Монголын тайз, дэлгэцийн урлагийн “Сувд”. Эгэл хэр нь энгүй тод туяарч харагддаг, тунарч үлддэг үнэт чулууг ийн нэрлэдэг.
Намсрайн Сувд - БНМАУ-ын Төрийн шагналт, МУАЖ. Тэрээр 1948 онд Улаанбаатар хотод мэндэлжээ.1972 онд ЗХУ-ын ВГИК-ийг Тайз дэлгэцийн жүжигчний мэргэжлээр төгсөж, 1973 оноос одоог хүртэл Улсын Драмын Эрдмийн Театрт жүжигчнээр ажиллаж байна. "Мандухай сэцэн хатан" түүхэн киноны Мандухай хатны дүрд 41 настайдаа тоглон, Төрийн шагнал хүртсэн. Анхны жүжгийн дүр нь Н.Островскийн “Инжгүй хүүхэн” жүжгийн Лариса юм. “Эхлэл” киноны Хорлоогийн дүр дэлгэцийн бүтээлийн анхных байв гэх түүний түүх нэвтэрхий тольд бий.
Түүний баялаг оршихуйн багахан хэсгээс буюу цагаан сар, ажил хөдөлмөрийн тухай хөндөж, хэсэгхэн хөөрөлдсөнөө шинийн хоёрны энэ өдөр уншигч танд хүргэж байна.
АЖИЛ ХӨДӨЛМӨР АЛТ МӨНГӨНӨӨС Ч ҮНЭТЭЙ ХӨРӨНГӨ ГЭЖ ЗАХИДАГ БАЙСАН
Таны яриандаа Буурайгийнхаа тухай олонтаа дурссан байдаг. Авга эгч тань амьдралд тань чухал орон зайг эзэлдэг эрхэм хүн байжээ?
-Тийм ээ. Би айлын ууган охин. Ээжийг театрт жүжигчин байхад намайг төрүүлэх эсэхийг ярилцаж. Ээж минь өнчин хүн шүү дээ. Тэр үед ээжийг минь харж, гэртээ байлгадаг айлын хүмүүс ч “Чи жүжигчин хүн, хүүхэд төрүүлэх дэмий биш үү” гэцгээж байж. Аавын минь ах Гэгээрлийн яамны сайд байж байгаад 1937 онд хэлмэгдэж, хороогдсон юм билээ. Буурай минь ахын маань сүнс ирж байгаа гэж итгэсэн учраас “Энэ хүүхдийг төрөхөөр нь би өсгөнө өө” гэсэн байгаа юм.
Жигтэйхэн зардал гаргаад тэтгэврийн зээл хийлгэж настайчуудыг хүнд байдалд оруулах хэрэггүй дээ. Байгаа нь л бэлэг, очих хүнтэй байна гэдэг сайхан шүү дээ
Би ингэж буурайгийнхаа буянаар хорвоод хүн болж төрсөн түүхтэй. Надаас гадна дүү нар, тэр байтугай миний хоёр хүүг өсгөсөн ачтан юм. Бид тэр хүний хүмүүжлээр л өссөн дөө. Тэр үеийн хүмүүс сургамжлахдаа ч зүйр үгээр хэлэлцдэг, сургууль төгсөөгүй ч амьдралын хар ухаантай хүмүүс байж дээ. Бичиг үсэг тайлагдаагүй ч Субашид, Оюунтүлхүүрийг хүүрнэдэг, түүгээр биднийг сургадаг байлаа.
Ажил хөдөлмөр алт мөнгөнөөс ч үнэтэй хөрөнгө гэж захидаг байсан даа. Бие нь муу байх үед биднийг сахиж байхад ч “Яв, ажлаа хийцгээ, дэмий битгий энд байцгаа” гэнэ. Хөдөлмөр бол амьдралыг тэтгэх гол эх үндэс гэж биднийг хүмүүжүүлсэн. Энэ л зарчмаар үр хүүхдүүд минь өсөж өндийж байна. Үлгэр, домог, зүйр цэцэн үгээр сургаж хүмүүжүүлэх нь багасаж байх шиг.
Хэдийгээр амьдралыг минь түшилцэж байсан хүн авч аливааг зөвлөх журмаар л ярьдаг байсан. Тэрэнтэй суу, энэтэй болохгүй гэхчлэн зааварлахгүй. Жүжигчин мэргэжлийг сонгоход ээж л “Ээ дээ, хэрэггүй дээ” гэж хэлснээс биш, огт болохгүй гэж тас хөндлөн зогссон хүн байгаагүй. Та нар амьдралаа авч явна гэдэг чиг шугамтай. Сургууль төгсгөсөн мэргэжил олгосон, гүйцээ. Өөрсдөө амьдралаа жолоод гэх үзэлтэй хүмүүс дээ.
Жүжигчин болно гэхэд буурай “Жүжигчин болох бэрх дээ” л гэсэн. Харин ээж хориглож, "Авьяас муутайхан бол энэ салбарт орох хэрэг байхгүй” гэж байлаа.
ЖҮЖИГЧИН ГЭЛТГҮЙ МЭРГЭЖИЛДЭЭ ХАЙРТАЙ БҮХ ХҮН БЭРХШЭЭЛИЙГ ТУУЛААД ГАРДАГ ГЭЖ БОДДОГ
-”Мандухай цэцэн хатан”-д тоглоход Таны зөрүүд зан их нөлөөлсөн гэж ээж тань нэгэнтээ ярьсан. Таны хэлсэнчлэн энэ киног бид 30 гаруй жил үзэж буй ч огт ярихгүй өнгөрч бас боломгүй?
-Би их зөрүүд. Ээж ч ижил. Нэг л зорьсон бол түүнийгээ биелүүлэхийн төлөө зүтгэнэ. Замд хүн саад хийвэл бүр хурцалж өгнө үү гэхээс няцахгүй. Миний хүүхдүүдэд ч удмын тийм чанар байдаг юм. Аливааг хийе гээд санаанд нэг л багтсан бол тэр зүг рүү зүтгэчихдэг. Эсэргүүцэл тулбал улам шамдана. Гэхдээ саад тотгорт дуртай хүн гэж юу байх вэ. Эргээд бодоход тэр болгон надад өгөөжөө өгч байсан. Тэндээс ихийг ойлгож, өөртөө тусгах хэрэгтэй. Дээр нь хүн өөрийн зорилгод үнэнч байх ёстой гэж боддог юм.
Манай Л.Жамсранжав байна. Гараа хугалсан ч тоглож байв. Амьдрах сүүлийн мөч нь тоологдоод эхэлсэн үед ч тоглолттой гэхэд босоод ирж байгаа юм. Тэрийг хажуугаас нь харах үнэхээр айхтар.
“Мандухай цэцэн хатан” кинонд тоглоход, чадна чадахгүй, төгссөн мэргэжлийн сургуулийн хувьд ч гадаад, монгол шинж төрхгүй, монгол ахуй мэдэхгүй гээд л олон шүүмж, хэл ам гарч байсан. Тэгэхээс ч аргагүй шалтгаан байсан. Тухайлбал, би хөдөө амьдарч үзээгүй, мал ахуй, хөдөөгийн уламжлалаа тийм ч сайн мэдэхгүй. Оросод сургууль төгсөж, орос багш нарын заавраар сурсан хүн. Тиймээс би түүх, уламжлалаа маш сайн сурах хэрэгтэй, зан заншил, үгүй дээ л морио сурамгай унадаг байх ёстойг ойлгосон.
Эргээд бодоход шүүмжлэл хүнд их л хэрэгтэй зүйл дээ. Зөв өрсөлдөөн зайлшгүй хэрэгтэй, хүнд өгөөжөө өгдөг. Харин хоосон магтаал гай болох нь бий. Хүнийг "чи мундаг, ёстой сайн" гээд байвал нэг удаа биш ч нөгөөд бүдэрч, ажиллах эрчээ бууруулах тохиолдол ажиглагддаг. Магтаал урам өгдөг ч аливаа зүйл хоёр бүү хэл олон талтайг санууштай. Шүүмжлэлээс, магтаалаас ч шим, охийг нь өөртөө шингээх чухал болов уу.” Мандухай”-д тоглоход буурай минь ажлаа сайн хий. Ар гэр, элдэв зүйлд сэтгэл зовж, санаагаа бүү хоёрдуулаарай гэж байв. Гэсэн ч хоёр хүүдээ санаа чилээж л байгаа юм. Учир нь тэр үед “Чи хоёр хүүхэдтэй хүн шүү” гэх мэт сүрдүүлэг ч ирж байв.
