Жао Вэй бол Хятадын кино жүжигчин, дуучин. Манай уншигчид түүнийг “Хуан Жу Гэг” кинонд бүтээсэн дүрээр нь сайн мэдэх байх. Түүний англи нэрийг Вики Жао гэдэг.
Тэрбээр Хятадын шилдэг дөрвөн залуу жүжигчний нэг юм. Жао Вэй Бээжингийн кино академид сурч байхдаа хэд хэдэн уран бүтээл дээр ажиллажээ. Жао телевизийн олон ангит “Сувд Гүнж” буюу “Хуан Жу Гэг” кинонд бүтээсэн Сиао Ян Зи гэдэг гол дүрээр Хятадын үзэгчдэд анх танил болжээ. Тэрбээр энэ кинонд тоглосныхоо дараа 1999 оноос хөгжмийн ертөнцөд хөл тавьж, “Хараацай” гэж нэрлэсэн цомгоо гаргасан байна.
Жао Вэй 1976 оны гуравдугаар сарын 12-нд Хятадын Аньхуй мужийн Вуху хотод төржээ. Тэрбээр Багшийн коллежийн анхан шатны сургуулийг дүүргэсний дараа Багшийн коллежийн ахлах сургуулийг төгсчээ. Жао эхэндээ ээжийнхээ адил багшаар ажиллаж байв. Тэрбээр урьд өмнө кино жүжигчин болно гэж огт төсөөлж байгаагүй аж. 1993 онд Вуху хотод “Хуа Хун” киноны уран бүтээлчид ирж, Гон ли хэмээх туслах дүр бүтээх жүжигчин хайж байв. Энэ кинонд тоглосны дараа Жао жүжигчин болохоор шийдэн жүжигчний сургуульд элсэхээр хотоосоо явжээ. Үүний дараа түүнд Шанхай хотын найруулагч Сие Жиний нэрэмжит кино урлагийн шинээр нээгдсэн сургуульд элсэн орох завшаан олдсон байна. 1996 онд Жао Бээжингийн кино академийн шалгалтад тэнцэн 2000 онд тус сургуулийг төгсчээ.
Жао сургуульд сурахын зэрэгцээ олон дүр бүтээсэн бөгөөд анх гол дүр нь телевизийн олон ангит “Бээжингийн эгч дүүс” кино юм. Энэ үед Тайванийн нэрт зохиолч Чиун Яогийн нүдэнд Жао Вэй туссан байна. Тэрбээр шинэ зохиолын гол дүрд тоглуулах жүжигчин хайж байв. 1997 онд Жао Вэй Чиун Яогийн бүтээл “Хуан Жу Гэг” кинонд гол дүр бүтээжээ. Энэ кино телевизээр гарч эхэлснээр Жаогийн нэр хүнд өссөн байна. 1999 онд тэрбээр Хятадын Алтан бүргэд шагналын шилдэг эмэгтэй жүжигчнээр тодорч, уг шагналыг авсан хамгийн залуу жүжигчин болжээ. Үүнээс гадна тэрбээр Тайванийн шилдэг жүжигчний нэг болсон байна. Үүний дараа Жао Вэй телевизийн олон ангит хэд хэдэн кинонд тоглож, дууны цомгоо ч гаргажээ.
2001 онд Жао Вэй Хонконгийн кино найруулагч Стефен Чоугийн “Шаолиний хөл бөмбөг” кинонд тоглосон юм. 2003 оноос Жао Вэй бүрэн хэмжээний кинонд тоглохыг илүүд үзэн энэ онд “Миний мөрөөдлийн охин”, “Тэнгэр, газрын дайчид”, “Ногоон цай”, “Бурхны нигүүлсэл” гэсэн дөрвөн кинонд тоглож байжээ. 2004 онд Жао Вэй “Бурхны нигүүлсэл” кинонд бүтээсэн дүрээрээ Алтан галт шувууны шагнал хүртсэн байна. Тэрбээр Шанхайн олон улсын кино наадмын шилдэг эмэгтэй жүжигчний шагнал авсан нь 2005 оны хувьд амжилт уран бүтээлээр арвин жил болсныг илтгэн харуулав. 2006 онд “Хайрын цаг хугацаа” киногоороо Чанчуны Хятадын найм дахь удаагийн кино наадмаас дахин шилдэг эмэгтэй жүжигчний шагнал авчээ.
2006 онд Жао Вэй “Форбс” сэтгүүлээс гаргасан Хятадын шилдэг алдартнуудын жагсаалтын дөрөвдүгээрт бичигдсэн байна.
Хятадын залуу жүжигчин Жао Вэй “Бээжинд өнгөрүүлсэн мөч” киноны дараа 2006 онд “Миний нагацын амьдрал”, 2007 онд “Шанхайн урт шөнө” кинонд тогложээ.
Үүний дараа Жао Вэй телевизийн олон ангит “Намайг хайрласанд баярлалаа” кинонд тоглож, нэг ангид тоглоход 100 мянган юанийн цалин авчээ. Түүний хамгийн сүүлийн уран бүтээл нь “14 сэлэм” хэмээх кино бөгөөд энэ нь 2010 онд дэлгэцнээ гарах аж. Жао Вэй кино урлагаас гадна олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог байна. Түүнийг 2005 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн элчээр томилжээ.
С.Отгонбаяр