УИХ-ын дарга Д.Дэмбэрэл агаарын бохирдлыг бууруулах асуудлаар байгуулагдсан ажлын хэсгийнхэнтэй уулзав.
Манай улсын агаарын бохирдол, утааны байдал нийгмийн нэлээн бэрхшээлт асуудлын нэг болоод буй. Тэр дундаа Улаанбаатар хотын хувьд бур онцгой тулгамдсан асуудал мөн билээ.
УИХ үүнд анхаарлаа хандуулж, тусгайлан ажлын хэсэг байгуулсан. Энэхүү ажлын хэсэг нэлээн хариуцлагатай ажиллах шаардлагатай байгаа. Урьд өмнө нь ч утаа, агаарын бохирдлын асуудалд УИХ анхаарч байсан. Тухайлбал, 2007 онд 46 дугаар тогтоол гарган, Засгийн газарт үүрэг чиглэл болгож байсан бөгөөд үүний дагуу 2007, 2008 онд хоёр ч баримт бичиг /тогтоол/ боловсруулсан байна.
46 дугаар тогтоолоос хойш нийт холбогдох 12 хуульд өөрчлөлт оруулахаар төлөвлөсөн ч нэг ч хуульд шинэчлэлт, өөрчлөлт гараагүй. Энэ нь нэг талаас УИХ, нөгөө талаас Засгийн газрын зүгээс анхаарал олигтой тавьж чадаагүйн илрэл юм.
Уулзалтын үеэр ажлын хэсэгт орсон УИХ-ын гишүүд агаарын бохирдлыг бууруулах талаар өөрсдийн байр сууриа илэрхийллээ.
Агаарын бохирдлыг хэрхэн бодитойгоор арилгах вэ гэдэг л чухал
(УИХ-ын дарга Д.Дэмбэрэл.)
-Агаарын бохирдлыг бууруулах асуудалд эрх зүйн шинэчлэлт хийхийн тулд судалгаа, шинжилгээ бидэнд хэрэгтэй. Энэ талаар эрдэмтэн мэргэдийн үгийг сайн сонсоорой. Шаардлагатай асуудлуудыг дараалалтай, цэгцтэй тавьж шийдвэрлэх хэрэгтэй юм.
Хамгийн гол нь агаарын бохирдлыг хэрхэн яаж бодитойгоор арилгах вэ гэдэг чухал. Төр иргэн хоёр хоёулаа тал талаасаа анхаарах юм бол юу хийх. ямар арга хэмжээ авах, ямар эрх зүйн үндэслэл гаргах вэ гэдэг дээр Ажлын хэсэг анхаарах ёстой. Та бүхэн ирэх оны дөрөвдүгээр сарын эхэнд ажлынхаа үр дунг сонсгох хэрэгтэй. Өвөл болохоор л амтай болгон утаа яриад, дулаарахаар таг болчихдог гэм бий. Ард түмэнд утааг, агаарын бохирдлыг бууруулна гэж одоо худлаа яриад яах вэ, Ажлын хэсэг сайн ажиллаж, хавар ур дүнгээ албан ёсоор танилцуулах нь зүйтэй.
Урьд нь Монголыг цэнхэр тэнгэрийн орон гэдэг байсан бол өдгөө бүүдгэр хар хэмээн хэлэгдэхээр болоод байгаа нь бидний л буруу...
Сая гаруй хүний эрх ашиг хөндөгдөж байна
(УИХ-ын гишуүн, БОХХАА-н байнгын хорооны дарга Батж.Батбаяр.)
-Утааны асуудлаар шийдвэртэй арга хэмжээ авах цаг болсон. 1989 онд Хөх хот нэг иймэрхүү манайх шиг л байсан.
Харин 2005 онд очиход утаа униар нь алга болсон байсан. Тэд шинээр дэд бүтэц татаж, шинэ бүтээн байгуулалт хийж, агаарын бохирдлоосоо салсан байна билээ. Хуучин томоохон тариан талбайгаа ашигласан гэсэн. Иймэрхүү дорвитой арга хэмжээ авъя. Энд чинь нэг сая гаруй хүний эрх ашиг хөндөгдөж байгаа шүү дээ. Жил бур хэдэн арван тэрбум төгрөг утаанд төсөвлөөд хэрэгжүүлэх гэж домносон болоод л өнгөрдөг асуудлыг орхих цаг болжээ.
Агаарын бохирдлыг бууруулах, арилгах энэ асуудалд манай байнгын хороо хамтарч ажиллаж, Ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх болно.
Төлөвлөгөө гарган ажиллая
(УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва.)
-Барилгын асуудал, дэд бүтэц, нүүлгэн шилжүүлэх гэх зэргээр асуудлыг уг нь бүгдийг нэг дор базах хэрэгтэй юм л даа. Тэгэхгүй бол яам тамгын газрууд, байгууллагууд өөр хоорондоо утаанд, агаарын бохирдлыг бууруулахад төсөвлөсөн хэдэн төгрөгийг хоорондоо хувааж зарцуулаад тэр хэрээр дунд нь ажил хаягдаад, алга болж замхраад байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр эрдэмтэд, шинжлэх ухааны байгууллага, хувь хүн, иргэдээс олон сайхан санаачлага гардаг. Тэдгээрийг нэгдор зангидах хэрэгтэй байна. Мөн Засгийн газраас хэрэгжүүлж буй ажилтай уялдуулж өгөх нь зүйтэй. Утаатай тэмцэх асуудлыг Засгийн газар олигтой шийдэлгүй явж иржээ. Засгийн газрын байгууллагуудын уялдаа холбоо тааруу байгааг нэг гарт төвлөрүүлж өгвөл учир бий.
Агаарын бохирдлын асуудлаар нарийвчилсан ойрын болон дунд хугацааны төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Таван жилээр төлөвлөх нь зүйтэй. Сүүлийн гурван жилд найман тэрбум орчим төгрөг агаарын бохирдолд зарцуулсан тоо байна. Гэтэл үр дүн сайн харагдахгүй байгаа. Ер нь төсөв хэлэлцэх үеэр л агаарын бохирдлын асуудал ороод ирдэг. Хүйтрэхээр, ганц удаа энэ тухай яриад байдаг, бусад үед гадаа дулаан байгаа цагт утааг ярихаа больдог. Жилийн турш ярих хэрэгтэй ш дээ. 5-10 жилийн төлөвлөгөө гарган ажиллах нь зөв байх. Агаарын бохирдолттой тэмцэж байгаа олон газруудын ажлын уялдааг сайн хангаж нэг дор зангидаж өгвөл учиг гарч ирэх магадлалтай.
Судалгаа шинжилгээний төвтэй болъё
(УИХ-ын гишүүн Д.Энхбат.)
-Удахгүй Дэлхийн банкнаас ирэх хоёрдугаар сард агаарын бохирдолттой холбоотой томоо-хон судалгаа гарна. Түүгээр нэлээн зүйл тодорхой болох биз. Ер нь бид өнгөрсөн 15 жилийн үр дагаврыг одоо амсаж байгаа юм. Тэр юу вэ гэвэл бух зүйлийг л улс төржүүлж байсны гай. Улс төрийн шийдэл гаргаж ирсний үр дүн. Агаарын бохирдлын талаар томоохон хэмжээнд судлан шинжилдэг судалгааны, төлөвлөлтийн шинжтэй байгууллага байх хэрэгтэй. Агаар, утаа чинь нүдэнд харагдаад байгаа, гэтэл эм, эмийн зүйл байна, хүнсний асуудал бий. Маш хэцүү, үргэлж хортой хөнөөлтэй, баталгаагүй юмаар хооллож, ундлаж байна бид. Тэгэхээр цогц асуудал судалдаг томоохон институци хэрэгтэй. Нэг удаа Ажлын хэсэг гаргаад асуудал нэг удаагийнх л болно.
Нэг бодлогоор зангидвал дээр
(УИХ-ын гишүүн Ц.Батбаяр:)
-УИХ-ын энэ 46 дугаар тогтоолын үндсийг хотын дарга байхдаа хөөцөлдөн оруулж ирж байлаа. Үндсэндээ утааны тал дээр эрдэмтэн мэргэдийн санаа оноо бол хангалттай бий. Харин одоогийн хамгийн тулгамдсан асуудал болчихсон агаарын бохирдлын энэ гамшигт байдалд хүргэхэд УИХ-ын 46 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүрэгтэй Засгийн газар чухам юу хийсэн юм бэ. Утаанд төсөвлөдөг хэдэн төгрөгөө энэ хэдэн яаманд, газарт хэдэн тийш хувааж өгөхөө больё. Нэг бодлогоор зангидаж, нэг гарт төвлөрүүлэх нь чухал байна.
Оношоо зөв тавих хэрэгтэй
(УИХ-ын гишүүн А.Тлейхан.)
-Утаа, агаарын бохирдлыг бууруулах тал дээр УИХ үүргээ биелүүлжээ, тогтоол гаргасан байна. Харин шийдвэрийн гүйцэтгэл хаана байна. Бид яриад л байдаг. Гэхдээ оношоо буруу тавиад байна. Зун зүгээр болчихдог. Өвөл утаатай. Утааг юу гаргаж байна, түлш. Тиймд утаа багасгах түлш хамгийн чухал. Түлшний төрлийг өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Энэ бол эхний алхам. Хоёр дахь нь нүүх, дэд бүтцээ шийдэх.
Ганц утаа бус дээр нь шороо, тоос, элдэв бохирдол нэмэгдэнэ
(УИХ-ын гишүүн Я.Батсуурь:)
-Агаарын бохирдол монгол хүний үр удмын санд нөлөөлөхөөр болсон. Тэгэхээр УИХ үүнийг зайлшгүй онцгой авч үзэх хэрэгтэй. Цогцоор нь асуудлыг шийдэх нь чухал. Утаанд төсөвлөсөн хамаг мөнгө зуух, түлш гэх мэтэд явчихаж байна. Гэтэл орон сууцжуулах нь зайлшгүй чухал. Агаарын бохирдолд ганц утаа бус дээр нь шороо, тоос, элдэв бохир зүйл бүгд нэмэгдэж байгаа. Орон сууцжуулахдаа гэр хорооллын газрыг бодолцох хэрэгтэй. Одоо ихэнх тэдний газар бохирлогдсон байгаа. Иймд газарт нь анхаарах. Мөн нөгөө нэг асуудал бол одоо байгаа гэр хорооллыг дэд бүтцээр хангах явдал юм. Бусдын туршлагыг судлах, ер нь судалгааны ажил хамгийн чухал шүү.