gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Голын ай сав, ойн сан бүхий газрыг өмчлүүлэхгүй

Нийгэм
2010-03-02
0
Twitter logo

-Зуслангийн амуудад 20 гаруй мянган айл байгаагийн 6000 нь газраа өмчлөх эрхтэй-

Зуслангийн газрыг энэ онд өмчлүүлэх болсон. Нийслэлд зуслангийн 19 аманд 20 гаруй мянган өрхийн хашаа байгаа аж. Энэ талаар Нийслэлийн газрын албаны дарга Ц.Сандуйгаас тодрууллаа.

-Зуслангийн газрыг өмчлүүлэх талаар олон жил ярьсан. Өмнө нь юунаас болж энэ ажил саатсан бэ?
-Зуслангийн газрыг одоо-гийнх шиг байгаа чигээр нь өмчлүүлбэл орц, гарц, бие засах газаргүй, тодорхой нэгдсэн хаяггүй байх байсан. Дээрх ажлыг эхлүүлж чадаагүй өдийг хүрсэн шалтгаан нь энэ. Үүнийг шийдэхийн тулд олон талаас нь зөвлөлдсөн.

-Өмчлүүлэх ажил хэдэн сараас эхлэх вэ?
-Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газар зуслангийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулаад байна. Төлөвлөгөөг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэх л хүлээгдэж байна. Өөрөөр хэлбэл, НИТХ-аар батлуулсны дараа газар өмчлүүлж эхлэх юм.

-Зуслангийн 19 аманд хичнээн айл байна вэ?
-Тооллогоор 20 гаруй мянган айлын хашаа байсан. Үүний 6000 нь л газраа өмчлөх боломжтой. Бусад нь голын ай сав, ойн сан бүхий газарт зөвшөөрөлгүй буусан гэсэн үг.

-Тэгэхлээр зуслангийн амуудад шинээр өмчлүүлэх газар байхгүй гэсэн үг үү?
-Тийм.

-Өмчлүүлэх ажил эхэлбэл зөвшөөрөлгүй газар хашаа хатгаж олон жил болсон өр-хийг албадан нүүлгэнэ гэсэн үг үү?
-Ямар ч байсан зөвшөөрөлгүй газрыг өчлүүлэхгүй. Энэ ажил эхэлсний дараа тэдгээр өрхийг яах нь тодорхой болох байх.

-Зуслангийн газрыг зөвхөн энэ онд багтаан өмчлүүлэх юм уу?
-Газар өмчлүүлэх хугацаа 2013 оноор дуусч байгаа. Тэгэхээр хоёр жилийн дотор газраа өмчлөх боломжтой. Газраа өмчлөхөөр бичиг баримтаа бүрдүүлээд ирсэн иргэн бүрийг газрын алба хүлээж авна. Хэрэв зуслангийн газраа өмчлөхөөр харьяа дүүргийн газрын албанд хандахгүй бол бидэнд өмчил гэж албадах эрх байхгүй.

-Одоо зуслангийн газрыг эзэмшиж байгаа иргэд хичнээн төгрөгийн татвар төлдөг вэ. Татварын хэмжээг яаж тогтоодог вэ?
-Нэг өрх 400 метр талбай эзэмших нормтой байдаг. Нэг метр талбайн төлбөрийг 3300 төгрөгөөр тооцдог. Үүнийг 400 метр талбайгаар үржүүлж 90 хувийг нь улсаас чөлөөлдөг.

-Тэгвэл иргэд газраа өмчилж авснаар ямар татвар төлөх вэ?
-Үл хөдлөх хөрөнгийн татвар төлдөг. Татварын хэмжээ газрын үнэлгээнээс хамаарч өөр гардаг. Гарсан төлбөрийн 95 хувийг улсаас чөлөөлдөг.

-Зуслангийн газар өмчлөлөөс гадна асуух зүйл байна. Иргэдийн дунд газар өмчлүүлэхгүй байна гэсэн яриа гарлаа. Газар өмчлүүлэх хугацаа хойшилж байгаа юм уу?
-0.07 га газраа өмчилж авсан гэр бүл зургаан ам бүлтэй байлаа гэе. Тэгвэл хуулийн дагуу үлдсэн тав нь газар өмчлөх эрхтэй болсон. Гэтэл таван хүнийхээ нэр дээр газар авах гээд зэрэг бичиг баримтыг нь бүрдүүлээд ирж байна. Тиймээс ээлж дараатай олгох юм. Эхлээд газраа өмчилж аваагүй байгаа хүмүүст олгоно. Үүнийг газар өмчлүүлэхээ больж байгаа гэж буруу ойлгож болохгүй.

-Баянзүрх дүүрэгт өмчлүүлэх газар байхгүй гэж сонслоо. Одоо хаана газар өмчлүүлэх вэ?
-Сонгинохайрхан, Хан-Уул дүүрэгт газар олгож байна. Баян-зүрх дүүрэгт өмчлүүлэх газар бага үлдсэн. Тус дүүргийн ихэнх нутаг дэвсгэр тусгай хамгаалалттай газар нутгийн бүсэд харьяалагддаг болохоор хүн суурьших боломж хомс байдаг.

Хоёр долоо хоногийн дараа НИТХ-аар орно
Нийслэлийн барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газраас Зуслангийн газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулжээ. Хэзээ НИТХ-д оруулах талаар тус газрын дарга Н.Нацагдоржоос тодрууллаа.

-Зуслангийн газрын хэсэг-чилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж дууссан гэсэн. Хэзээ НИТХ-аар оруулах вэ?
-НИТХ-д өргөн барьсан. Бүх зуслангийн амын ерөнхий төлөвлөгөөг хот төлөвлөлтийн нормоор хийсэн. Мөн тусгай хамгаалалттай газарт суурьшиж' байгаа газрыг өмчлөхгүй бай-хаар зурвас тогтоосон. НИТХ-аар батлагдвал зөвшөөрөгдсөн газар дээр амьдарч байгаа өрхийн газрыг өмчлүүлж эхэлнэ.

-Энэ сард багтаж батлагдах болов уу?

-14 хоногийн дараа НИТХ-аар орох байх.

-Хот төлөвлөлтийн нормын дагуу ерөнхий төлөвлөгөөг гаргасан гэлээ. Энэ нь орц, гарц, хог, бие засах газар зэргийг шийдсэн гэж ойлгох уу?
-Тийм ээ. Суурьшил газар учраас нормын дагуу төлөвлөсөн.

Б.Мягмансанж http://www.niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан