gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     30
  • Зурхай
     6.27
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 30
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 30
Зурхай
 6.27
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Төрийн машины тос масло нь холилдсон тул ээлж хийх цаг болжээ

Улс төр
2009-10-07
0
Twitter logo

Монголчууд бид морь унасан толгойгүй хүн шиг л явна. Эсвэл жолоо цулбуургүй морин дээр мордсон хүүхдүүд шиг л давхисаар байна. Улс оронд ямар ч бодлого алга, бодлого бодох боломжтой, чадамжтай төр алга.

Манайх Шинэ Үндсэн хуулиа 1992 онд батласнаас хойш хээгүй, хийгүй, хийдэг, хэлдэг дөрвөн ерөнхийлөгчийн нүүр үзэж байна. Үе үеийн ерөнхийлөгчид бодлогын цогц баримт гаргадаг. Харамсалтай нь дараагийнх нь гараад л цоо шинээр эхэлдэг. Улсын Их Хурал, Засгийн газар нийгэм эдийн засгийн үндсэн чиглэл батална, мөн л адил ганц хоёр жилийн настай. Бүхнийг дахиад л цоо шинээр эхэлнэ.

Төрийн машин хий эргэсээр, нэг л их утаа баагиж, чанга орилсон данхайсан юм. Үр бүтээл үгүй, гүйцэтгэл байхгүй. Юу чадаж байна?. өнгөц, үзүүлэн таниулах төдийг л чадаж байна.

Социализмын үеийн түүхэнд 30-аад он бараанаар бичигдсэн байдаг. Юм, юм хомсдож, картын барааны очерт зогсдог үе ч байсаан. Гэвч миний нүдээрээ харсан, сэтгэлээрээ мэдэрсэн 70, 80-иад онуудад улс орон бодлоготой байж, хүмүүс ёс суртахуунтай, сэтгэлтэй, зүтгэлтэй бас тэмүүлэлтэй байж. Бүтээн байгуулалт орон даяар өрнөж байж.

Ардчиллын замаар замнаад 19 жил болоход 11 засгийн газар солигджээ. Үр дүн нь ядуурал, ажилгүйдэл, архидалт, гэмт хэрэг, хээл хахуул, дүрвэлт, өвчлөлт ёс суртахууны доройтол. Гаднаа гяланцаг, дотроо паланцаг болсон байна.  Баруунтан, зүүнтнүүдийн нугалаа явагдаж, орон даяар хийрхсэн улс төржилт хэрээс хэтэрлээ.

Ардчиллын жилүүдэд олон ололт, бас амжилтад хүрсэн. Хэн ч маргахааргүй дэндүү ардчилсан орон болсон. Хэрэг дээрээ энэ бол бидний л ойлголт. Үсрэнгүй хөгжсөн орнуудын нийгмийн давхаргуудыг амьжиргааных нь түвшинээр ангилаж, дүрсэлбэл дугуй хэлбэр лүү дөхөж байгаа. Нийгмийн чинээлэг дундаж давхарга нь их гэсэн үг. Манайх нэг пирамид маягийн хэлбэр лүү буцалтгүй явж байна. Цөөхөн хэдэн хүн хэмжээгүй баян, дийлэнх нь ядуу, дундын давхарга нь маш бага.

Саяхан өр төлсөн, төлөөгүй гээд ихэд яригдсан. Их өрөөр хичнээн хот, хэдэн үйлдвэр, томоохон бүтээн байгуулалт хийгдсэн нь нүдэнд илхэн байдаг, гэтэл сүүлийн 10 гаруй жилд доноруудаас зээлсэн, 1.7 тэрбум ам.доллараас нүдэнд харагдаж, гарт баригдах зүйл хүний ураманд байхгүй л байна.  Энэ их мөнгө төрөөс тэрбумтануудыг л төрүүлсэн байх.

Төрийн удирдлагын хэлбэрээр нь авч үзвэл хөгжингүй орнууд пирамид хэлбэртэй манайх огтолсон конус хэлбэртэй байна. Төрийн чадамж доройтож, ой санамжгүй, эргэж буцсан хэлбэрийн төдий болжээ.

Хотын утаа, замын түгжрэл нийгмийн эмзэг асуудал бүгд эцсийн дүндээ  төр засгийн урагшгүй байдлаас үүдэлтэй юм. Төр засаг ийм байгаа нь Үндсэн Хуулиас эхтэй гэдгийг олон жил ярьцгааж байгаа ч шийдэж чадахгүй өнөөг хүрлээ. Манай засгийн газар улс орны хурдацтай хөгжлийг хангах нь битгий хэл, маршалын гүүрээ барьж чадахгүй 10 жилийг үзэж байгааг хаа хаанаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм.

Ардчилсан төрийн нэг хэв шинж нь эрх мэдлийн хуваарилал гэж үздэг. Өөрөөр хэлбэл хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн хуваарийн тухай ярьдаг. Харамсалтай нь манайд энэ тухай тунхагладаг ч хэрэг дээрээ хууль тогтоох байгууллагатай ч юм шиг аль эсвэл засгийн газрыг сонгуулиар байгуулдаг, харин УИХ гэдэг нь түүний лобби бүлэг ч юм шиг,  эс бөгөөс засгийн газар нь УИХ-ын аж ахуйн алба ч юм шиг ийм л холион бантан болоод 10 дахь жилээ үзэх дөхөж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж УИХ-ын намрын чуулган дээр хэлсэн үгэндээ шүүх, прокурорууд барьцаалагдсан бол удирдлагуудыг  нь өөрчлөх хэрэгтэй гэсэн үг хэлсэн. Миний бодоход тэд барьцаалагдсан байгаа бол барьцаалагчид нь улс төрчид, улс төрийн нам юм. Энэ барьцаанаас нь гаргаагүй цагт чонын амнаас гараад барын аманд орно гэдэг шиг  мөн л өөр барьцаалагчийн барьцаанд орох болно. Чухам ийм учраас барьцаалдаг террористууд байхааргүй тийм л Үндсэн хуультай байж гэмээнэ хэн ч очсон ажиллаж чадна. Ухаандаа биесээ контрбанд хийсэн, тагнуул хийсэн гэж олон нийтэд хандсан Нямдорж, Гүндалай гээд хоёр түшээ байна хоёулаа биш юм гэхэд аль нэг нь гэмт хэрэгтэн болох нь захын нэгэнд ойлгомжтой. Хэрэг яаж шийдэгдэх нь прокурор, шүүхээсээ гэхээсээ намуудынх нь хүчний харьцаанаас илүүтэй хамаарах жишээтэй. Олныг цочирдуулсан 7 сарын нэгний үйл явцыг харъя. Би жилийн өмнө хэлж байсан зайлуул нөгөө алуулсан таван сайхан залуу л буруутан болж дуусна даа гэж. Өнөөдөр бүх хүмүүс нь цагаадсан. Таван залуу үхсэнийг цагаатгах л үлдээд байна.
 
Үндсэн хууль ярихаар аймаар сонсогддог хүмүүс байдаг юм шиг байгаа юм. Оршил болон бусад бүлгүүд бол аль ч орны Үндсэн хуулиас илүү юү гэхээс дутахгүй.  Уг нь бол Монгол улсын төрийн байгуулалттай холбоотой 3-р бүлгийн тухай л асуудал л даа.

Тухайлбал 39-р бүлгийн 1-р заалт Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж Монгол төрийг сайхан самардаг нэг сүрхий дайрлага байна.. Улс төрийн нам, улс төрчдийн сонирхлын гол объект байна. Дорж, Дулмаа хэн ч гарсан бүтцийн өөрчлөлтөөр ноцолдоно. Ингүүлэх сонирхол, намын журмын нөхөдөд нь, найз нөхдөд нь ахан дүүст нь хүртэл байна. Даргаасаа цэвэрлэгчээ хүртэл сүүлийн 10 жил солигдож ханахгүй л байна. Үр дүн нь орон гаран юм шиг, гарч орсон урьдах санамжгүй, хойшдын зорилгогүй хоноцын сэтгэлгээтэй түшмэдүүд. Тэдэнд тонох, завших, ашиглах сэтгэлгээ давамгайлна. Монголын төр буурчын газар, сургалтын талбай, дадлагын талбар болсон.  Жил, хоёр жилийн настай түрээсийн албан тушаалд байгаа хүн өөрөөр яаж сэтгэх вэ дээ тэднийг буруутгах аргагүй.

Үндсэн хуулийн төрийн байгуулалтын бүлгийг өөрчилж Монголоо бодож чаддаг, төлөвлөж чаддаг, хийж чаддаг чадварлаг төртэй болговол энэ удаагийн УИХ-ын түүхэн үүрэг байх болно. Үүнээс өөрийг хийвэл хохирол л учруулж чадах нь Оюу Толгойн гэрээнээс тодоос тод харагдаж байна.

Ялангуяа Монгол Улсын ерөнхийлөгч маань улс төрөөс хараат шүүх, прокурорын удирдлагыг сольж өнгө засал хийх бус суурь засал, тулгуур өөрчлөлт хийж Үндсэн хуулийн төрийн байгуулалтыг өөрчилж чадвал хэлдэг бус хэрэгжүүлдэг ерөнхийлөгч болж түүхэнд үлдэх байх гэдэгт эргэлзэхгүй байна.

Төрийн машинд ээлж хийх цаг нэгэнт болжээ.

Хууль зүйн ухааны докторант, удирдахуйн ухааны магистр
Үндэсний Шинэ Намын
Ерөнхий Нарийн бичгийн дарга Баянжаргалын Цогтгэрэл

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан