сарын 6-ны өдөр хүртэл нийслэлийн 150 сургуульд “Хаягдал зай хураагуур цуглуулах хайрцаг”-ийг байршуулна.
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:
“Аюултай хог хаягдлыг тусгай технологиор боловсруулах ёстой. Сурагчдад гэртээ байгаа хэрэглэхгүй дууссан зай хураагуурыг сургуульдаа байршиж байгаа зориулалтын хайрцагт хаяна. Энэ аян бол Монголын хойч ирээдүй сайн сайхан амьдрахын төлөө өнөөдрөөс эхэлж хандлагаа өөрчлөх аян юм. Есдүгээр сарын 1-нээс орон даяар бүх ЕБС дээр хэрэгжинэ.” гэлээ.
Зай хураагуурыг мөнгөн ус, цайр, хар тугалга зэрэг химийн элемент, хүнд металлуудын оролцоотой бүтээдэг. Цэнэг дууссан зай нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд хамгийн хор хөнөөлтэй. Энэ олон хорт бодис агуулсан зай газрын хөрсөнд шигдэж, илжирч, агаарт уусан задарч бид түүгээр нь амьсгалдаг.
Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг ахуйн батерей нь аюултай хог хаягдалд ордог бөгөөд хөрсний бохирдол, хүний биед хорт хавдар үүсгэх химийн элементийн агууламж өндөр байдаг.
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн төслийн менежер М.Учрал:
“Нийслэлд аюултай хог хаягдал хаях гурван цэг гаргасан. Зай хураагуурыг гаргаад хаясан тохиолдолд хөрс , агаар, ус бохирдуулж, хүний эрүүл мэндийг хохироодог. Хаягдал зай хураагуур цуглуулах хайрцаг дүүрсэн тохиолдолд манай байгууллагаас ирж хог хаягдлыг аваад хоосон хайрцгаар сольж өгнө." гэлээ.
Нэг зай хураагуур ойролцоогоор 1м кв. хөрсийг бохирдуулдаг байна.
Аюултай хог хаягдалд шатахуун, автомашины засварын газруудын хаягдал тос, ашигласан зай хураагуур, хог дээр хаясан цахилгаан хэрэгсэл, автомашины аккумулятор, эмнэлгийн хог хаягдал, амьтны хор, химийн хорт бодис, хугацаа нь дууссан эм, будаг, хийн лааз, хурц ир, үзүүртэй хог хаягдал зэрэг ордог.

Байгаль дэлхийд ээлтэй иргэдийг бий болгох эко клубууд ЕБС-ууд дээр байгуулагдан байгалийн ухааны багш нартай хамтран сурагчдыг мэдлэг олгох сургалт явуулж өсвөрийн байгаль хамгаалагчдыг бэлдэж байна.
Нийслэлийн 28 дугаар сургуулийн “Ногоон дэлхий” эко клубын гишүүн, 10в ангийн сурагч О.Бүжинлхам
"Манай клуб 30 гишүүнтэй. Эко клубт элссэнээр хогоо хэрхэн зөв ангилах, байгаль дэлхийгээ хэрхэн бага бохирдуулах вэ? гэдэгт илүү мэдлэг олж авсан. Хэрэглэсэн зайгаа хаях гэхээсээ илүү гэртээ хадгалчихдаг байсан. Одоо зориулалтын хогийн савтай болсондоо баяртай байна." гэлээ.
Гаалийн ерөнхий газрын сүүлийн долоон жилийн мэдээнээс үзэхэд ойролцоогоор 47,9 сая гаруй ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалттай зай хураагуур импортоор орж ирсэн бөгөөд 1-2 жилийн хугацаанд ашиглалт нь дуусч хаягдал болсон. Энэ бүхнээс тооцон үзэхэд 4.5 сая ширхэг зай хураагуур тогтмол хаягдаж байна.
Х.Тунгалаг