- Залууст хэлэх үг байна -
Энэ удаа бид Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатарын өрөөгөөр зочиллоо. Түүний "Залууст хэлэх үг"-ийг сонсох гэж зорьсон минь энэ. Бидний яриа эвгүй уур амьсгалтайгаар эхлэв.
Тэрбээр "Чи надаар хэдээс хэдэн насны хүмүүсийн талаар юу яриулах гээд байна" хэмээн ёжилсон маягаар хэллээ. Гэхдээ миний хувьд ч асуултад нь унасангүй харин ч бид залуусын талаар ийн яриа өрнүүллээ.
-Одоогийн нийгэмд авьяастай залуу хүн олон байгаа. Тэд үнэнч шударгаар явбал урлагийн оргилд хүрж чадах болов уу. Ингэж асуусны учир нь зарим залуу уран бүтээлчтэй уулзаж байхад ямар нэг нам, үзэл бодлыг дагавал амжилтад хүрэхэд ойрхон байдаг гэлцэх юм?
-Энэ бол яг одоо урлагт тулгараад байгаа зүйл. Монголын нийгэм авьяастнаа үнэлж чадаж байна уу гэтэл чадахгүй л байгаа байхгүй юу. Тийм болохоор тухайн уран бүтээлч чадахын төлөө өөрөө л зүтгэх хэрэгтэй. Яагаад авьяасгүй, чанартай уран бүтээл хийгээгүй хүн авьяастайгаасаа илүү нэр хүндтэй байна вэ. Үүнийг тэр "чадаад байгаа" уран бүтээлчээсээ л хайж олох нь чухал.
-Магадгүй тухайн уран бүтээлчийн ард мөнгө ч юм уу, ямар нэгэн нам байвал түүнийг бусад нь дуурайх ёстой юу?
-Би яг тэгж хэлсэнгүй. Тэр хүнээс арай өөр нэг зүйлийг л хар гэж байна. Гэхдээ ямар нэгэн нам, аймаг довны үзэл бидэнд нэлээд илрээд байх шиг санагддаг. Би Монголд төрсөн, монгол хүн. Манай улс олон аймаг үндэстэн ястантай ч энэ дундаас хамгийн гол зүйл нь Монгол Улсын иргэн иргэнээрээ байх ёстой. Дээрх намчирхсан, нутгархсан үзлээр монгол орон маань яваад байх нь зөв үү, буруу юу гэдгийг ерөнхийлөгчөөс эхлээд эгэл жирийн ард түмэн маань хүртэл бодох цаг нь болсон гэж бодож байна. Гэхдээ бид тухайн хүний намд элсэх эрхийг нь хорьж болохгүй. Нам гэдэг чинь хүнийг оюун мэдлэгээр нь авч явах нэг үндэс юм. Залуус маань алдар, цол авъя гэж биш нийгэмтэйгээ харьцаж сурахын төлөө намд элсэж байгаа бол зөв. Өнөөдөр намайг ардчиллын С.Сүхбаатар гэдэг. Энэ үнэн. Гэхдээ би Ардчилсан нам, МАХН-д ч элсээгүй. Би өнөөдөр улс төрөө дагаж, урлагийн хүмүүжлээр хүмүүжиж яваа хүн. Монголчуудыг дотроос нь үндэстэн ястан, шашин намын үзлээр хагалан бутаргах гэсэн бодолтой хүмүүсийн хар салхинаас эх орон маань хол байгаасай гэж боддог. Тийм ч учраас уран бүтээлдээ монголчуудын түүхэн уламжлал, зан заншлыг илүү тусгадаг. Мөн энэ дэлхий дээр монгол хүн олон байгаа юм шүү. Нэгэн жижигхэн хэсэг нь энд байгаа юм шүү гэдгийг дэлхийд таниулахыг зорьдог. Би эсгий цагаан бөөрөнхий гэрт эсгий туургатан болж мэндэлснээрээ бахархдаг.
-Таны эх орноо гэсэн энэ их омгорхол,бахархал залууст маань хэр байгаа бол?
-Хүн энэ орчлонд нэгэн орон зайг бөглөж, эх хүнээс мэндэлдэг. Бид энэ орон зайгаа л гэхгүй юм бол чамгүйгээр дутна шүү дээ. Тэрийг л залуус маань ойлгоод авчих хэрэгтэй.
-Таны хувьд боловсролтой хүн гэж хэн бэ?
-Би өнөөдөр гурван дээд сургууль төгссөн улаан дипломтой хүнийг боловсролтой хүн гэж хэзээ ч хэлж чадахгүй. Ямар ч дипломгүй, үнэмлэхгүй мөртлөө дэлхийг олон зуун жил хөглөн авч яваа монголын малчдын агуу дээд сургуулийг одоог хүртэл биширч явдаг. Малчин хүн малтайгаа, байгаль ертөнцтэйгөө харьцан зохицож чадаж байна. Мөн өөрийн оюун, авьяасаараа өөрийгөө хөгжүүлээд амьдралаа хүний дайтай авч яваа хүнийг боловсролтой хүн гэж хэлэх байх. Ямар ч дээд сургууль төгсөөгүй мөртлөө өчнөөн сайхан авьяастай, уран бүтээл хийсэн хүн урлагт байна. 3-4 диплом авчихсан мөртлөө ямар ч урлагийн бүтээл хийгээгүй, авьяасгүй хүн мөн л урлагт амьдарч чадаж байна. Хүнд хамгийн чухал нь авьяас, хөдөлмөр байдаг. Тийм учраас битгий л олон тооны хоосон диплом авч мөнгөө үрээсэй. Өөрийнхөө авьяас онгодоороо, урлахуйн ухаанаа, амьдралаа бүтээгээсэй гэж боддог. Тийм учраас өнөөдөр би юу шүтдэг вэ гэхээр авьяас онгодоо шүтэж, түүнийгээ хөглөж
явахыг эрхэм болгодог.
-Залуус амьдралдаа жаахан бэрхшээл таарвал архи уух ч юм уу, тамхи татах зэргээр өөрийгөө аргацаах гээд байдаг. Үүн дээр та ямар бодолтой байна?
-Залууст бэрхшээл тохиолдоно гэдгийг ойлгохгүй байна. Би залуу байхдаа бэрхшээл гэдгийг мэдэхгүй явсан. Би бүжгийн мэргэжилтэй болно. Дараа нь гоцлол бүжигчин, бүжиг дэглээч болно гэсэн ийм дараалалтайгаар ирмүүн ажиллаж явсаар өдий хүрлээ. Би өнөөдөр амжилт ололт, ялагдал, атаархлын дунд амьдарч явна. Архи ууж гуних гэдэг бол нэгэн зүйл. Андуудтайгаа наргих гэдэг бол бас өөр. Үүнийг залуус маань ялгах хэрэгтэй байх. Хүн хэдэн удаа хүнтэй гэр бүл болж хаягдаж, ямар ч зүйл тохиолдож болно. Хамгийн гол зүйл нь амьдралдаа өөдрөг явах хэрэгтэй. Амьдралдаа сэтгэл хангалуун байхын төлөө өөрийнхөө байгаа оюун ухаанаа шавхах нь чухал. Магтаалд ташаарч, шүүмжлэлд гутаж болохгүй.
Гэхдээ атаархлын нийгэмд амьдарч байгаагаа ойлгох хэрэгтэй. Атаархуу хүмүүсээс хол явж дайжиж байх нь чухал. Авьяаслаг, мэдлэг боловсролтой хүмүүнийг дагаж, тэдний оюун ухааныг харж, тэр хүний хэмжээнд хүрье гэж тэмцэж явах юм бол ялалт ирнэ гэж боддог.
-Залуусын бас нэг алдаа нь гэр бүл төлөвлөлт болоод байх шиг. Зарим тохиолдолд гэр бүл болоод сална гэдэг ганц хоёрхон сарын л асуудал болсон байна?
-Гэртээ гэргийгээ авчирч, хажуудаа ханиа суулгаад үр хүүхэдтэйгээ амьдрана гэдэг хүний амьдралын хамгийн сайн сайхан нь шүү дээ. Насан туршдаа хамтдаа амьдарсан гэр бүл, дахин гэр бүл болсон гэр бүл хоёрын эерэг сөрөг талыг би биеэрээ мэдэрсэн. Гэр бүлд эрэгтэй хүн хамгийн хэцүү үүргийг гүйцэтгэж байдаг. Амьдралын зовлон жаргалыг өөртөө үүрдэг. Зовлонгоо хэнд ч ярьдаггүй. Харин эмэгтэй хүн зовлон, жаргалаа ил хэлж чаддаг тийм л онцлогтой. Би бас нэгэн зүйлийг боддог. Эрэгтэй хүн эмэгтэй хүнд гар хүрэх нь муухай асуудал. Гэхдээ эрэгтэй хүнийг цохихоос нь өмнө хэлсэн эмэгтэй хүний аймшигтай муухай хэрүүлийн үг бүр хэцүү л дээ. Дараа нь тэр гар хүрсэн эр хүн бурууддаг. Тийм учраас гэр бүл гэдэг бие биентэйгээ адилхан ойлголцож, сэтгэлээрээ нэг нэгнийгээ хөглөж явбал сайхан.
-Та заяаны хань зам дээр байдаг гэдэг үгтэй санал нийлдэг үү?
-Үгүй ээ. Заяаны хань зам дээр байдаггүй. Залуустаа хандаж хэлэхэд үзэсгэлэнт сайхан царай, зүснээс чухал нь тэр эмэгтэйн оюун ухаан, зан араншин гэр бүлийн хүмүүжил гол байдгийг сайн мэдэх хэрэгтэй шүү гэж хэлье. Харин эмэгтэйчүүддээ хандаж хэлдэг нэг л зүйл байдаг.
Эрэгтэй хүнтэй харьцахад нэг л асуудал бий. Би шавь нартаа нууцаар хэлдэг. Энэ надад өөрт минь үлдэг дээ.
-Залуусын сэтгэлд нь байнга хадаатай явах ёстой зан чанар нь юу вэ?
-Залуу хүнд эх орноо хайрлах сэтгэл байх ёстой. Үүнийг би дахин хэлэхийг хүсч байна. Би хаана төрөв, ямар хэлтэй, ямар агуу соёл түүхэн уламжлалтай оронд амьдарч байна гэдгээ мэдэрсэн байх нь залуу хүний хамгийн сайн сайхан чанар. Монгол хүн гэдэг Азийн цээжин дэх дэх өвөг дээдсийн удам гэдгийг ойлгосноороо тухайн хүн өөрийнхөө сайн сайхныг мэдэрч, өөрийгөө чимж явж чадна.
-Залуу насыг хүсэл мөрөөдөлгүйгээр төсөөлөхөд бэрх. Түүндээ дөхөхийн тулд залуус маань ямар байх ёстой юм болоо?
-Хамгийн нэгдүгээрт залуу хүнд монгол хүний удмын заншил нь бий болсон байх ёстой. Түүн дээр нь гарцаагүй мэдлэг, оюун ухаан хэрэгтэй байх. Мөн аав ээжээс нь илүү үнэн сэтгэлээсээ учирлан хэлэх үнэнч хүн хорвоод байдаггүй юм. Үүнийг мөнхөд санаж явах нь чухал. Залуу явахдаа мэдэрдэггүй ч гэсэн хожим хойно ойлгодог юм байна.
-Хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн тулд мэдээж мөнгө хэрэгтэй, тийм үү?
-Дэлхий ертөнцөд мөнгө бий болохоос өмнө хүмүүс өөрийн хөрөнгийг бий болгохын тулд амьдралдаа тэмцэж ирсэн. Мөнгө гарч ирсэнээр хүний амьдрал тооцоотой болсон нь гарцаагүй зүйл. Залуус маань хамгийн гол нь мөнгийг олж авахын тулд өөрийн эзэмшсэн мэргэжил, оюун мэдлэгээ ашиглах хэрэгтэй. Түүнээс биш амар хялбар аргаар олно гэдэг утгагүй. Мөн мөнгийг олчихоод үрэх гэдэг их том асуудал. 100 төгрөг олчихоод 80-ийг нь хадгалж, 20-иор нь эдийн засгаа хөгжүүлэх нь чухал боддог. Миний хувьд мөнгийг тогтоох, арвижуулах тэр арга замыг мэдрээгүй учраас одоо хөрөнгөтөн зиндаанд хүрч чадаагүй. Энэ нь миний алдаа. Тийм учраас өөрийнхөө оюун ухаан шударгаар олсон мөнгийг олсноор нь цацах биш олсныхоо тодорхой хувийг нь хадгалах, үржүүлэх хэрэгтэй байна.
-Сайхан найз нөхөд энэ амьдралын гол түшиг байдаг. Тэгвэл нөхөрлөл гэж чухам юу вэ?
-Миний хувьд олон сайхан нөхөртэй. Зарим нь мөнгө, хөрөнгө хараад сайхан үерхэж нөхөрлөж явсан үеэ мартдаг юм билээ. Үүнийг л нөхөд ноход болдог гэдэг байх. Ер нь хүн найз нөхдөөсөө сайн сайхан зүйлийг нь үлгэрлэн дуурайж, аз жаргалтай үедээ бусдыгаа мартахгүй, ямагт санаж явах юм бол сайн нөхөрлөл бий болдог болов уу.
Т.Батсайхан