gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     5.13
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 5.13
Валютын ханш
$ | 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Компани буюу түүхийг орвонгоор нь эргүүлсэн гайхалтай санаа

Б.Мөнхбат
Нийтлэлчийн булан
2020-11-22
126
Twitter logo
Б.Мөнхбат
126
Twitter logo
Нийтлэлчийн булан
2020-11-22

Ямар институц орчин үеийн дэвшилтэт нийгмийг байгуулахад хамгийн их хувь нэмэр оруулсан бэ, аль институц орчин үеийн нийгэмд хамгийн хүчирхэг вэ гэсэн асуултад философичид, агуу удирдагчид дараах хариултуудыг өгчээ.

18-р зуунд Гегель хариулахдаа “Төр орчин үеийн нийгэмд хамгийн хүчирхэг институц” гэжээ. Харин Маркс “Коммун нь нийгмийн цөм, хамгийн нөлөө бүхий нэгж” гэж үзсэн. Ленин, Гитлер, Муссолини нар улс төрийн нам хамгийн хүчирхэг гэж үзсэн учир намын байр суурийг чухалчилсан байдаг. Гегель, Маркс, Ленин, Хитлер нараас өмнөх оюуны хүмүүс хаант засаглал, шашны сүм, эсвэл феодалын хамжлагат систем зэрэг тус бүрийнхээ амьдарч байсан үеийн институцийг нэрлэсэн байдаг.

Харин Экономист сэтгүүлийн Жон Миклетвайт болон Адриан Вүүлбриж нар The Company: A Short History of Revolutionary Idea (Компани буюу Хүн Төрөлхтний Түүхийг Орвонгоор нь Эргүүлсэн Гайхалтай санаа) номондоо дээр дурдсан удирдагчид, философичдын буруу болохыг нотолжээ.

Жон, Адриан нарын дэвшүүлсэн гол санаа бол:

“Компани” гэх институц нь дан ганц орчин үед ч биш хүн төрөлхтний түүхийн явцад хамгийн хүчирхэг нь байсаар ирсэн аж. Компани соёл иргэншилт нийгэм, эдийн засагт өсөлт буюу дэвшил бий болгодог тул сайн зүйл гэжээ.

15, 16-р зуунд дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засаг, аж үйлдвэртэй гэгдэж байсан (цаасан мөнгөн тэмдэгт гүйлгээндээ хэрэглэж байсан) Мин гүрэн ч компанийг институцийн түвшинд хөгжүүлж чадаагүй аж.

Христийн сүм хүртэл байр сууриа хадгалж үлдэхийн тулд компанийн, ялангуяа банкны үйл ажиллагаа (мөнгөн гуйвуулга, аккредитив г.м) явуулж байсан нь нэгэнт тодорхой болсон аж.

Түүхийг сөхөн харахад эртний Шүмэр, Ассир, Грек, Ромд, Арабад хүртэл компани өрхийн аж ахуй эсвэл түншлэл хэлбэрээр оршиж байжээ. 15, 16-р зуунд дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засаг, аж үйлдвэртэй гэгдэж байсан (цаасан мөнгөн тэмдэгт гүйлгээндээ хэрэглэж байсан) Мин гүрэн ч компанийг институцийн түвшинд хөгжүүлж чадаагүй аж.

Харин 16-р зууны сүүл, 17-р зууны эхнээс Европын тэр дундаа Голланд, Их Британийн компанийн зарчим, бизнесийн загвар дэлхийд бүх талаараа давамгайлж, цойлж эхэлжээ. Чухам энэ үеэс л орчин үеийн нийгэм үүсэх эхлэл тавигдсан гэж зохиолчид номондоо онцолсон. Европын колоничлол ч мөн адил Голланд, Их Британийн East India Company-аас үүдэлтэй түүхэн үйл явц байсан аж.

Тэгэхээр Европын “компани”-ийн загвар дэлхийд хүч түрэн гарч ирэх нууц юунд байв?

Харвардын их сургуулийн профессор асан Ниал Фэргусон “Civilization: The West and the Rest” номондоо, Европ дэлхийд цойлон давамгайлахад “компани ба түүнтэй холбогдох хуулийн тогтолцоо” болон “ёс зүйн тогтолцоо”-г тодотгосон байдаг. Түүнчлэн, тус номонд “6 killer apps” буюу 6 нийгмийн институцийг нэрлэсэн.

Эдгээр нь өрсөлдөөн (competition), science (мэдлэг, шинжлэх ухаан), property (хувийн өмч), анагаах ухаан (medicine), хэрэглээ (consumption), ёс зүйн тогтолцоо (work ethic). Энэ зургаан killer apps-г интеграцичилж, хамгийн сайн үр дүн гаргаж чаддаг институц бол компани болохыг Ниал Фергусон тэмдэглэжээ.

Жон, Адриан нар ч номондоо компани орчин үе рүү хөл тавьж, насанд хүрсэн институци болоход цогц хуулийн тогтолцоо (Англо-Саксон маягийн хуулийн тогтолцоо ч гэж нэрлэдэг) болон төр компани хоёрын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэсэн тухай онцолсон.

Тухайлбал, төр нь компаниудад бизнесийн үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд чөлөөтэй гүйцэтгэх зөвшөөрөл өгөхөөс гадна компанийн эрх ашгийг дотоод гадаадад хамгаалах, хамгаалах хамгаалахдаа шаардлагатай үед батлан хамгаалах, тагнуулын байгууллага зэрэг бүхий л хүчний байгууллагуудаа дайчилж байжээ.