Хоёр хүүдээ “Гудамжинд хүн дуудвал очиж болохгүй шүү. Танихгүй хүн чихэр жимс өгвөл битгий аваарай” гээд захиж билээ. Тэр үед монгол бичгээр бичсэн зохиолыг кирилл рүү буулгасан нь ховор. Аав ээж хоёр монгол бичгээр бичсэн зохиолыг уншаад надад ярьж өгнө. Ийм л туслалцаа үзүүлж байснаас өөрөөр нэг их оролцоогүй дээ.
-Та цагаан сартай холбоотой дурсамжаасаа ярьж өгөөч?
-Бид цагаан сар болохоор буурайгаа бүрэн хувцасладаг байсан. Бүгд нийлж байгаад дээл, гутал, хувцсыг нь шинэчилнэ. Бурхан болох жилээ, энэ жил цагаан сар хиймгүй, надад элдэв хувцас хэрэггүй, миний явах цаг болсон гээд. Бид хэд “Дэмий юм ярилаа, цагаан сараа тэмдэглэнэ” гэлээ. “За яах вэ, та нар өөрсдөө мэдээд хий л дээ” гэж байна. Миний хувцаснуудыг та нар гоёлд өмсөнө гэж байх биш, хувааж аваад гэртээ өмсөөд дуусгана биз дээ гэв ээ. Тэр үеийн хөгшчүүл өөрийнхөө явах цагийг ч мэддэг байх нь л дээ.
Цагаан сар өнгөрлөө. Зуслан гарахаас өмнө дахиад л “би явах ёстой хүн” гээд. Бид ч дэмий ярих юм гэлцлээ. Нээрээ л тэр жил зуслан гараагүй. Зуслангаас оруулж ирэх гэж төвөг удна гэж бодсон байгаа юм. Удаан өвдөж зовоо ч үгүй бурхан болсон. Энэ дээлийг тэрэнд, үстэйг нь түүнд өгөөрэй, эсгий гудсаа нуруу муутай Ганчимэгт дэвсүүлээрэй гэж билээ.
Миний хамгийн бага дүү жирэмсэн байсан юм. Гэтэл “Би өлгий авч өгөх гээд мөнгө цуглуулаад тэнд хийсэн, авч өгөөрэй”гэж хүртэл захисан. Буурайд минь хураасан хөрөнгө, цуглуулсан алт мөнгө, үнэт эдлэл байхгүй ч өөрийнхөө өмсөж зүүж байсан бүхнээ л бидэнд хуваарилж өгөөд бурхны орондоо заларсан даа.
-Хайрыг хэмжиж боломгүй ч бид мэдэрч чаддаг нь сайхан. Цагаан сараар эмээ өвөөгөө санаж байна гэх хүн цөөнгүй байдаг шүү.
-Тийм ээ. Өөд болох үеэр нь “Мандухай цэцэн хатан”-ы зураг авалт дуусаж, ажил завсарлаад хоёр сар гаруй болсон юм. Бие нь бүр муудсан үед ч “Миний хүүгийн ажил юу болж байна” гэж эцсийн мөч хүртлээ санаа тавьж байсан даа. Цагаан сарыг бид сүртэй биш ч буурайдаа зориулаад л хийнэ. Ах дүүсээрээ цуглан, ууцаа тавиад, ширээгээ засна. Цагаан сараар амраадаггүй, огт тэмдэглэдэггүй ч үе байлаа шүү дээ. Малчдын цагаан сар гээд л. Бид ихэнхдээ л тоглолттой байдаг байлаа.
Үзэгчдэд өвчтэй гэдгээ мэдэгдэхгүй тоглочхоод явсан тэр дүр зураг...Ийм л хүмүүс урлагт ажилладаг. Жүжигчин ч гэлтгүй мэргэжилдээ хайртай бүх хүн энэ мэт бэрхшээлийг туулаад гардаг л гэж боддог доо.
Нэгэн удаа шинийн нэгэнд ажил өглөө эрт цуглаад тоглолттой байсаар 22 цагт ажил тарлаа. Шинийн нэгэндээ буурайгаа золгочих санаатай шөнө дөл болж байхад орсон чинь бүгд унтахаар хэвтчихжээ. Өөдөөс “Юу хийж яваа юм” гэж байна. Юу юу хийж яваа юм гэж вэ? Ажил сая тараад шинийн нэгэндээ багтаж золгох гээд яараад гэтэл “Миний хүү чинь юун сүртэй ёс журамтай юм бэ дээ, харьж амрахгүй. Ядарч байгаа шүү дээ. За за босъё” гээд/хөхрөв/.
Зарим настайчууд их ёсорхуу байдаг шүү дээ. Заавал шинийн нэгэнд очиж золгохгүй бол тунирхдаг. Ийм гомдлын үг би сонсож байсан болохоор буурайгаа тэгж л санахгүй юу. Яарсаар очиж, үдэш үүдийг нь тогшсон чинь “Юу хийж яваа юм бэ” гэдэг үг сонсдог байгаа./инээв/ Юун сүрхий ёс заншил мэддэг болсон юм бэ гээд шоолуулан барин золгож явсан минь хамгийн хөгтэй хэр нь сайхан дурсамж юм даа.
-Би тантай 10 жилийн өмнө ярилцаж байхад Та мөн л завгүй байсан. Өнөөдөр ч оройн 19 цаг хүртэл ажиллаж л явна.
-/Инээв/Би ч биш, манай гэр бүл ийм гэж хэлэхэд хилсдэхгүй дээ. Нэгэн үйл явдал санаанд орлоо. Буурай минь үүрээр бурхан болсон юм. Орой нь театрт “Байцаагч түшмэл” жүжиг тавигдах хуваарьтай байв. Би гол дүрд тоглоно. Тасалбар зарагдчихсан, үзэгчид хүлээж байна гээд би тоглолт руугаа гарахад хоёр хүүгийн аав “Ямар сонин юм бэ” гэж билээ. Театр ийм л хуультай, яах ч арга байхгүй. Би тоглоно гээд сэтгэл шулуудаад очиж байгаа юм. Будгандаа ороод сууж байлаа.
Гэтэл хамт тоглох Ц.Төмөрхуягийн хоолой сөөж, дуу нь ч гарахгүй байсан тул тоглолтыг цуцалж билээ. Бурхан тэнгэрээс зохицуулав уу л гэлтэй. Тэгээгүй бол би нэг уйлж аваад л тайзан дээр гарах байх. Миний ар гэрт юу тохиолдсон нь үзэгчдэд хамаагүй, мэдэх ч шаардлагагүй. Надад ч биш өөр олон жүжигчинд ийм зүйл тохиолддог.
Дээр үед оросууд гутлаа муухай болгохгүйн тулд глош гэж резинэн гутлыг гадуур нь өмсдөг байсан. Үүнийгээ гэртээ орохоосоо өмнө тайлдаг шиг жүжигчин хүн амьдралдаа болж буй бүх зүйлээ театрын гадаа үлдээх ёстой. Ийм л хуультай. Мэргэжлийн шаардлагын нэг юм даа.
-Цэрэг, эмч нар тангараг өргөдөг шиг хатуу хуультай юм?
-Театрт хагас цэрэгжилтийн зохион байгуулалттай байж уран бүтээл гарна. Ямбатай ч гэдэг юм уу, өөрийнхөө тааваар оролцоно гэж байхгүй шүү дээ. Энэ шаардлага бол зөвхөн жүжигчинд бус урлагийн тогоонд орсон хүн бүр буюу жижүүр манаачаас эхлээд энэ хуульд захирагдаж ажиллахаас аргагүй.
