Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар КОВИД-ын эсрэг иргэдийн амжиргаа, эдийн засаг бизнесийг дэмжих чиглэлээр авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний цогц төлөвлөгөөг хэлэлцсэн. Цогц төлөвлөгөөг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Хэрэв хөл хорио тогтоохгүй бол 6-р сард нийт нас баралтын тоо 3000-д хүрнэ" гэв.
Хэрэв хөл хориог тогтоохгүй бол 3-р сард нийт тохиолдлын тоо 6000-д хүрч эмчлүүлэх хүний тоо эрс нэмэгдэн, 6-р сард нийт нас баралтын тоо 3000-д хүрнэ
Тэрээр "Монгол Улсын Их сургуулийн математикийн тэнхимийнхэн, эрдэмтдийн зөвлөл хэрэв бид хөл хорио тогтоохгүй бол ямар нөхцөл байдал үүсэх талаарх тооцооллыг гаргажээ. Үүнд ДЭМБ, эрүүл мэндйин байгууллагатай хамтран гаргасан. Бусад улс орнууд ч ийм математик тооцоолол дээр үндэслэж шийдвэрүүдээ гаргаж байна.
7-р сарын 11-нийг хүртэл 1-2 удаагийн хөл хориог дахин хийж магадгүй. Гэхдээ үүнийг хувийн хэвшил, ажил олгогчдод тодорхой болгох үүднээс өмнө нь урьдчилж мэдэгдэх болно.
Хэрэв хөл хориог тогтоохгүй бол 3-р сард нийт тохиолдлын тоо 6000-д хүрч эмчлүүлэх хүний тоо эрс нэмэгдэн, 6-р сард нийт нас баралтын тоо 3000-д хүрнэ. Хэрэв халдвар хамгааллын дэглэмээ сайн хийж чадвал дахин нийтээр хөл хорихгүй, зөвхөн хэсэгчилсэн байдлаар хорих боломжтой" гэлээ.