Өдөр тутмын сонин, телевизийн ажлын зар дээр банк санхүү, эдийн засаг, бизнесийн салбарт ажилтан авахдаа “Мандах Их Сургуулийг төгссөн бол давуу тал болно” хэмээн онцолсон нь харагддаг. Мөн зарим байгууллагын удирдлагууд “Мандах төгссөн хүн ажилд авна” хэмээн ярьж байхыг сонсдог байлаа. Яагаад Мандахын төгсөгч гэж онцолдог болохыг сайн ухаж ойлгодоггүй байлаа.
Харин саяхан Мандах Их Сургуулийн хичээлийн шинэ байрны нээлтийн ёслолд очих завшаан тохиосон юм. Энэ үеэр уригдсан зочид төлөөлөгч хамтран ажилладаг байгууллага, мөр зэрэгцэн ажилладаг их дээд сургуулийн удирдлагуудын мэндчилгээнээс “Мандах” брэндийг илүү сайн мэддэг боллоо.
Мандах Их Сургуулийн тухай товчхон
Мандах Их Сургууль бол Монгол Улсын боловсролын салбарт, монгол хүний сэтгэлгээнд чанарын өөрчлөлт гарсан 1990-ээд оны үед байгуулагдаж байсан анхны хувийн сургуулиудын нэг юм. Одоогоос 20 гаруй жилийн өмнө монголчууд бидэнд зах зээлийн нийгэм бие даан өсч хөгжих, өрсөлдөх чадвар суулгасан гэж хэлж болно. Тэр л цаг үед “Мандах бүртгэл” дээд сургууль 10 хүрэхгүй багш, 60 гаруй оюутантай, түрээсийн байранд хичээлийн шинэ жилээ нээж байсан түүхтэй. Тэгвэл өнөөдөр тус сургууль 100 гаруй эрдэмтэн багштай, 2000 гаруй оюутантай өнөр өтгөн их сургуулийн зэрэглэлд хүрсэн “айл” болжээ.
Мандах Их Сургуулийн үүдээр ороход “Бид мэдлэгээр баялгийг бүтээнэ” гэсэн уриа, “Үндэсний болон олон улсын стандартад нийцсэн боловсролын чанартай үйлчилгээ үзүүлж, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ” гэсэн эрхэм зорилгоо тодоос тод бичсэн байв. Түүнчлэн тус сургууль 26 жилийнхээ хөгжлийн явцдаа
- Чанартай сургалт
- Чадварлаг мэргэжилтэн
- Ёс зүй, хариуцлага
- Оюунлаг хүнлэг, нэгдмэл байдал гэсэн үнэт зүйлийг бий болгожээ.
Энэ бүхэн нь, эзэмшсэн мэргэжлийнхээ хүрээнд ямар ч ажил үүрэг, албан тушаалд ажиллаж чадвартай, харилцааны соёлтой, ёс зүйтэй, хариуцлагатай, хэл усны мэдлэгтэй, ажил олгогчдын шаардлага, шалгуурыг хангасан чадварлаг мэргэжилтэн бэлтгэхийн төлөө тус хамт олон хөдөлмөрлөж иржээ гэдгийг харуулж байна.
Түүнчлэн сургалтын хөтөлбөрөө дотоод, гадаадын шилдэг их, дээд сургуулиудын хөтөлбөртэй харьцуулдагийн зэрэгцээ оролцогч талуудаасаа судалгаа авч, хоёр жил тутамд хөтөлбөртөө шинэчлэл хийдэг бөгөөд өнөөдөр “Мандах” брэнд гэж ажил олгогчид болон олон нийтийн дунд үнэлэгдэх хэмжээнд хүрч цаашид сургалт, судалгааны их сургууль болох зорилго тавин ажиллаж, салбартаа үнэлэгдсэн олон эрдэмтэн доктор, профессорууд, залуу багш нараар хүрээгээ тэлсэн томоохон сургууль болон хөгжөөд байна.
“Мандах” брэндийг бид улам чанартай “үйлдвэрлэнэ”
Мандах Их Сургуулийн захирал, профессор Г.Нанжид:
-Өнөөдөр манай сургуулийн түүхэнд нэгэн шинэ хуудас нэмэгдэж байна. Бид 1992 онд анх байгуулагдсан үеэсээ эхлэн сургуулиа мэргэжлийн салбартаа өөрийн гэсэн байр суурьтай, өнгө төрхтэй “Мандах” брэндийг бий болгохын тулд тав, таван жилээр тодорхой зорилтуудыг дэвшүүлэн хэрэгжүүлж ирсэн. Энэхүү зорилтоо хэрхэн биелүүлэв гээд дүгнэж үзэхэд, ахицтай, амжилттай яваа олон зүйлийг хийж хэрэгжүүлжээ.
Тухайлбал, 1992-1998 онд сургалтын бааз, багшлах боловсон хүчнээ бэхжүүлсэн, 1999-2006 онд үндэсний хэмжээнд байгууллага болон хөтөлбөрөө магадлан итгэмжлүүлж, их дээд сургуулиудын дунд зохих байр суурьтай, хөдөө орон нутагт салбар сургуультай болсон, 2007-2012 онд сургалтын хөтөлбөрөө өргөжүүлэн, нягтлан бодох бүртгэлээс гадна санхүү, банк, мэдээллийн технологийн чиглэлээр сургалт явуулах болсон. 2012-2017 онд олон улсад магадлан итгэмжлүүлэх зорилгоо биелүүлснээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүс нутгийн шилдэг сургууль болсон. Одоо 2017-2022 он хүртэл бид сүүлийн таван жилийнхээ стратеги төлөвлөгөөг боловсруулаад, хэрэгжүүлж байна. Энэ төлөвлөгөөнийхөө хүрээнд бүрэлдэхүүн болон салбар сургууль бүхий их сургууль болж, багш, ажилтан, оюутан суралцагчдынхаа сурч хөдөлмөрлөх таатай орчин нөхцлийг сайжруулсан хичээлийн шинэ гурван байрыг ашиглалтанд оруулаад байна...гэв.
Бид тооноос илүү чанарт анхаардаг.
Сургалт эрхэлсэн дэд захирал, Доктор, дэд Профессор Ч. Төрбадрах:
Их дээд сургуулийн чанар, чансааг харъя гэвэл зах зээлд гаргасан бүтээгдэхүүн нь борлогдож байна уу, ажлын байраар хэр хангагдаж байна гэдгээр нь дүгнэдэг. Манай сургуулийн төгсөгчдийн 80 гаруй хувь нь ажлын байртай, олон зуун төгсөгчид дотоод, гадаадын сургуулиудад ахисан төвшинд суралцаж байна. Манай хамт олон сургуулиа 3 дахь удаадаа магадлан итгэмжлэл хийлгэсэн, олон улсын чанарын удирдлагын стандарт ISO9001:2015 нэвтрүүлсэн, бүс нутгийн шилдэг сургуулиар шалгарсан зэрэг бахдам амжилттай ажиллаж байгаа бөгөөд 2017 оноос Мэдээлэл, технологийн тэнхимээ Мэдээлэл, технологийн сургууль болгон өргөжүүллээ.
Манай сургууль нь Дундговь аймгийн захиалгаар 2000-2007 онд салбараа байгуулан, говийн бүсэд 200 гаруй нягтлан бодогчийг бэлтгэн өгсөн бөгөөд 2007 онд тус салбар сургуулиа Дархан-Уул аймагт шилжүүлэн хойд бүсийн аймгуудыг чанартай боловсон хүчнээр хангахаар ажиллаж байна. Бид чанартай сургалт явуулж чадварлаг мэргэжилтэн бэлтгэхийн зэрэгцээ ёс зүйтэй, хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэхэд анхаарч, “Тоо чухал биш, чанар чухал” гэдэг зарчмаар ажилладаг.
Сургуулийн материаллаг бааз, сургалтын орчин нөхцөлийг олон улсын жишигт хүргэнэ
Санхүү, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал С. Энхтүвшин
Мандах Их Сургуулийг 2017-2022 хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний нэг чухал зорилт бол сургуулийн шинэ цогцолбор барилгыг ашиглалтанд оруулах, сургалтын орчин нөхцөлийг сайжруулах явдал байсан. Энэ зорилгоо хамт олныхоо хүчээр биелүүлээд байгаадаа баяртай байна. Бид цаашид орчин үеийн тоног төхөөрөмж, лабораторыг нэмэгдүүлэн, судалгааны ажлын цар хүрээг өргөжүүлэх, оюутнуудад үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг улам сайжруулах тал дээр анхаарч ажиллана. Түүнчлэн, оюутнуудын амьдрах таатай нөхцөл бүрдсэн оюутны байрыг сургуулийнхаа ойролцоо шинээр барихаар төлөвлөөд ажиллаж байна.
Сургуулийн шинэ цогцолбор барилгын төслийн удирдагч, ерөнхий нягтлан бодогч Г.Эрдэнээ
Манай багийн олон жилийн туршид хийсэн судалгаа, хүчин чармайлтын үр дүнд өнөөдөр сургуулийн шинэ цогцолбор барилгыг ашиглалтанд орууллаа. Энэхүү барилгын төсөл хэрэгжсэнээр одоо суралцаж буй болон ирээдүйд суралцах олон мянган оюутан залуусын эрх ашигт нийцсэн сайхан ажил боллоо.
Манай сургуулийн цогцолбор нь орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн хичээлийн анги танхимууд, 200 гаруй суудал бүхий иж бүрэн номын сан, үзэгчдийн суудал, хувцас солих өрөө, бие засах өрөө, дүш бүхий спорт заал, 200 гаруй суудалтай зоогийн газар, тав тух бүхий албан өрөөнүүд, дулаан зогсоолыг багтаасан 8000 шахам кв.метр талбайтай хоёр блок барилгатай, иж бүрэн тохижуулсан гадна талбайтай юм. Барилгын ерөнхий гүйцэтгэгчээр барилгын салбарын тэргүүлэгч компаниудын нэг Ж.Батсайхан захиралтай Батс-Өргөө ХХК ажиллаж барилгыг нэг жилийн дотор барьж төлөвлөсөн хугацаанд нь хүлээлгэн өгч байгаад бид бүхэн баяртай байна.
“Мандах Их Сургууль”-ийн шинэ байрны нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн салбарын сайчуудын үнэлэлт дүгнэлтийг сонирхуулбал:
Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга, тус сургуулийн Төгсөгчдийн холбооны тэргүүн Чой.Чимэдсүрэн:
Би Мандахын гурав дахь төгсөгч. Манай сургуулийн гол онцлог бол цаг үетэйгээ хөл нийлүүлж алхдаг, орчин үеийн эрэлт хэрэгцээ шаардлагад нийцсэн сургалтын хөтөлбөрөөр сургалтаа явуулдаг. Үүний үр дүнд төгсөгчдийн 80-90 хувь нь ажлын байраар бүрэн хангагддаг. Улсын чанартай олимпиад, тэмцээн уралдаанд багш, оюутнууд маань байнга дээгүүр байр эзэлдэг.
Эрдэм судлалын ажилд олон зүйлийг шинээр санаачилсан сургууль юм. Төгсөгчид маань Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт, Мэргэшсэн Үнэлгээчдийн Институт, Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэг зэрэг төрийн бус байгууллагуудыг санаачлан үүсгэн байгуулж, удирдан хөгжүүлж байгаад мэргэжлийн төрийн байгууллагад ажилладаг хүний хувьд бахархан харж явдаг юм.
Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа:
Баянгол дүүргийн XVI хорооны нутаг дэвсгэрт ийм сайхан бүтээн байгуулалт цогцолж, энэ сайхан эрдмийн өргөө үүдээ нээсэнд баяртай байна. Олон бүтээн байгуулалт дотроос сургууль, цэцэрлэг, их дээд сургууль гэсэн эрдмийн өргөөний нээлтэнд оролцохдоо үргэлж баяртай байдаг.
Тус сургуулийн шинэ барилгын өнгө үзэмж, гадна тохижилт, дотоод орчин, анги танхимууд нь орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн байгаа нь харагдаж байна. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу зам, шат, бие засах өрөөг хүртэл шийдсэн нь зарим төрийн байгууллагуудад ч үлгэр болохоор байгааг тэмдэглэж байна.
Хувийн их, дээд сургуулиудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, академич С.Нямзагд:
Монголын нийгэмд энэ сургууль томоохон хувь нэмрээ оруулсан сургууль. Ялангуяа, Монгол Улс шинэ тогтолцоонд ороход огт байхгүй байсан аудит, удирдлагын бүртгэл, зардлын бүртгэл, хөндлөнгийн үнэлгээ, үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ гэхчилэн нягтлан бодох бүртгэл гэсэн том тогтолцооноос гадна Монгол Улсыг үндэсний нягтлан бодох бүртгэлийн системээс олон улсын стандарт нягтлан бүртгэх бүртгэлд шилжин ороход онол, аргазүйн хувьд жинтэй хувь нэмэр оруулж чадсан, Монголд өөрийгөө илэрхийлж чадсан, гайхамшигтай сургууль. Тиймээс энэ сургуулийн хамт олонд баяр хүргэмээр байна. Миний анзаарч харснаар Мандах Их Сургууль өөрийгөө магтаад, гайхуулаад явдаггүй. Гэхдээ бусдаар өөрийнхөө үйл ажиллагааг үнэлүүлж цэгнүүлж явдаг, хувийн их дээд сургуулиудын түүчээлэгч сургууль юм.
Монгол Улсын гавьяат эдийн засагч, Далайван аудит ХХК-ийн захирал Ц.Жигдэн:
- Мандах Их Сургууль улс эх орондоо нягтлан бодох бүртгэл, санхүү, аудит, эдийн засаг, бизнесийн удирдлагын олон мянган шилдэг боловсон хүчинг бэлтгэж, өнөөдөр Монгол Улсын үндэсний хэмжээний томоохон их сургуулийн нэг болжээ. “Далайван аудит” ХХК хамтын ажиллагааны хүрээнд оюутан сурагчдын даллагын бааз болж, оюутныг хүлээн авч, дадлагажуулан заримыг нь өөрийн ажилтнаар ажилд авч, ажил амьдралынх нь гарааг эхэлж байсан юм.. Өнөөдөр ийм сайхан эрдмийн өргөө босгосон эрдэмтэн багш нар, ажилтан ажилчид, нийт оюутнуудад амжилт хүсье...гэсэн юм.
Зууны мэдээ сонин Б.Туул, Р.Оюун