gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.23
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.23
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Байгаль орчинд хор нөлөөгүй үйлдвэрлэлийг дэлхий дахин сонгож байна

Эдийн засаг
2009-10-16
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2009-10-16

Европын холбооны "Ногоон бүтээгдэхүүн ба эко шошгожуулалтыг хөгжүүлэх төсөл"-ийн талаар МҮХА ҮТ-ын дэргэдэх Цэвэр хөгжил, цэвэр үйлдвэрлэлийг дэмжих газрын мэргэжилтэн Г.Ганзоригоос тодрууллаа.

-Сүүлийн үед яригдах болсон ногоон шошгоны талаарх мэдээллийг манай уншигчдад хүргэхгүй юу?

-Ногоон шошго буюу "Эко шошго" гэсэн ойлголтыг авахын тулд эхлээд ногоон бүтээгдэхүүн, цэвэр үйлдвэрлэл гэж юу вэ гэдгийг мэдэж байх нь чухал юм. Өнөөдөр байгаль орчны асуудал нь дэлхий дахинд тулгамдаад байгаа чухал асуудлын нэг болоод байна. Байгаль орчинд сөргөөр нөлөөлж хамгийн гол хүчин зүйл нь үйлдвэрлэлийн хөгжил. Монгол Улсын хувьд энэ оныг үйлдвэржилтийг дэмжих жил болгон зарлаад хот, аймаг орон нутгуудад үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилгоор 30 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг гаргаж байна. Гэтэл байгалийн бохирдлыг яаж бууруулах вэ, цэвэр үйлдвэрлэлийг яаж хөгжүүлэх гэсэн асуудал огт яригдахгүй байгаа нь харамсалтай.

-Энэ асуудал үйлдвэрлэлийг байнга дагаж явах ёстой юу?

-Тиймээ. Энэ асуудал нь манайд өнөөдөр орхигдчихоод байна. Үйлдвэржилтэд зориулсан төслийг сонгон шалгаруулахдаа аль болох ашигтай талыг нь илүү хараад аж үйлдвэрийн зориулалт, бүсчилсэн загварынхаа дагуу л шалгаруулж байгаа болохоос биш тухайн төслүүддээ байгаль орчинд нөлөөлөх хүчин зүйлд нь тулгуурласан дүгнэлт хийдэггүй. Мөн байгаль орчинтой холбоотой хууль дүрэм, тогтоол, журам, норм норматив маш олон байдаг. Гэтэл үйлдвэрлэгчид нь энэхүү хууль дүрмүүдийг хэрхэн биелүүлэх, мөн яаж хамгийн үр ашигтай аргаар үйлдвэрлэл явуулах вэ гэдгээ мэддэггүй. Яг энэ асуудлыг үйлдвэрлэгчдэд хүргэх зорилгоор Танхимаас сүүлийн арав гаруй жил тодорхой үйл ажиллагааг зохион байгуулж байна.

-Тодорхой үйл ажиллагаа зохион байгуулсан гэж байна. Үүнийгээ тодруулахгүй юу?

-Цэвэр үйлдвэрлэлийг нэвтрүүлэх ажлын хэсэг байгуулсан. Тодорхой үйлдвэрлэлийн хүрээнд байгалийн нөөцийн хэрэглээний үр ашгийг яаж сайжруулах вэ? Өөрөөр хэлбэл эрчим хүчний, усны, түүхий эд материалын хэрэглээг яаж сайжруулах, нөгөө талаас байгалийн бохирдлын хэмжээг яаж бууруулах гэсэн дэлхий нийтэд цэвэр үйлдвэрлэлийн талаарх нэгдсэн үзэл баримтлал байдаг. Энэхүү үзэл баримтлал, менежментийн аргачлалыг үйлдвэрлэлд хэрхэн нэвтрүүлэх талаар тус ажлын хэсэг үйл ажиллагаагаа явуулдаг юм.

Энэхүү ажлын хүрээнд бид төсөл хэрэгжүүлээд тодорхой үр дүнд хүрч 20 гаруй үйлдвэрийн үйл ажиллагаанд цэвэр үйлдвэрлэлийн үнэлгээ, чадавхийг бий болгосон. Жишээлбэл, эрчим хүчний хэмнэлтийн үйлчилгээ эрхэлдэг компаниудын чадавхийг сайжруулсны үр дүнд олон сая квт/цаг эрчим хүчний хэмнэлт хийсэн. Ерөнхийдөө цэвэр үйлдвэрлэлийг нэвтрүүлснээр эрчим хүчний хэмнэлт, усны үр ашигтай хэрэглээг 30-40 хүртэлх хувь нэмэгдүүлсэн үр дүнтэй үйл ажиллагаа болсон.

-Манай үйлдвэрүүдийн үр ашиг хэр байдаг бол?

-Дундаж түвшингээр нь авч үзэхэд Монгол дахь үйлдвэрлэлийн үр ашиг бага байгаа нь харагддаг. Жишээлбэл, сүлжмэлийн үйлдвэрт 1 тн түүхий эдийг боловсруулахад зарцуулах усны хэмжээ нь Европын орнуудтай харьцуулахад 10-15 дахин, эрчим хүчний хэрэглээ гэхэд л 5-6 дахин их байдаг. Энэ нь бид байгалийн нөөц баялгаа үр ашиггүй зарцуулж, үргүй зардал их гаргасан үйлдвэрлэлийг явуулж байна гэсэн үг. Үйлдвэрлэлийн үр ашиггүй зардал их байх тусам тэр хэмжээгээрээ байгаль орчинд хор нөлөө үзүүлж байдаг. Цэвэр үйлдвэрлэлийг нэвтрүүлэх ажлын хэсэг маань жижиг, дунд үйлдвэрлэл мөн байгаль орчинд илүү нөлөөлтэй үйлдвэрлэлүүд рүү үйл ажиллагаагаа илүү түлхүү чиглүүлэн ажиллаж байна. Үйлдвэрлэгчид өөрсдөө сайн дурын үндсэн дээр цэвэр үйлдвэрлэлийг нэвтрүүлдэг учраас үйлдвэрийн удирдлагууд энэ талаарх мэдлэгтэй байх хэрэгтэй.

-Цэвэр үйлдвэрлэлийн дараагийн үе шат гэж байх уу?

-Цэвэр үйлдвэрлэлийн дараагийн үе шат нь бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийн уялдаатай хүрээ юм. Энэ нь тухайн нэг бүтээгдэхүүний түүхий эдийн олборлолт, үйлдвэрлэл тээвэрлэлт, түгээлт, бөөний болон жижиглэнгийн борлуулалт зэрэг эцсийн хэрэглэгчдэд хүрэх хүртэлх үе шатуудыг хэлж байгаа юм. Энэхүү амьдралын мөчлөгийнхөө хүрээнд тухайн бүтээгдэхүүн хаана ямар бохирдол гаргаж байна гэдгийг нь авч үздэг бөгөөд энэ хүрээнд нөгөө ногоон бүтээгдэхүүн буюу "Эко бүтээгдэхүүн" гарч ирж байгаа юм.

-Цэвэр үйлдвэрлэлийг хэрэгжүүлж чадсан үйлдвэрлэлийн эцсийн бүтээгдэхүүн нь эко бүтээгдэхүүн байх юм гэж ойлгож болох уу?
-Бид одоо цэвэр үйлдвэрлэл эрхлэхээс гадна ногоон бүтээгдэхүүний үйлдвэрлэлд үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Үйлдвэрлэгч бүхэн цэвэр үйлдвэрлэл эрхэлж ногоон бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хэрэглэх асуудалд анхаарал тавьж, дэлхий нийтийн зарчим, аргачлал, эко дизайны дагуу ажиллах шаардлагатай. Цэвэр үйлдвэрлэл, эко дизайн нь нийлээд ногоон бүтээгдэхүүний хөгжлийг бий болгож байдаг.

-Эко дизайны талаар тайлбар хийхгүй юу?

-Энэ маань түрүүн ярьсан бүтээгдэхүүний амьдралын мөчлөгийнхөө хүрээнд буюу үйлдвэрлэлээс хэрэглэгчид хүрэх явцдаа хаана нь бохирдол үүсгэж, хаана нь үр ашиггүй байгааг эхнээс нь нарийн тооцоолон гаргахыг эко дизайн гэдэг.

-Ногоон бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах талаар ямар арга хэмжээ авах шаардлагатай бол?

-Ногоон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, түүнийг өөрсдийн өдөр тутмын хэрэглээ болгох асуудлыг төрөөс дэмжлэг үзүүлэх, эко шошго бүхий бүтээгдэхүүнийг дэмждэг зах зээлийн тогтолцоог бий болгох хэрэгтэй. Мөн хэрэглэгчид өөрсдийн өдөр тутмын хэрэгцээндээ эко шошго бүхий бараа бүтээгдэхүүнийг хэрэглэж занших нь чухал юм.

-Цэвэр үйлдвэрлэл эрхэлж эко шошго бүхий бүтээгдэхүүн дотооддоо үйлдвэрлэн гаргаж байгаа туршлагаас танилцуулахгүй юу?

-Манай улсын хувьд эко шошго олгох хоёр систем байдаг. Үүний нэг болох байгалийн гаралтай бүтээгдэхүүний эко шошгыг Танхимаас олгож байгаа. Одоогоор нийт 15 бүтээгдэхүүн эко шошго авсан. Байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн гэсэн шошгыг Байгаль Орчин Аялал Жуулчлалын яамнаас олгодог юм. Энэ шошгыг "Цахилгаан тээвэр" компанийн хосолмол хөдөлгүүртэй троллейбус, "Юни Газ" ХХК-ийн шингэрүүлсэн хий хоёр авсан. Монголдоо анхных нь хэдий ч олон улсаас тавьдаг эко бүтээгдэхүүний шаардлагад нийцэхгүй байгаа юм. Цаашдаа бүтээгдэхүүнээ улам боловсронгуй болгож сайжруулах хэрэгтэй. Бидний зүгээс Монголд байгаа эко шошгоны тогтолцоог сайжруулах, шинэчлэх олон улсын тогтолцоонд нийцүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлж байна.

-Тэгвэл төслийнхөө талаар товч тодруулахгүй юу?

-Монголд ногоон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үйлдвэрлэгчдийн байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөллийг бууруулах, эко шошгоны тогтолцоог олон улсын тогтолцоонд нийцүүлэн сайжруулах зорилготойгоор 2009-2011 он хүртэл хэрэгжих Европын холбооны "Ногоон бүтээгдэхүүн ба эко шошгожуулалтыг хөгжүүлэх төсөл" юм. Гол оролцогч нь Голландын Амстердамын Их сургуулийн Тогтвортой хөгжлийн хүрээлэн, Австрийн Шинжлэх ухаан технологийн хүрээлэн. Монголын талаас Танхим, Стандартчилал хэмжилзүйн үндэсний төв, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран хэрэгжүүлж байна. Төслийн 80 хувийг Европын холбооноос санхүүжүүлж байгаа бөгөөд үлдсэн хувийг гол оролцогч талуудаас санхүүжүүлэх юм.

-Төсөл хэрэгжүүлэх орчин хэр таатай байна вэ?

-Төслийнхөө зорилгыг хэрэгжүүлэхийн тулд бидэнд шаардлагатай байгаа зарим нэгэн дэмжлэгийг төр засгаас үзүүлэх хэрэгтэй. Жишээлбэл Засгийн газраас үндэснийхээ бүтээгдэхүүн тэр дотроо ногоон шошго бүхий бүтээгдэхүүнийг худалдаж авдаг тогтолцоог бүрдүүлэх ажлыг санаачлан хэрэгжүүлэх хэрэгтэй. Голландын засгийн газраас л гэхэд 2010 он гэхэд нийт бараа эргэлтийг 100 хувь ногоон бүтээгдэхүүн болгоно гэсэн зорилго тавиад хэрэгжүүлж байдаг. Манай Засгийн газраас импортоор орж ирж байгаа бараа, бүтээгдэхүүндээ аль болох ногоон бүтээгдэхүүнийг түлхүү оруулах нь бидний төслийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэхүйц маш чухал алхам болох юм. Мөн бид төсөлдөө аль болох олон компаниудыг хамруулах зорилготойгоор төрөл бүрийн сургалтуудыг явуулдаг.

-Сургалт, сурталчилгааг хэрхэн зохион байгуулдаг вэ?

-Өнгөрсөн долоо хоногт Стандартчиллын газрын төв орон нутгийн ажилтнуудыг хамруулсан сургалт зохион байгууллаа. Ирэх 11 дүгээр сараас компаниудад зориулсан сургалт явуулахаар төлөвлөсөн. Мөн веб сайтаа хийчихсэн. Ногоон. бүтээгдэхүүн, шошгоны талаарх мэдээлэл, сурталчилгааны материалууд ерөнхийдөө бэлтгэгдсэн гэж үзэж байна.

-Төслийн хэрэгжилтэнд Танхимын баримталж буй бодлого юу бол?

-Танхимаас энэ төсөл дээр үндэслээд "Ногоон бүтээгдэхүүн ба эко шошгыг хөгжүүлэх хөтөлбөр"-ийг санаачлан ажиллаж байгаа. Тус хөтөлбөрт Органик Монгол хөтөлбөр, Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих газар, Хөдөөгийн бичил болон жижиг, дунд бизнесийг дэмжих хэлтэс, Био-Эко бүтээгдэхүүний хөгжлийн зөвлөл хамрагдаж байна. Хөтөлбөрийн үндсэн зорилго нь хэрэгжиж байгаа төсөлтэй холбоотой үйл ажиллагаа явуулж байдаг хэлтэс, зөвлөлийн үйл ажиллагааг уялдуулахад мөн гадны болон орон нутаг дахь төслийн үйл ажиллагааг холбох гүүр нь болж өгөх юм. Манай орны хувьд цэвэр үйлдвэрлэлийн талаарх ойлголт нь бараг шинэ зүйл гэж хэлж болно. Танхимаас энэ асуудал дээр маш их ач холбогдол өгч байгаа төдийгүй нэлээдгүй туршлагатай болсон.

Ц.Оюунханд

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан