Боловсролын дэлхийн чуулга уулзалтад (2015) нийт 160 орны 1600 гаруй төлөөлөгчид оролцож, 2030 он хүртэлх боловсролын алсын харааг тодорхойлсон Инчоны тунхаглал “Боловсрол 2030”-ыг баталжээ. Энэхүү тунхаглалаар “Тэгш хамран сургах, тэгш боломж бүхий чанартай боловсрол, бүх нийтийн насан туршийн суралцахуйг дэмжих” зорилтыг дэвшүүлсэн юм.
Дэлхийн улс орнууд дээрх зорилтын хүрээнд хүүхдийн нас, хүйс, нийгмийн гарал, эд хөрөнгө, арьсны өнгө, яс үндэс, оюун ухаан, бие бялдрын ялгаатай байдал болон бусад байдлыг үл харгалзан, сургуульд тэгш хамрагдах эрхийг хүлээн зөвшөөрөх, сурах нөхцөлийг баталгаажуулах, боловсролын тогтолцоогоо шинэчлэх, улмаар чанар, үр дүнг дээшлүүлж хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд дор бүрнээ анхаарал тавьж байна.
1.ТЭГШ ХАМРУУЛАН СУРГАХ НЬ яагаад хүн бүрд хамаатай вэ
- Хүүхдийн хэрэгцээ шаардлагыг хангасан “хүүхэд төвтэй” сурган хүмүүжүүлэх арга зүйг хэрэгжүүлнэ. Ялгаварлан гадуурхсан хандлагатай тэмцэх ТЭГШ ХАМРУУЛАН СУРГАХ-ыг дэмждэг орчин (оршин буй газар, нутаг)-ыг буй болгох, бүх хүнд хүртээмжтэй нийгмийг байгуулахад оршино.
- Бүх нийтэд боловсрол олгох хамгийн үр дүнтэй арга хэрэгсэл бөгөөд боловсролын тогтолцооны үр дүнг дээшлүүлнэ.
- Бүх хүүхэд найз нөхөд, сургуулийн хамт олон, оршин суугаа газар, нийгмийнхээ нэг хэсэг болж ҮНЭЛЭГДЭЖ, ОРОЛЦОЖ, ХОЛБОГДОЖ байхыг хэлнэ.
2.Тэгш хамруулах боловсрол нь зөвхөн тусгай хэрэгцээт боловсролын шинэчлэлийн тухай биш бөгөөд албан болон албан бус боловсролын тогтолцооны шинэчлэл юм.
- Боловсролын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх
- Суралцагчдад чанартай бага, суурь боловсролыг үнэ төлбөргүй аливаа ялгаваралгүйгээр эзэмшүүлэх
- Боловсролын үйлчилгээний хүрээ, арга замыг сайжруулах
- Сурах орчинг сайжруулах, эрх тэгш байдлыг хангах
- Хүүхэд нэг бүрийн хэрэгцээнд нийцүүлэн боловсролын үзэл хандлага, сургалтын орчин, багшийн сургалтын арга зүй, харилцааг өөрчлөхөд чиглэх учиртай.
ТЭГШ ХАМРУУЛАН СУРГАХ БОЛОВСРОЛ НЬ ТУЛГАРЧ БУЙ БЭРХШЭЭЛИЙГ САЙН ТУРШЛАГАД ТУЛГУУРЛАН ШИЙДВЭРЛЭХ УЧИРТАЙ
Монгол улсад “Боловсролын тухай”, “Сургуулийн өмнөх боловсролын тухай”, “Бага дунд боловсролын тухай”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулиудад боловсролын тусгай хэрэгцээ шаардлагатай суралцагчийн эрх, үүрэг, хэрэгцээ шаардлагыг зарим талаар тусгасан. Мөн тэгш хамран сургах боловсролын талаар нэгдсэн ойлголт өгөх, хөгжлийн хоцрогдолтой болон хөгжлийн онцлог ялгаатай суралцагчдын ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцах боломжийг нэмэгдүүлэх тэдний хөгжлийн хэрэгцээг хангасан багшлах арга зүйг сайжруулах, хамтын оролцоотойгоор хөгжлийг дэмжих олон талт ажлуудыг төсөл хөтөлбөрийн хүрээнд туршин хэрэгжүүлж эхэлсэн төдийгүй эрх зүйн бусад баримт бичгүүдийг боловсруулан мөрдөж байна.
3. Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө
Тэгш хамруулан сургах боловсрол нь тулгарч буй аливаа бэрхшээлийг сайн туршлагад тулгуурлан шийдвэрлэхэд чиглэнэ. Нэг талаас хүүхэд бүрийн онцлог хэрэгцээнд нийцэхүйц нөгөө талаас бусадтай хамт тэгш хамруулах сургалтын үйл ажиллагааг явуулах зохицуулалтыг хийх шаардлага сургалтын байгууллагад тулгарч байна. Ерөнхий боловсролын сургуульд тэгш боломжийг баталгаажуулсан чанартай боловсролын цөм нь “Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө” юм.
Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын тусгай хэрэгцээг хангах дэмжлэгийн үйлчилгээний тодорхой үр дүнд хүрэх баталгаа юм.
Ерөнхий боловсролын сургуульд тэгш боломжийг баталгаажуулсан чанартай боловсролын цөм нь “Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө” юм.
БСШУС- ын сайдын 2018 оны 03 сарын 29 ний өдрийн А/155 тоот “Үлгэрчилсэн загвар, аргачлал батлах тухай” гэсэн тушаалын нэгдүгээр хавсралтаар ГСТ-ний үлгэрчилсэн загвар, хоёрдугаар хавсралтаар ГСТ боловсруулах аргачлал тус тус батлагдсан. Энэхүү тушаалд “ГСТ нь хүүхэд бүрийн хөгжлийн онцлог, хэрэгцээнд нийцсэн арга зүй, дэмжлэгийг үзүүлэх хэрэглэгдэхүүн бөгөөд тухайн хүүхдэд чанартай боловсрол олгох нөхцөл боломжийг бүрдүүлэх арга зам” гэж тодорхойлсон.
Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө нь сурагч бүрийн хөгжлийн онцлог, хэрэгцээ, төлөв байдлыг үнэлэн тогтоож урт, богино хугацааны зорилго, зорилтууд, сургалтын агуулга, багшийн дэмжлэг, арга зүй зэргийн төлөвлөлт, хэрэгжилт, явцын болон эцсийн үнэлгээ хийх үйл ажиллагаануудыг нэгтгэн хөтлөх баримт бичиг юм.
Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж тухайн хүүхдийн хөгжлийг ахиулж үр дүнд хүрч буй өөр өөрийн туршлага сургуулиудад бий болоод байгаа хэдий ч үйл ажиллагааны явцад хүндрэл бэрхшээлүүд тулгарч байгааг багш нараас ирдэг түгээмэл асуултуудаас баримт болгон гаргаж болохоор байна.
Асуудал 1: Багш нарт ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулж ажилласан сайн туршлагууд байна. Төслийн хүрээнд багш нарыг чадавхжуулах сургалтын үр дүнд сурагчдаа судлах тодорхой арга аргачлалыг эзэмшиж тухайн хүүхдийн бодит байдлыг тодорхойлж, хэрэгцээнд нь тулгуурлан ай тус бүрээр зорилгоо дэвшүүлэн, агуулга, арга зүйгээ тохируулан ахицаар үнэлэн тодорхой үр дүнд хүрч байна. Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд оролцож буй тал (сургуулийн удирдлага, анги удирдсан багш, нийгмийн ажилтан, судлагдахуун буюу хүүхдэд хичээл заадаг багш нар, эцэг эх, төрийн болон төрийн бус байгууллагын мэргэжилтэн)-уудын төлөөлөл, гишүүд нэгдмэл ойлголтгүй, өөр хандлагатайгаас шалтгаалж дараах асуудлууд хөндөгдөж байгааг авч үзье. Үүнд:
1. Хөгжлийн бэрхшээлтэй гэж оношлогдсон сурагч бүрд ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх ёстой мэтээр багшид хэтэрхий их ачаалал өгөх
2. Эцэг эхчүүдийн хамтын оролцоо сул, сургууль багшид шууд даатгах, ангийн хүүхдүүдтэй нь харьцуулж өндөр үр дүнг багшаас шаардах
3. Хөгжлийн бэрхшээлийн ангилал, тодорхойлолт, “хөгжлийн бэрхшээлтэй” эсэхийг тогтоох үнэлгээний арга, аргачлал тодорхой бус байгаа нь тусгай хэрэгцээтэй олон хүүхэд эрүүл мэндийн, боловсролын, нийгмийн хамгааллын үйлчилгээг авч чадахгүйд хүрч байна.
