Өмнөговь аймгийн ЗДТГ, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Мэргэжлийн хяналтын газар хамтран "Байгаль орчинд ээлтэй уул уурхайг хөгжүүлье" сэдэвт хоёр өдрийн зөвлөгөөний үеэр Монголын уул уурхайн үндэсний ассоциаци Өмнөговь аймагт салбараа байгуулж төлөөлөгчийн газрынхаа нээлтийг хийлээ.
Нээлтэд Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Ганболд, аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун, БОАЖГ-ын дарга О.Бадарч, сумдын байгаль орчны улсын байцаагч нар оролцсон. Нээлтийн үеэр аймгийн ИТХ-ын дарга Өмнөговь аймагт хариуцлагатай, байгальд ээлтэй уул уурхайг хөгжүүлэх үйлсэд хамтарч ажиллахаа илэрхийллээ.
Тус байгууллагын хамт олны ажилд амжилт хүсэхийн зэрэгцээ, "Уул уурхай аж ахуйн нэгж байгууллагуудын өмөг түшиг болсон энэхүү уул уурхайн үндэсний ассоциацийн төлөөлөгчийн газарт мэдээ мэдээллээ солилцож байх бүрэн боломжоор хангасан ийм сайхан хамтын ажиллагааны төв байгаасай гэж хүсч байна" гээд тэдний ажилд ажлын амжилт хүссэн юм.
Энэ үеэр "Өмнийн говийн элс" ХХК-ийн төлөөлөгчийн газраас шинээр үүд хаалгаа нээж байгаа энэ байгууллагын Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн газрын Өмнөговь дахь төлөөлөгч Д.Жамъяанд Монголд хамгийн томд тооцогдох эксковаторын зураг бүхий дурсгалын зүйл гардуулж ажилд нь амжилт хүсч байлаа.
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Ганболдоос хөдөө орон нутагт анхныхаа төлөөлөгчийн газраа нээж байгаа талаарх сэтгэгдлийг нь сонирхсон юм. Тэрбээр "Өнөөдөр энд ажил хэрэгч хүмүүс цугларсан гэж ойлгож байгаа. Үр дүн гарцаагүй гарна. Ер нь манайд хурал, зөвлөгөөнийг ёс төдий хийдэг практик урьд нь байсан. Үүнийг халах цаг болсон. Хурал зөвлөгөөн гэдэг бол ажил. Хурал, зөвлөгөөнөөс их бага хэмжээгээр үр дүн гарч байх ёстой.
Хурал, зөвлөгөөнөөр мэдээлэл өгөх, солилцохоос гадна хэрэгжүүлэх зүйлээ харилцан тохирдог байх ёстой. Тэгэхээр дараа дараачийн уулзалтууд дээр энэ зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг хэрэгжүүлсэн тайлан гаргах хэрэгтэй. Ил тод байдал гэдэг зүйлийн нөгөө талд хариуцлага гэж том зүйл бий. Өмнөговь аймаг бол манай улсын эдийн засгийн онцгой бүс нутаг. Энд уул уурхайн үйл ажиллагаа хариуцлагагүй байх юм бол Монголын уул уурхай бүхэлдээ хариуцлагагүй байна гэж хэлж болно.
Тийм учраас эндээс Монголын уул уурхайн шинэ эрин үеийн хөгжил эхэлнэ. Тиймдээ ч бид онцгой ач холбогдол өгч Өмнөговь аймагт төлөөлөгчийн газраа байгуулж байна. Үүнийхээ үр дүнг бид удахгүй үзнэ гэж бодож байгаа. Ер нь Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн түүхэнд төлөөлөгчийн газар байсан түүх байхгүй. Манай байгууллага 15 жилийн түүхтэй. Анх удаа Өмнөговь аймагт салбараа нээж байгаадаа баяртай байна" гэв.
Зөвлөгөөнд уул уурхайн компаниуд ач холбогдол өгч идэвхтэй оролцож байгаа нь ажиглагдсан. Аймгийн удирдлагын ордны хоёр давхрын зааланд уул уурхайн компаниудын үйл ажиллагаандаа болон байгаль орчны хяналт шинжилгээ, мониторинг хийхэд ашигладаг багаж тоног төхөөрөмж, хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслээр үзэсгэлэн гаргасан нь хүн бүрийн сонирхлыг татаж байсан. Энэхүү үзэсгэлэнг гаргаснаар ямар компани нь хаана юу хийж байгаа, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх тал дээр хэр анхаарч санаачилгатай ажиллаж байгаа тухай ойлголтыг өгөхүйц үр дүнтэй ажил боллоо.
Ж.Сайнжаргал http://www.niigmiintoli.mn/