Хөрөнгө орлогын мэдүүлгээ худал мэдүүлж, хууль зөрчсөн Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалангийн гурван сарын цалинг 20 хувиар бууруулж арга хэмжээ авсан талаар Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр Авлигатай тэмцэх газарт мэдээлсэн байна.
Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “... хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан, эсхүл бүртгүүлээгүй буюу санаатай худал мэдүүлсэн бол энэ нь түүнийг албан тушаалаас нь огцруулах, түдгэлзүүлэх, халах үндэслэл болно” гэж заасан байдаг аж.
Засаг дарга Л.Амгалан нь 2006-2008 оны мэдүүлгүүддээ Хөрөнгө орлогын өөрийн нэр дээр бүртгэлтэй орон сууц, “Дэлгэрэх Эл Эй” ХХК, байгууллагаас нийгмийн асуудал шийдвэрлэх хүрээнд буцалтгүй тусламжаар олгосон мөнгө, банкин дахь төгрөгийн хадгаламжийг тус тус мэдүүлээгүй нь илэрчээ.
Тиймээс гаргасан зөрчилд нь Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д заасны дагуу хариуцлага тооцуулахаар Нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаярт АТГ-аас албан шаардлага явуулж байсан юм.
Б.Тэлмэн