-Үзэгчид алга ташихаа л мэднэ.
-Тийм шүү. Тэдэнд тайзны ард юу болж байгаа нь ердөө сонин биш. Мэдэх ёс ч үгүй.
-Монгол жүжигчин/эмэгтэй/ тухтай орчин нөхцөл нэг их шаарддаггүй, ямба багатай гэж гаднын нэг найруулагч хэлсэн. Ялангуяа эмэгтэйчүүд нь гүжир гэх. Та ч гүдэс харагддаг.
-Санал нийлнэ. Гэхдээ гаднынхан бүгд шаардлагатай өндөртэй, ямбатай гэж хэлж болохгүй, манайхан бүгд ижилхэн гэж ч болохгүй. Д.Олбрихски гэж Польшийн мундаг жүжигчинтэй 1969 онд нэгэн фестивалийн үеэр танилцаж байлаа. Түүний ид алдаршиж байсан үе л дээ. Тэрээр “7 хоногт би гэртээ 1-2 л хонож байна. Машин дотор л амьдарч, эндээ жаахан амарч унтаж явна ” гэж билээ. Мэргэжилдээ дурласан хүнд бэрхшээл гэж байдаггүй. Амиа өгөхөөс ч буцахгүй.
Би тайзан дээр үнэн амьдрах гэж сэтгэлээ зориулж байдаг. Гэтэл иргэд амьдралаа жүжиг болгох гэх юм. Ингээд бодохоор бидний байр солигдчихоод байгаа юм биш үү
Урбанский гэж Оросын нэрт жүжигчин байлаа. Дублёр авахгүй гэсний улмаас авто машины ослоор зураг авалтын үеэр бурхан болсон. Брюс Ли ч тэр. Тухайн дүрийг бүтээхийн тулд амь амьдралаа зориулдаг, зориг тэвчээртэй, хөдөлмөрч байж чадвал оргилд хүрдэг. Манай Л.Жамсранжав байна. Гараа хугалчихсан байхдаа ч үзэгчдэд мэдэгдэхгүй тоглож байв. Амьдрах сүүлийн мөч нь тоологдоод эхэлсэн үед ч тоглолттой гэхэд босоод ирж байгаа юм. Тэрийг хажуугаас нь харах бидэнд үнэхээр айхтар/хоолой нь сааралтав/. Үзэгчдэд өвчтэй гэдгээ мэдэгдэхгүйхэн тоглочхоод явсан тэр дүр зураг...Ийм л хүмүүс урлагт ажилладаг. Жүжигчин ч гэлтгүй мэргэжилдээ хайртай бүх хүн энэ мэт бэрхшээлийг туулаад гардаг л гэж боддог доо.
-Хамгийн хэцүү мэргэжлийн тоонд жүжигчин ордог. Дээр нь нийгмийн зүгээс сайн ээж, ажилтан, найз, сайн хань, ээж аавын ачлалт охин байхыг эмэгтэйчүүдээс шаарддаг. Олон дүр тулгадаг гэх үү дээ. Танд эдгээрээс үүнийг л жаахан орхигдуулчихав уу даа гэх бодол төрж байв уу?
-Ямар ч үед би үзэгчдээ нэгдүгээрт тавина. Үүний араас дараа дараачийнх нь жагсана даа/инээмсэглэв/. Гэхдээ би жүжигчин гээд ямбалаад л хувцас угааж, хоол хийхгүй, энэ үүрэг надад хамаагүй гэхгүй. Жилд цөөнгүй удаа хэдэн сараар ч бригад явна. Сум бүрд хүрч үйлчлэх ёстой тул 45-60 хононо. Ирэхэд угаах индүүдэх юм бүсэлхийгээр татахаар овоорчихсон л байна. Бригадаар явахаасаа өмнө нэлээд хэсгийг амжуулна, ирээд бас угаана арчина, зохицуулах л учиртай.
Хурдан шуурхай, шаламгай, ажилсаг, бүх юмаа амжуулдаг жүжигчид бий. Тэд нарын дайнд би хүрэхгүй л дээ. Гэхдээ орон гэрээ бүр хаяж байсангүй. Ямар ч байсан зохицуулахыг хичээдэг. Би нэг их сайн ээж, эхнэр байгаагүй ээ. Гэхдээ үр хүүхэд, ар гэрээ тоосонгүй гэх зэмлэл нэг их сонсож байгаагүй юм байна.
-Таны бага байхад цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг байв. Одоогийнхтой харьцуулан бодоход юу ажиглагдаж байна вэ?
-Зарим хүн ёс жаяг нь дэндэх боллоо гэж л байна. Үүндээ бус, хэт өнгөний болж хувирсан гэж би хэлнэ. Заримдаа би энэ бодол худлаа байгаасай гэхэд хүрдэг шүү. Амьдралыг жүжиг болгож, хүнд үзүүлэхийн тулд л амьдраад байна уу даа. Тухайлбал, ёс журмаа мэддэг хүн болж харагдах гэж жүжиглэх хэрэг байна уу, угтаа сайн мэдэж байна уу үгүй юу гэдэг чухал. Хөрөнгө, мөнгө, өнгө зүсээр уралдаад л.
Хэт өнгөний болж хувирсан гэж би хэлнэ. Амьдралыг жүжиг болгож, хүнд үзүүлэхийн тулд л амьдраад байна уу даа.
Би тайзан дээр үнэн амьдрах гэж сэтгэлээ зориулж байдаг. Гэтэл иргэд амьдралаа жүжиг болгох гэх юм. Ингээд бодохоор бидний байр солигдчихоод байгаа юм биш үү гэж хэлэхээр найруулагчид “нээрээ тийм” гээд инээлддэг юм. Нэг л хиймэл.
Хүн түвшиндээ тааруулаад л цэвэрхэн хувцаслачихдаг, баяр хөөртэй, сэтгэл түвшин байна гэдэг жаргал. Худлаа гоёж гоодоод, нэгнээсээ илүү гарах гэх нь ямар зовлонтой байдаг бол оо гэж өрөвдөх үе гарах юм. Тэр нь өөрт нь жаргал байдаг эсэхийг хэлж мэдэхгүй л дээ. Миний бодлоор өөрийн биш амьдралаар үзүүлэн тоглолт шиг амьдрахаар зовлонтой баймаар. Тайзан дээр жүжиглэнэ гэдэг маш хүнд. Гэтэл энэ нь бидний ажил учраас үүнийг давж гарч байгаа атал амьдралаа жүжиг болгоно гэхээр хэцүү л санагдах юм.
-Зарим эмэгтэй цахим орчинд гоё зураг нийтлэхийн төлөө амьдраад байна уу гэх шүүмжлэл ч гардаг?
-Яах гэж тэгдэг юм бол. Бүх юмаа үзүүлэн болгож, амьдралаа жүжиг болгохыг харах харамсалтай. Тайзан дээр тоглохын зовлонг би биеэрээ амсаж явна шүү дээ. Гэтэл үүнийг амьдрал дээрээ үүрэх хэрэг байна уу/хөхрөв/. Дандаа тийм байх хэцүү шүү дээ. Хүнийг ойлгоход гаднаас нь хараад дүгнэх хэцүү л дээ. Өөрт нь ямар байгааг хэлж мэдэхгүй юм.
Харин цагаан сараар ах дүүсээрээ бүгд цуглаад инээд хөөр болох сайхан. Хамгийн сайхан гэр бүлийн баяр гэж би боддог. Бид бүх дурсамжаа ярилцаж, ханатлаа инээж, хөөрч авдаг. Манай гэр бүл дуу хуур болдог байсан яг л хэвээрээ. Амралт, тайвшрал авдаг баяр юм. Багачууд ширээн доогуур мөлхөөд, буйдан дээгүүр гүйлдээд л их хөөрхөн. Бэлгэгүй үг амнаас унагахыг ч цээрлэж, ариусдаг гэж хэлж болмоор санагдаж байна. Бүх юм болж бүтнэ гэж итгэх мөч.
Тайзан дээр тоглохын зовлонг би биеэрээ амсаж яваа. Гэтэл иргэд үүнийг амьдрал дээрээ үүрэх хэрэг байна уу
Ноднин цагаан сараа цомхон хийсэн. Энэ жил ч хууль журмаа дагана. Цар тахлын улмаас нэг их олон баярын уур амьсгалыг дарах, цаашлаад зохих хэмжээнд нь аваачихад тус болж байгаа байх. Муу үгүй сайн гэж байхгүй. Ковид 19-ийн улмаас бид цэвэрхэн амьдарч сурч байна. Цагаан сар хийж байна гэж маяг үзүүлэхээс илүү гэр бүлийн хүрээнд хийх болжээ. Энэ нь амьдрал жүжиг биш бодит гэдгийг сануулж, хөрсөн дээрээ буух нэг алхам болж байгаа юм болов уу.
Энэ жил ч гадуур явахгүй учраас хатуу хөл хорионы дараа ээждээ золгоно доо. Бид хууль дүрмийг сахих ёстой. Тийм шаардлага ч байна. Тиймээс заавал золгодог мундаг хүн болж очиж ээждээ өвчин наагаад яах вэ. Худлаа хайр зарлаж очин эрсдэлд оруулаад дэмий биз ээ. Дараа ёс журмаараа болох байлгүй гэж бодож байна. Ээждээ хайртай хүн чинь энх цагийг хүлээнэ дээ.
-Цагаан сар тэмдэглэхэд ямар уламжлалыг нь тээж, юуг нь гээх ёстой гэж та бодож байна вэ?
-Маягийг л дарах хэрэгтэй болов уу. Цэвэр сайхан хувцаслахын оронд өмсөж буй дээл хувцас, гоёл, бэлгээрээ уралдаад байх илүүц биз ээ. Биднийг жаахан байхад айхтар том бэлэг, үнэтэй юм өгдөггүй байв. Сурагчдад харандаа, багачуудад нь ааруул чихэр өгөөд, хүүхдийн алгыг дээш нь харуулаад л болчихдог байсан. Харин гэр бүлийн дулаан энерги бэлэглэж байгаа нь, бие биедээ сэтгэлээ нээж тайвширч ариусах уур амьсгалыг бий болгох нь энэ хурдтай, бужигнасан нийгэмд хамгийн том бэлэг гэж санах юм. Гэвч хүн бүрийн хувьд өөр дөө. Нэг нь амар амгаланг эрхэмлэж байхад нөгөөд алт мөнгө үнэ цэнтэй байж болно.
Маягийг л дарах хэрэгтэй болов уу. Цэвэр сайхан хувцаслахын оронд өмсөж буй дээл хувцас, гоёл, бэлгээрээ уралдаад байх илүүц биз ээ.
Жил бүр би гэр бүлийн баярынхаа ууцыг хариуцдаг. Н.Ганхуяг өвчүү гэх мэтээр. Бага дүү зохион байгуулж, үүрэг хуваарилна. Жилийн жилд надад ууц авахыг оноодог. Энэ жил ууцаа болиод хонины мах авах мөнгө шилжүүлчихсэн/инээв/. Тал талаасаа бүгд нийлүүлээд л болгочихдог. Бэлэг өгнө өгөхгүй гээд л ярих юм. Өгвөл хэрэгтэй юмыг нь сонгох хэрэгтэй байх. Гэхдээ заавал өгөх хэрэг байна уу гэдгийг гэр бүлээрээ ярилцаад шийдэх хэрэгтэй болов уу.
Багачуудад нь чихэр жимс, томхонд нь таван төгрөг өгөөд дуртай юмаа аваарай гэх ч юм уу. Жигтэйхэн зардал гаргаад тэтгэврийн зээл хийлгэж настайчуудыг хүнд байдалд оруулах хэрэггүй дээ. Өөрсдөө байж байгаа нь, очих хүнтэй байна гэдэг сайхан. Өөрсдийн хийсэн банш буузаа хувааж идээд хөхрөлдөөд суух жаргал.
-Олон хүний амьдралыг мэдэрч, олон дүрээр жаргаж бас зовж үзсэн. Өөр мэргэжилтэй хүнтэй харьцуулахад хоёр амьдарсан мэт сэтгэгдэл төрөх үе Танд гарч байв уу?
