Монгол Улсын төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав “Үлэмжийн ертөнц” нэртэй сонгодог тоглолтоо өнөөдөр ДБЭТ-ын тайзнаа толилуулах гэж байна. Тэрээр энэ үдэш өөрийн туурвисан 600 гаруй дан хөгжмийн бүтээлээсээ дээжлэн “Замбуу тивийн наран” магтуу, “Үлэмжийн ертөнц”, “Хэрлэнгийн домог” зэрэг уран сэтгэмж, “Чингис хаан бат оршиг” оратори, шанз, ёочин болон симфони найрал хөгжмийн концерт, “Зуурдын орон” модерн балетын чуулбар зэрэг бүтээлүүдээ дуурьсгахаар юм.
Б.Шаравын “Замбуу тивийн наран” магтуу нь Азийн хөгжмийн индэр симфозиумд амжилттай оролцож тэргүүн байр эзлэн, ЮНЕСКО-гийн дэлхийн хөгжмийн алтан фондод хадгалагдсан юм. Энэ удаагийн тоглолтоо нэрлэсэн “Үлэмжийн ертөнц” уран сэтгэмж нь Япон, Герман, Америк зэрэг орнуудын театрын тайзнаа тоглогдсон байна. Түүний “Хэрлэнгийн домог” уран сэтгэмж нь дэлхийн 30 гаруй оронд урилгаар тоглогдож, Нобелийн шагнал гардуулах ёслолын ажиллагааны тайзнаас эгшиглэж байжээ.
Г.Хэрлэн