-Халх голын 70 жилийн ойд-
1939, 1945 оны дайнд оролцсон ахмад дайчин, тэр үеийн БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа Элчин сайдын яамны цэрэг, агаарын цэргийн анхны атташе, ахмад дипломатч, чөлөөнд байгаа хошууч генерал Ц.Содномдаржаа гуайн 90 насны ойд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг энэ сарын 5-ны өдөр Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташегийн аппаратаас зохион байгуулсан юм. Тэрбээр 50-иад жилийн туршид Монгол улсынхаа төлөө зүтгэж гавъяаныхаа амралтад 1934 онд гарсан бөгөөд одоо ОХУ-ын Москва хотноо энх тунх амьдарч байгаа билээ. Ингээд ахмад дайчин, дипломатч, чөлөөнд байгаа хошууч генерал Ц.Содномдаржаа гуайтай ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын маршал Г.К.Жуковтой олон удаа биечлэн уулзаж байсан түүхээс цөөн хором ярилцсанаа хүргэе.
-Г.К.Жуковтой
олон удаа уулзаж явсан гэсэн. Эдгээрээс
манай уншигчдад сонирхуулаач?
-БНМАУ-аас
ЗСБНХУ-д суугаа Элчин сайдын дэргэдэх
Цэрэг, агаарын цэргийн атташегээр
1968-1960 онд 12 жил ажиллах хугацаандаа
ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, БНМАУ-ын
баатар, ЗХУ-ын маршал Георгий Констанинович
Жуковтой арав гаруй удаа биечлэн уулзах
завшаан надад тохиосон юм. Үүнээс гурван
удаад нь төр улсын өндөр албаны хүмүүстэй
хамт, бусад үед өөрийнх нь хүсэлтээр
очиж уулзаж байсан. 1969 онд Халх голын
байлдааны ялалтын 30 жилийн ойгоор
Ю.Цэдэнбал дарга Г.К.Жуковт БНМАУ-ын
Баатар цол гардуулах үед би гэрт нь хамт
очлоо. Тэр үеийн фото зургаа Г.К.Жушв
дараа нь надад гарынхаа үсгийг зурж
дурсгасныг би зургийн цомогт нь одоо ч
нандигнан хадгалдаг.
-Г.К.Жуков
жанжин хувь хүнийхээ хувьд, ямар ааш
зантай хүн байсан бэ?
-Тун
ч энгийн, дөлгөөн, илэн далангүй зантай
хүн байсан гэж би дүгнэдэг. Нэг удаагийн
уулзалтаар, эх орны дайны тухай хийж
байгаа уран сайхны кинонд миний дүрд
Михайл Ульянов тоглохоор болж надтай
олон удаа ирж уулзлаа. Харахад надтай
төстэй ч гэмээр болжээ. Кинонд миний
бүх одон, медалиудыг зүүж санжигнуулаад
л зураг авахуулсан байна. Үнэндээ би
баатрын тэмдэг, Халх голын тэмдэг хоёроо
л зүүдэг байсан даа. За яахав, кино юм
даа... гэхчлэн ярьж билээ.
-Монгол
орны талаар Халх голын тулааны талаар
юу ярьж байсан бэ?
-Тийм
ээ. Үе үе Монгол орны талаар ярьдаг байж
билээ. Нэг удаа "Монголд очмоор
санагдах юм. Харамсалтай нь, биеийн
байдал минь тийм боломж олгохгүй нь.
Ном, сонин, радио, телевиз үзэж сонсч
байхад Монгол Улс сайхан хөгжиж байх
шиг байна.
Халх голын байлдааны явц, үйл ажиллагаа, цэрэг улстөрийн хувьд стратеги, тактикийн талаас нь ч цэргийн түүхийн хүрээлэнтэй танай цэргийн түүхчид хамтран судалж, ном бичих нь зүйтэй. Халхын голд болсон дайны туршлага, сургамжид тулгуурлан манайд мөрдөж байсан хээрийн албаны дүрэмэнд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон юм. Өндөр хэмжээнд тусгай комисс ч томилж ажиллуулсан. Халхын голын байлдаанд хоёр улсын цэргийг нэгдсэн удирдлагад оруулан байлдааны харилцан ажиллагааг явуулах асуудал миний өмнө тулгарсан цоо шинэ зүйл байлаа. Тэр тусмаа, олон төрөл мэргэжлийн анги нэгтгэл, зэвсэг Техник оролцсон тэр байлдаан надад их зүйл өгсөн юм" гэж билээ. Тэгээд надаас "Чи Халхын голын байлдаанд оролцсон уу" гэж асуусан. Би ч тэр үед 34 дүгээр морьт хорооны II суманд бага дарга байснаа хэлэхэд өөрийн бичсэн номоо надад дурсгал болгон өгч байсан юм.
-Мөр
зэрэгцэн тулалдаж явсан Монгол цэргүүдийн
талаар танд ярьж байв уу?
-Нэгэн
удаагийн уулзалтаар бид Халх голын
тулааны талаар ярилцсан юм. Тэгэхэд "Эх
орны дайны үед Япон яагаад манайх руу
довтолж зүрхлээгүй вэ гэвэл, тэр үеийн
Японы удирдлага Халхын голд хатуу
сургамж авсантай холбоотой гэж би
боддог. Бас Халхын голд Л.Дандарын
командалсан зургадугаар морин дивиз
сайн байлдсан. Бас Халхын голд нөхөр
Ж.Лхагвасүрэн байлдааны ангиудыг сайн
удирдсан. Ялангуяа цэргүүдийн дотор
нам, улс төр, ухуулга таниулгын ажлыг
их сайн зохион байгуулж байсан. Хүн нэг
бүрт үнэнийг мэдрүүлэх, эх орноо хайрлах,
дайсныг үзэн ядах, дарга цэргээ харилцан
хүндэтгэх явдал маш чухал. Ер нь цэрэг
хүний хөдөлмөрийг хэзээ ч, ямар ч үед
хайрлаж байх учиртай юм шүү. Монгол Улс
намайг улсынхаа баатар болголоо. Ер нь
Монголчууд минь намайг хэзээ ч, ямар ч
үед мартаагүйд үргэлж баярладаг. Ерөөсөө
би ард түмэнд ач тустай юм хийе, энэ л
миний амьдралын хамгийн гол зүйл гэж
бодож явсан юм" гэх зэргээр ярьж
байсныг тод санаж байна. Тэр бүхнийг
эргэн дурсахад, Г.К.Жуков үнэхээр ингэж
хэлэх бүрэн эрхтэй хүн байж дээ гэж
бодогддог.
-Г.К.Жуковт
манай улсын зүгээс байгуулсан гавъяаны
төлөө ямар одон, медалиар шагнаж байсан
бэ?
-Жанжин
Г.К.Жуковыг манай улс Баатар цол олгож,
Сүхбаатарын одон, байлдааны гавъяаны
улаан тугийн одонгоор тус тус шагнаж
байлаа. Мөн 1946 онд түүнийг Улаанбаатар
хотын хүндэт иргэн болгож байсан юм.
Халх голын байлдааны ялалтын түүхт 70
жилийн ойг Монгол, Оросын ард түмэн
өргөн хэмжээнд хамтран тэмдэглэж байгаа
энэ үед маршал Г.К.Жуковыг эргэн дурсахгүй
байхын аргагүй ээ.