-Тэгэлгүй яах вэ. Зовлон туулсан хүний зовлонг мэдэрч байж дүрээ гаргана. Үүнийг мэдрэх их хүнд. Энийг хийж чадвал, үзэгчид чамд итгээд хүлээж авбал тэр нь бидэнд баяр болж байгаа юм. Сонгодог эмгэнэлт жүжгүүдэд тоглох хүнд шүү. Б.Лхагвасүрэн агсны “Сарны цагаан цус” жүжигт О.Энхтуулын оронд тоглох болов. Би цөөхөн хоног бэлдээд тоглосон. Хатан эхийн дүр бий. Тэгэхэд өөрийн эрхгүй л тайзан дээр унаж болохгүй шүү гэж өөртөө хэлж билээ.
Сэлэмтэй хэсгийг хасаад хийчхэж болоогүй юм уу гэж хүүхдүүд их хүснэ ээ.
Шүд зууж тоглолтыг өнгөрөөлөө. Хүнд дүрд, богино хугацаанд тоглох нас минь биш болжээ гэдгийг ойлгосон доо. Одоогоос арав гаруй жилийн өмнө л дөө. Хүчтэй, оргил үе дээр нүд харанхуйлаад, юм түшээд хэсэг зогсож билээ. Даралт гэнэт ихэссэн үү, зүрхэнд нөлөөлсөн үү гэдгийг тухайн үед мэдэх боломжгүй. Унаж л болохгүй шүү гэж хичээж дуусгаж билээ. Жүжиглэнэ гэдэг маш их хүч, энерги шавхдаг ажил.
“Отелло”-д нэг цаг тоглоход найман цаг нүүрс хүрздэж, ачсан дайны хөлс гардаг гэж ярьдаг л даа. Одоо бол тухайн дүрд ороход хүч дийлэхээр байна уу гэдгийг бодолцоно, хүчээ хуваарилна. Залуу үе шигээ тоглоно гэж юу байх вэ.(Өнгөрсөн намар "Анна Каранина"-д тоглосон билээ)
-Мандухай цэцэн хатан” жил бүрийн цагаан сар, улсын баяраар гардаг ч залуучууд дахиад үзээсэй гэж би хүсдэг. Монгол кино ахуй, аж байдлаараа ч сурган хүмүүжүүлдэг юм шиг санагддаг.
-Уран бүтээлийн нэг шинж л дээ. Тухайн үед киногоор залуусыг хүмүүжүүлэх ёстой гэж үздэг байлаа. Одоо өөр болж. Заавал сургах шаардлагагүй гэж үздэг уран бүтээлчид ч байна. Зүгээр л зугаа цэнгэл болсон жүжиг шоуг хөрөнгөтний урлаг гэдэг байв. Өнөө үед юу ч бодуулахгүй хөнгөхөөн, өнгө өнгийн юм үзүүлээд, сэтгэлийг нь биш нүдийг нь баясгах зорилготой шоу ч байна. Байх ч эрхтэй. Заавал сурган хүмүүжүүлнэ гэх албагүй болж дээ.
-Н.Жанцанноров гуай нэгэнтээ гал усан дундах хайр сэтгэл гэж хэлсэн. Та “Мандухай”-н тухай товчхон хэлж өгөхгүй юу?
-Зорилгынхоо төлөө золиосолж болох хамгийн үнэтэй бүхнийг гаргуунд гаргадаг. Өнөболд Мандухай хоёр бие биедээ хайртай байсан уу? байсан. Гэвч Монгол төрийг нэгдсэн байлгах, улс үндэстнийхээ эрх ашгийн төлөө хайр сэтгэл, хувийн амьдралаа, бүхнээ золиосолж зорилгодоо хүрч байгаа тухай юм даа. Том зорилго том золиос шаарддаг байх.
"Сэлэмтэй" хэсгийг хасаад хийчхэж болоогүй юм уу гэж хүүхдүүд их хүснэ ээ.
-Ярилцсан Танд их баярлалаа.