Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр БНТУ-ын Ерөнхий сайд Бинали Йылдырым Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Монголд айлчиллаа. Айлчлалын үеэр талууд хоёр орны хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээ байгуулах ажлын хэсэг байгуулах зөвшилцөлд хүрчээ.
Мөн Казахстан, БНСУ-тай Чөлөөт худалдааны гэрээ байгуулах урьдчилсан тохиролцоонд хүрээд байгаа юм. Тэгвэл эдгээр гэрээг байгуулахын өмнө Японтой байгуулсан, манай улсын хувьд анхныхад тооцогдох, Чөлөөт худалдааны гэрээний үр дүнг эргэж харах нь зөв юм. Учир нь тус улстай хийдэг гадаад худалдаа өссөн ч Монголоос тус улсад нийлүүлдэг бараа бүтээгдэхүүний дүн буурчээ.
Япон улстай байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр”-ийг (ЭЗТХ) 2016 оны зургаадугаар сарын 7-ноос эхлэн хэрэгжүүлсэн. Энэ хэлэлцээрээр:
- Барааны худалдаа,
- Гарал үүслийн дүрэм журам,
- Гаалийн үйл ажиллагаа,
- Эрүүл ахуй, ургамлын эрүүл ахуй,
- Худалдаан дахь техникийн саад тотгор,
- Үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг сайжруулах,
- Оюуны өмч,
- Цахим худалдаа,
- Өрсөлдөөний бодлого, хамтын ажиллагаа,
- Хувь этгээдийн шилжилт хөдөлгөөн,
Засгийн газрын худалдан авалт зэрэг 17 асуудлыг зохицуулахаар харилцан тохирсон юм. Хэлэлцээрээр тохирсон, гарал үүслийн шаардлага хангасан Монголын талаас 5700, Японы талаас 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн татварыг шууд “тэг”-лэх, эсхүл үе шаттайгаар бууруулах замаар тодорхой хугацааны дараа “тэг”-лэнэ.
Хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2016.06.07-ны өдрөөс 2018.03.31-ний өдрийг хүртэл хугацаанд Япон Улсаас импортолсон нийт 210 сая ам.долларын үнийн дүн бүхий барааны 17 тэрбум төгрөгийн гаалийн албан татварыг хөнгөлжээ.
Зөвхөн энэ оны эхний гурван сард 38.6 сая ам.долларын үнийн дүн бүхий бараанд 3.8 тэрбум төгрөгийн гаалийн албан татварын хөнгөлөлт үзүүлсэн нь 2017 оны мөн үетэй харьцуулахад 2 дахин өссөн байна.
ЭЗТХ хэрэгжиж эхэлснээс хойшхи хоёр улсын худалдааны бараа эргэлтийг хэлэлцээр хэрэгжиж эхлээгүй буюу 2016 оны мөн үетэй харьцуулахад 72 хувиар өсөж, 98.5 сая ам.долларт хүрсэн байна. Нийт бараа эргэлт:
- 2016 оны гуравдугаар сард 57 сая ам.доллар;
- 2017 оны гуравдугаар сард 77 сая ам.доллар;
- 2018 оны гуравдугаар сард 98 сая доллар байна.
Гарал үүслийн шаардлагыг хангаж, ЭЗТХ-ийн дагуу хөнгөлөлттэй тарифаар импортолсон бараа Японоос импортолсон нийт барааны үнийн дүнгийн 40 орчим хувийг эзэлжээ. Тарифын хөнгөлөлт эдэлсэн барааны ихэнхийг суудлын автомашин, уул уурхайн хүнд даацын машин механизм, түүний сэлбэг хэрэгсэл эзэлж байна.
Японоос импортолсан бараа
№ |
Барааны төрөл |
Хэмжих нэгж |
Хэмжээ |
Үнэ /сая ам.доллар/ |
1 |
Суудлын автомашин, түргэн тусламжийн, тусгай зориулалтын машин |
ширхэг |
45 146 |
233.4 |
2 |
Хүнд даацын машин, механизм, экскаватор, ачааны автомашин |
ширхэг |
2 118 |
12.8 |
3 |
Сэлбэг, хэрэгсэл, дугуй |
ширхэг |
755 663 |
25.9 |
4 |
Гоо сайхан, ахуйн хэрэглээний бараа |
- |
- |
3.9 |
5 |
Гэр ахуйн бараа, цахилгаан хэрэгсэл |
ширхэг |
169 170 |
5.5 |
6 |
Эм, эмнэлгийн хэрэгсэл |
ширхэг |
- |
9.2 |
7 |
Бусад |
- |
- |
78.1 |
|
Нийт |
|
|
368.8 |
Харин бид Япон уруу 2018 оны эхний гурван сарын байдлаар, өссөн дүнгээр 1.8 сая ам.долларын бараа экспортолсөн нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 26 хувиар буурчээ.
Япон Улс руу экспортолсон бараа
№ |
Барааны төрөл |
Хэмжих нэгж |
Хэмжээ |
Үнэ /мянган ам.доллар/ |
1 |
Мал, амьтны гаралтай түүхий эд, өлөн гэдэс, гүзээ, эмийн үйлдвэрлэлд хэрэглэх амьтны эд эрхтэн |
кг |
9320.5 |
304.3 |
2 |
Ааруул |
кг |
269 |
2.2 |
3 |
Цэвэр зөгийн бал |
кг |
126 |
1 |
4 |
Чацарганы тос, чацарганы шүүс |
литр |
1172.5 |
9.7 |
5 |
Хөнгөн цагаан бусад эдлэл |
кг |
419520.6 |
480.1 |
6 |
Мал амьтны нарийн ширхэгт үс, ноосон ээрмэл утас |
кг |
6198.8 |
343.1 |
7 |
Ноос, ноолууран хувцас, цамц, ороолт |
ширхэг |
19251 |
243.1 |
8 |
Арьсан цүнх, арьс ширэн эдлэл |
ширхэг |
133 |
2.8 |
9 |
Монгол гэр |
ширхэг |
8 |
7.5 |
10 |
Бусад |
- |
- |
448.7 |
|
Нийт |
|
|
1,842.5 |
Манай улсаас ноос ноолууран бүтээгдэхүүн, хивс, хонины өлөн гэдэс, муур нохойн хоол, дайвар бүтээгдэхүүн, эсгий бүтээгдэхүүн, адууны хөлдөөсөн болон хатаасан мах, монгол гэр, хөнгөн цагаан хайлш, гоо сайхны бүтээгдэхүүн, зөгийн бал зэргийг тус улсад худалддаг гэж ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР-аас мэдээллээ.