gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     9.10
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 17
Зурхай
 9.10
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 9.10
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ард түмэнд хэдэн төгрөгийн өртэй вэ

Улс төр
2009-10-31
0
Twitter logo

Нийгмийн даатгалын сан хоосорсон гэнэ ээ. Энэ тухай Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар олон нийтэд мэдээлж, Сүх жанжины талбайд хэдэн өдөр суулт хийлээ.

Уг нь түүний тавьсан шаардлага Засгийн газрын тэргүүний эрх мэдлээ хэтрүүлэн авсан 1.7 триллион төгрөгийг яаралтай төлүүлэх мөн тэтгэврийн сангийн мөнгийг тендер нэрээр салхинд хийсгэсэн эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцуулах байсан.

Энэ тухайгаа тэрээр суулт хийх үеэрээ "Надад Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хэн гэдэг эрх мэдэлтэн хэрхэн яаж будлиантуулж байсан бүх баримт бий. Иймээс би энэ тухай баримтыг АТГ-т өгсөн. Шалгаж байгаа. Тэдэнтэй хатуу тэмцэх цаг нь болсон" хэмээн мэдээлж байсан. Гэвч өнгөрсөн даваа гаригт Засгийн газрын тэргүүн С.Баяр эрүүл мэндийн гэдэг шалтгаанаар албан тушаалаа өгөхөөр болж харин хөөрхий тэтгэвэр авагчид "хэрэв асуудал С.Ганбаатарын хэлсэн шиг хүндэрвэл яах вэ" гэцгээж байна.

Үнэндээ татвар төлөгчдийн нийгмийн даатгалын санд тушаасан мөнгө буруу гараар орсон гэдгийг ганц Монголын үйлдвэрчний эвлэлийнхэн ярьж хэлээд байгаа юм биш. Үүнийг аудитын байгууллагынхан хүртэл шалгаад тогтоочихсон байдаг юм билээ. Иймэх Монголын үйлдвэрчний эвлэлийн байгууллагынхан хэн гэдэг эрх мэдэлтэн, хэчнээн төгрөг идэж уусан талаарх зарим баримтыг Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн гэж байгаа. Тэдгээр баримтын заримаас нь уншигчдадаа хүргэж байна.

-УИХ-ын гишүүн С.Эрдэнэ УНДЕГ-ын даргаар ажиллаж байх даа Нийгмийн даатгалын сангийн мөнгийг банкинд хадгалуулах гэрээнд хяналт тавиагүйгээс болж хүүнийх нь мөнгө байгууллагын санхүүгийн бүртгэлд ороогүй байна.

-Тэрээр Худалдаа хөгжлийн банкнаас Алтжин ХХК-нд шилжүүлнэ хэмээн 220.0 сая мөн Улаанбаатар даатгал компаниас хохирлын мөнгө гэж 13.016.0 мянган төгрөгийг бэлнээр нь гаргуулсан атлаа дансанд тушаалгүйгээр санаатайгаар ашиглан шамшигдуулжээ.

-Нийгмийн даатгалын сангаас ажил олгогчийн урамшуулал болон банкны үйлчилгээний төлбөрт олгосон санхүүжилтээс 89.1 сая төгрөгийг баримтгүйгээр авч улмаар аймаг нийслэлийн Нийгмийн даатгалын хэлтэс, тасгуудаар төмөр хайрцаг шахсан байна. Хамгийн хачирхалтай нь тэрээр дээрх хайрцагнуудынхаа төлбөрийг нь бэлнээр авч байсан бөгөөд мөн л дансанд тушаагаагүй зэрэг зөрчил илэрч, үүнийг нь Авлигатай тэмцэх газрынхан шалгаж байгаа юм байна. Үүнээс гадна өөр нэг ноцтой баримт бий. Тэр нь, С.Эрдэнэ 2005 онд УНДЕГ-ын даргаар ажиллаж байх даа "Молор трейд" ХХК-иар ажилчиддаа зориулж 30 айлын орон сууц бариулахаар болжээ.

Ингэхдээ Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөнөөс 499 сая төсөвлөсөн бөгөөд, тус компанийн гүйцэтгэх захирал Л.Бадамцэцэгт уг барилгыг 2005 оны гуравдугаар сард багтаан ашиглалтад хүлээлгэж өгнө үү хэмээн 260 сая төгрөгийг нь бэлнээр нь гаргаж өгсөн байгаа юм. Харин үлдсэн мөнгийг нь орон сууц авахаар бүртгүүлсэн ажилчдынхаа нэр дээр "ХААН" банкнаас зээл авахаар болж, байртай болно хэмээн итгэсэн ажилчид нь ч даргынхаа өгсөн үүрэг даалгаврыг тун шуурхай биелүүлж үлдсэн мөнгийг нь төлж барагдуулсан байгаа юм. Уг нь гэрээнд заасан ёсоор бол тус компанид өгөх мөнгө үүгээр дуусах учиртай.

Гэтэл УНДЕГ-ын дарга асан С.Эрдэнэ өөрийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж "Молор трейд" ХХК-нд нийгмийн даатгалын сангийн хөрөнгөнөөс дахин 346 сая төгрөгийг өгчээ. Ингэхдээ тэрээр бас л холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд гүйцэтгэгч компани барилгаа гэрээнд заасан хугацаанд хүлээлгэж өгөөгүй, барилгынх нь ажил бүрэн зогсчихоод байхад дээрх мөнгийг нэмж олгосон байна. Тодруулбал, тэрээр 2005 оны сүүлээр 22.4, 2006 оны хоёрдугаар сард 135.4 сая төгрөгийг гаргуулж тус компанид бэлнээр нь өгсөн бөгөөд үүгээр ч зогсохгүй Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 188.2 сая төгрөгийн үнэ бүхий армотурын төмрийг худалдаж авч өгчээ.

Гэтэл энэ тухай учир мэдэх зарим нь "Уг нь гэрээнд зааснаар бол барилгын гүйцэтгэгч компани арматур зэрэг барилгын материалаа өөрсдийн хөрөнгөөр авах учиртай. Гэтэл С.Эрдэнэ эрх мэдлээ ашиглан энэхүү хууль бус ажлыг хийсэн" хэмээж байгаа юм. Дашрамд УНДЕГ гэдэг том айлыг толгойлж байсан эрхэм гишүүн С.Эрдэнийн Нийгмийн даатгалын сан хэмээх ард түмний хөрөнгөнд зөвшөөрөлгүйгээр гар дүрж, элдэв тендер будлиантуулсан баримт үүгээр дуусахгүй бөгөөд харамсалтай нь манай эрх мэдэлтнүүд түүнд хариуцлага тооцох тухай асуудлыг одоо болтол хөндөхгүй байгаа юм.

Ж.Саруул

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан