Өнөөдөр бүх нийтээр Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Анх 1992 онд Рио Ди Жанерт болсон Нэгдсэн үндэстний байгууллагын Хүрээлэн буй орчин хөгжил сэдэвт хурлаас анх энэ өдрийг жил бүр тэмдэглэж байхаар тогтжээ.
Энэ өдөр бүх нийтээр мөхлийн ирмэгт тулж ирсэн усны хомсдлын тухай хэлэлцэн, хэрхэн шийдвэрлэх талаар дуу хоолойгоо нэгтгэдэг билээ. Ингэхээс ч аргагүй юм. Учир нь дэлхийн усны нөөцны 2.5-хан хувийг цэвэр ус эзэлж, яг одоо нэг тэрбум хүн усаар гачигдаж, өдөрт 5 мянга орчим хүүхэд харангадан нас барж байна. Энэ мэтчилэн бидний мэддэг хэрнээ анзаардаггүй усыг тойрсон тулгамдсан асуудлууд хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа билээ.
Тиймээс энэ өдөртэй холбогдуулан усны талаар бидний мэдвэл зохих дараах сонирхолтой баримтыг хүргэе.
•Манай
дэлхийн гуравны хоёр нь усаар бүрхэгдсэн
байдаг.
•Дэлхийн
усны 97.5 хувь нь давстай ус эзэлдэг.
•Хүний
биеийн 66 хувь нь усаар бүтээгдсэн байдаг.
•Хүн
өдөрт багадаа 1½ литер ус уух хэрэгтэй.
•Хүн
багахан хэмжээгээр цангасан байхад
хөдөлмөрийн бүтээмж 20 хувиар багасдаг.
•Хөгжиж
буй орнуудад нийт өвчлөлтийн 80 хувь нь
усны бохирдолттой холбоотой байдаг.
•Сүүлийн
20 жилд цэвэр усны эрэлт хоёр дахин
нэмэгдсэн.
•Дэлхий
дээр 1.1 тэрбум хүн цэвэр усаар гачигдаж
байна. Энэ бол дэлхийн нийт хүн амын 20
орчим хувь юм.
•2025
он гэхэд дэлхийн хүн амын 75 хувь нь цэвэр
усны гачигдалд орж болзошгүй гэж Нэгдсэн
Үндэстний Байгууллага үзэж байна.
Г.Одгарав