Бидний амьдралд өдөр тутам ямар нэгэн асуудал гарсаар л байдаг.
Зарим нь тэрхүү асуудлаа “зовлон” хэмээн нэрлэж, түүнээс болж уйтгар гунигт автаж, тэр бүү хэл амьдралаас залхах нь ч бий. Харин тэрхүү зовлон гээч зүйл нь хүн бүрт харилцан адилгүй “хэмжээтэй” байх агаад бүгд л өөрийгөө “зовж байна” хэмээн бат итгэнэ. Тэгвэл өнөөдөр таны мэдрээд буй тэр зовлон үнэхээр бодит зовлон мөн үү. Эсвэл та зүгээр л баашлаад байна уу. Та зүгээр л амьдрахын төлөө зүтгэхээс шантарсандаа өөрийгөө зовж байна хэмээн бодоод байна уу.
Хайртай хүнээ санаж ганихрах, ажил төрөл нь бүтэмжгүй болох, мөнгө санхүүгийн гачаалд орох гээд хүсэвч үл ирэх тэр бүх зүйлс бидний сэтгэлийг зовоодог нь үнэн.
Харин тэр асуудлуудын өмнө өвдөг сөхрөх дээрээ тулах тэр үедээ та Ник гэх залуугийн талаар дурсаж байгаарай. Хүн амьдралын төлөө хэзээ ч үл шантран зүтгэж, өвдөг сөгдөн унах үедээ босч чадах сэтгэлийн тэнхээтэй байна гэдэг юутай бахархалтай. Дэлхийн олон орноор явж бусдад амьдрах урам зориг өгч “Гар байхгүй, хөл байхгүй, санаа зовох зүйл ч байхгүй” номыг бичсэн Ник Воеичиичийг та бүхэнд танилцуулъя.
Ник Воеичиич 1982 онд Австралийн Мельбурн хотноо төржээ. Тэрээр төрөхдөө хоёр гаргүй, хоёр хөлгүй /маш жижигхэн хөлийг орлохоор тавхайтай/ төрсөн нь гэр бүлийнхнийг нь ёстой л цочирдолд оруулсан байна. Сонирхолтой нь тэрээр бусад бүх талаараа цоо эрүүл хүүхэд байжээ. Мэдээж Никийн бага нас хамгийн аймшигтай байлаа.
Гэсэн хэдий ч тэр бууж өгсөнгүй. Сургуульд явж, бяцхан хөлөөрөө бичиж, компьютер хэрэглэж сурчээ. Түүгээр ч үл барам үсээ янзалж, шүдээ угааж, утсаар ярьж, өөртөө ус хүртэл аягалж сурсан байна.
Бурхнаас өдөр бүр гар, хөл ургуулж өгөхийг хүсдэг байсан Ник найман настайгаасаа хэрхэн амиа хорлох тухай бодож эхэлсэн гэдэг. Харин ээж нь түүнд амьдралын төлөө тэмцэж буй нэгэн хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай өгүүллийг уншуулснаас хойш тэрээр бурханд өөрийг нь амьдруулж байгаад талархах болжээ.
Улмаар 17 настайгаасаа залбирлын бүлгийнхэндээ илтгэл тавьж эхэлсэн байна.
Бусдад итгэл найдвар бэлэглэгч Ник Воеичиич их сургуульд элсэн суралцаж, 21 настайдаа санхүү, эдийн засгийн мэргэжлээр төгсчээ. Ингээд өсвөр үеийнхэнд зориулан өөрийн лекцийг тавихаар дэлхий дахинаа хийх аяллаа эхэлсэн байна. Тэрээр бараг 2 сая гаруй хүнд илтгэлээ хүргэсэн бөгөөд Африк, Ази, Австрали, Өмнөд америкийн 12 орны залууст хүрч ажиллажээ.

Ник алдарт Опрагийн шоунд оролцохдоо ном бичиж байгаа талаараа ярьсан юм. Түүний анхны ном нь 2009 оны эцсээр хэвлэгдсэн бөгөөд “Хөл байхгүй, гар байхгүй, санаа зовох зүйл ч байхгүй” нэртэй. Мөн түүний амьдралаар хийсэн баримтат кино DVD болон олонд тараагджээ.
"Би дэлхийгээр аялах, гольф тоглох, сэлэх дуртай. Би амьдрах дуртай. Амьдарч байгаа учраас би аз жаргалтай" хэмээн Ник инээмсэглэн өгүүлнэ.
"Хэзээ нэгэн цагт газар унах тэр үедээ чи юу хийдэг вэ? Чамд босч чадна гэх итгэл найдвар байдаг уу? Ингэж асуух болсон нь би та бүхний өмнө уначихаад байна. Улаан нүүрээрээ газар уначихаад байна. Надад гар ч байхгүй, хөл ч байхгүй. Миний хувьд босно гэдэг байж боломгүй зүйл. Гэвч тийм биш ээ. Би зуун удаа босох гэж оролдоно. Хэрвээ намайг бууж өгнө гэж бодож байгаа бол үгүй. Би босохоор хичээх болно, дахиад, дахиад, ахин дахин хичээсээр байх болно. Яагаад гэвэл уналт гэдэг бүх зүйлийн төгсгөл гэсэн үг биш. Хэрвээ чи сэтгэл зүрхэндээ хүчтэй байж чадах юм бол босч чадна. Яг над шиг..." хэмээн тэр илтгэлдээ дурьддаг.

Ингээд сэтгэлийн тэнхээ гэж чухам юу байдгийг та дараах видеоноос хүлээн авч үзээрэй.
О.Ариунбилэг