Монгол Улсын Ерөнхий сайд, МАХН-ын дарга С.Баяр Германы Бундестагийн гишүүн, Бундестаг дахь Германы Социал Демократ Намын бүлгийн нарийн бичгийн дарга хатагтай Үте Күмф тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Ерөнхий сайд С.Баяр хатагтай Үте Күмф болон Германы Социал Демократ Нам /ГСДН/, Фридрих Эбертийн сан /ФЭС/-гийн төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хоёр орны ард түмний найрсаг харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
МАХН болон Германы Социал Демократ Намын харилцаа сүүлийн жилүүдэд амжилттай хөгжиж байгаа бөгөөд манай нам социнтернд багтдаг зүүний чиглэлийн намуудтай идэвхтэй үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн намын үйл ажиллагаанд залуучуудын оролцоог нэмэгдүүлэхийг илүүтэй анхаарахын зэрэгцээ аливаа асуудлыг хувьсгалын биш хувьслын арга замаар шийдвэрлэх зарчмыг баримталж байна.
Улс орноо хөгжүүлэх, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтыг татах, ард түмний амьдралыг дээшлүүлэх, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд МАХН нам онцгой анхаарал хандуулан ажиллаж байна. Дараагийн сонгуулиас өмнө дорвитой өөрчлөлт шинэчлэл хийж, бодлого үйл ажиллагаандаа тохируулан намын нэрээ солих шаардлагатай байна хэмээн С.Баяр хэллээ.
Ерөнхий сайд өнгөрөгч гуравдугаар сард Герман Улсад айлчлахдаа албаны болон бизнесийн төлөөлөгчидтэй уулзаж олон чухал асуудлаар санал солилцсоноо дурдав.
Монгол Улсад ар араасаа цуварсан улс төрийн сонгуулиуд дуусч, эх орноо хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад хамтарсан засгийн газар, улс төрийн намууд голлон анхаарч байна гэж Ерөнхий сайд тэмдэглэв.
Хатагтай Үте Күмф Ерөнхий сайд С.Баяртай хоёр дахь удаагаа уулзаж байгаадаа, мөн энэхүү сайхан боломжийг нээн өгч буй Фридрих Эбертийн Санд талархал илэрхийллээ.
Өндөр боловсролтой боловсон хүчингүйгээр Монголын ирээдүй сайжрахгүй гэдэгтэй Ерөнхий сайд таньтай санал нэг байна. Герман Улсын өнөөгийн бүтээн бий болгосон нэгэн том баялаг бол өндөр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэсэн явдал юм. Тиймээс манай орны энэхүү туршлагыг хоёр орон анхаарлынхаа гадуур өнгөрөөж болохгүй. Энэ талаар тусалж дэмжихэд бэлэн байна гэж хатагтай Күмф хэлэв.
Хатагтай Үте Күмфийн Монгол Улсын хөгжилд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнасныг Ерөнхий сайд С.Баяр уулзалтын төгсгөлд гардуулав.
Энэхүү шагнал нь миний анхны шагнал бөгөөд монголын ард түмний асар их хүндэтгэл юм. Улс төрийн хувьд салхи шуургатай хэцүү үе таарсан цагт энэ алтан гадас одон эрх чөлөө, шударга ёсыг хэрэгжүүлэх зөв замыг минь зааж өгөх болно хэмээн хатагтай Үте Күмф хэлэв.
МАХН, ГСДН, ФЭС-гийн хамтын ажиллагааны хүрээнд “Зуны академи” сургалтыг долдугаар сарын 7-8 ны өдрүүдэд Их тэнгэр цогцолборт зохион байгуулж байгаа бөгөөд тус сургалтанд оролцож илтгэл тавихаар ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Бундестаг дахь Германы СДН-ын бүлгийн нарийн бичгийн дарга Үте Күмф, Социал демократ үзлийн алдарт онолч профессор доктор Томас Майэр, Бремен мужийн парламентын гишүүн Мартин Гүнтнер нар хүрэлцэн иржээ.
Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.