Дан ганц компанийн эрх ашгийг хамгаалаад зогсохгүй компанийн үүсгэн байгуулагч, удирдах зөвлөлийн гишүүд зэрэг чухал хүмүүсийг гэр бүлийн хамт бүрэн хамгаалалтдаа авч, гадна дотны халдлагаас сэргийлж байжээ. Их Британийн East India Company-г усан цэргийн флот байнгын хамгаалалтдаа авснаар тус компани өөрийн 230 мянга орчим цэрэгтэй байнгын армитай байжээ.

Энэ тогтолцоо өнөөдрийг хүртэл дэлхийн хөгжилтэй орнуудад хэрэгжсээр л байна. Харин компанийн эзэд, гишүүд, ажилчид эрх мэдлээ хэтрүүлэн нийт улс орны эрх ашигт харшлах үйлдэл хийхгүй байх бүх хуулийн заалтууд, ял шийтгэлийг ойлгуулж хамтран ажиллаж иржээ.

Ийм нөхцөлд улс төр, том бизнесийн хооронд үндэстний эрх ашгийг нэгт тавьсан ёс зүйн тогтолцоо бий болох ба аль аль тал нь энэ тогтолцоог жанжин шугамаа болгон чандлан мөрдөх үүрэг хүлээдэг аж.

Үүний үр дүнд, нэг хоёр усан онгоц хөлөглөсөн, тив доторх гадаад худалдааг түншийн харилцаанд тулгуурлан санхүүжүүлж, эрсдэлээ үүрч байсан танилын хүрээний жижиг бизнесээс нэг, хоёр зуун усан онгоц бүхий флотууд тив дэлхийг хэрэн хэсч худалдаа хийхэд шаардлагатай өндөр эрсдэлийг үүрч чадахуйц банк, санхүүгийн байгууллагууд үүссэн нь өнөөгийн үндэстэн дамнасан корпорациуд ба үндэстэн дамнасан банкуудын сүлжээ бий болох суурь болжээ.

Петр Дракер Менежмент номондоо “Том корпорациуд байгуулагдсан нь орчин үеийн мэдлэг, инновацад тулгуурласан нийгэм, эдийн засаг бүтээх ажилд ихээхэн хувь нэмрээ оруулаад зогсохгүй энэ үйл явцыг хурдасгасан гэжээ.

Компани нь шинэ мэдлэгийг үйлдвэрлэх, шинэ мэдлэгийг хэрэглээнд нэвтрүүлэн, мөнгө бий болгох ажлыг ямар ч институцаас илүү сайн хийж чаддаг.

Төр болон компани гэсэн хоёр институц хамтран ажиллахад гайхалтай синержи үүсдэгийн тод жишээг Голланд, Их Британийн East India Company-н туршлагаас харж болно.

Компани нь төртэй маш олон нүх сүвээр холбогдож байдаг. Компани төрд татвар төлнө. Иргэдийг ажлын байртай болгоно. Нийгмийн, эрүүл мэндийн даатгал төлнө. Компани шинжлэх ухаан, мэдлэг үйлдвэрлэнэ. Компани ажилчдаа ур чадвар, ёс зүй, нийгмийг тогтвор суурьшлаар хангана.

Их Британийн East India Company-ний ажилчдыг нийтийн албан хаагч буюу public servants гэж нэрлэдэг байснаас өнөөдрийн бидний хэлж заншсан нийтийн албан хаагч гэх нэршил үүссэн нь энэ синержигийн нэг л жишээ.

Америк англи хэлэнд “Company Man” гэх хэллэг бий. Орчин үеийн нийгэмд ямар нэг компани, аж ахуйн нэгжид харьялагдахгүй хүн гэж бараг үгүй болов уу.

Компани ямагт ирээдүй (Vision) рүү харж, шинэ сайхан ирээдүйг цогцлоох эрмэлзэлтэй байдаг. Тэр ирээдүйд тэргүүн эгнээнд алхахын тулд “хүн капитал эсвэл хүний баялаг” (Human Capital)-аа цаг тутамд бэлтгэх шаардлагатай.

Өнөөдөр дэлхийд тэргүүлэх их сургуулиуд ч мөн адил компанийн хэлбэрээр байгуулагдсан нь гайхах зүйл биш. Харвард, Чикаго, Иель зэрэг сургуулиудыг тухайн үеийн бизнесийн томоохон магнатууд эсвэл компаниуд байгуулжээ. Жишээ нь, Чикаго их сургуулийг үүсгэн байгуулахад Жон Рокфеллер ихэнх санхүүжилтийг хийсэн. Ирээдүйн манлайлагчдаа бэлтгэхийн тулд ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийсэн хэрэг биз.

Бидний амьдарч буй өнөөдөрийн дэлхий бол буу шийдэм барьж, сэлэм эргүүлж гүйх бус харин мэдлэгийн дайн өрнүүлж, оюунаараа өрсөлддөг дэлхий болж өөрчлөгджээ.

Орчин үеийн мэдлэгт суурилсан дэвшилтэт нийгмийг байгуулахад компанийн институцийг хууль эрх зүйн тогтолцоотой нь иж бүрэн хөгжүүлснээр гарах үр дүнгийн шимийг төр, жирийн иргэд ч хүртэх боломжтойг Жон, Адриан нарын бичсэн номноос харж болох нь.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан