Тужийн нарсны тусгай хамгаалалтын ойд хүмүүсийн тарьж, ургуулсан нарсан ойг харж байгаль экологитой танилцуулах зориулалттай шинэхэн цамхаг ашиглалтад оруулжээ.
БНСУ-ын “Юүхан Кимберли” компанийн хөрөнгө оруулалтаар цамхгийг байгуулсан бөгөөд өчигдөр болсон нээлтэд Сэлэнгэ аймаг орон нутгийн удирдлагууд, БОАЖЯ-ны төлөөлөл, Сүхбаатар сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлууд, сурагчдын төлөөлөл оролцсон байна.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар, Шаамар сумын нутаг дамнан үргэлжилсэн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах ач холбогдолтой байгалийн өвөрмөц тогтоц бүхий түүхэн дурсгалт газар бол Тужийн нарс. 1986-2002 онд Тужийн нарсанд долоон удаа их хэмжээний түймэр гарахын зэрэгцээ иргэдийн эмх замбараагүй ашиглалтын нөлөөгөөр 70 орчим хувь нь устсан гашуун түүх бий.
2001 оноос эхлэн Улсын болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар Тужийн нарсыг нөхөн сэргээх үйл ажиллагааг явуулснаар 10088,65 га ой нөхөн сэргээжээ. 2003 оноос БНСУ-ын “Юүхан Кимберли” компани, Зүүн Хойд Азийн Ойн форум хамтран ойг нөхөн сэргээх ажлыг эхлүүлж 3250 га талбайг нөхөн сэргээсэн нь нийт талбайн 32.3 хувийг эзэлж байгаа юм.
“Юүхан Кимберли” компани 10 м өндөр, 6 м урт, 5 м өргөн, нийт 144м2 талбайтай цамхагийг байгууллаа. Энэхүү цамхаг нь хүүхэд багачуудад таримал ой, түүний арчилгааг таниулах, экологийн боловсрол олгох, цаашлаад жуулчдын очих дуртай газар болгоход ач холбогдолтой.
Мөн тус компаниас Сэлэнгэ аймгийн харъяат Дархан-Уул аймгийн ХААИС-ийн байгаль экологийн чиглэлээр суралцаж буй 2 оюутанд батламж, сургалтын тэтгэлгийг олгожээ. Цамхгийг Буур хээрийн тал Оргидог булагаас урагш Баянбулагийн эх гэдэг газар байгуулжээ.
Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн ЗДТГ