4. Хүүхэд бүрийн боловсролын тусгай хэрэгцээг үнэлэх тодорхой арга зүй чухал
ХҮҮХЭД БҮРИЙН БОЛОВСРОЛЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭ ӨӨР БАЙТАЛ ҮҮНИЙГ ХЭРХЭН ҮНЭЛЭХ НЬ ТОДОРХОЙ БУС
Жишээ нь: Нэгэн сургуульд “тархины саа” буюу ДЦП гэсэн ижил оноштой хоёр хүүхэд орлоо гэж бодъё. Гэтэл тэдний боловсролын тусгай хэрэгцээ өөр өөр гэдгийг дахин үнэлэх зайлшгүй шаардлагатай.
Энэ үнэлгээг хэн хийх вэ гэдэг нь тодорхой бус байсаар л байна. Бодит байдал дээр тухайн сурагчийг хүлээн авсан багшид ачаалал үүрүүлж хүндхэн бөгөөд хариуцлагатай үүргийг “хүчээр” оноож байна. Багш та хүүхдээ оношилж, хэрэгцээг нь тодорхойлж, жороо тааруул, хөгжүүл гээд орхидог. Гэтэл хүүхдийн хөгжлийг үнэлэхдээ хөгжлийн бүхий л хүрээг хамарсан найдвартай, хүчин төгөлдөр, стандарчлагдсан үнэлгээний хэрэглэгдэхүүнийг ашиглан сэтгэл зүйч, сэтгэц, мэдрэлийн эмч, онош зүйч, багш, тусгай боловсролын багш, эцэг эх асран хамгаалагч, шаардлагатай гэж үзвэл тухайн хүүхэд, мөн түүнчлэн засаг захиргааны ажилтан, нийгмийн ажилтан нараас бүрдсэн баг аутизм, хараа-сонсгол, сонсгол, хөгжлийн хоцрогдол, зан төрхийн эмгэг, оюуны бэрхшээл, хавсарсан бэрхшээл, тулгуур эрхтний бэрхшээл, бусад эрүүл мэндтэй холбоотой эмгэг, суралцахуйн бэрхшээл, хэл ярианы бэрхшээл, тархины гэмтэл зэрэг бэрхшээлүүдийг илрүүлэн оношлох ёстой.
5.Хүүхдийн хөгжлийн онцлогийг хэрхэн таньж мэдэх вэ?
Хүүхдийн хөгжлийн үнэлгээ нь хүүхдийн хөгжлийн явцад гарах ахиц өөрчлөлтийг хянах, хөгжлийг дэмжих зорилготой. Хөгжлийн үнэлгээг хийх чиглэлүүдийг багш, сурган хүмүүжүүлэгчид зөв ойлгож, хэрэгжүүлэх нь үр дүнд нөлөөлдөг.
- Оюун ухаан, танин мэдэхүй - сэтгэн бодох, суралцах чадвар, бие даан шийдвэр гаргах чадвар. Энэхүү чадварыг сэтгэл судлалын танин мэдэхүйн тестүүдээр тогтооно. Ингэхдээ шаардлагатай нөхцөлд тохируулах хэрэгсэлүүд ашигладаг.
- Нийгмийн харилцаа, сэтгэлийн хөдөлгөөнөө удирдах чадвар. Энэхүү чадварыг сэтгэлийн хөдөлгөөний чадамжийн болон оюун ухааны сэтгэл судлалын тест, ажиглалтаар үнэлнэ.
- Хэл яриа, харилцааны чадвар - бусдыг ойлгох, өөрийгөө илэрхийлэх, унших, харилцах чадвар. Энэ чадварыг ажиглалтын арга, сэтгэл судлалын тестээр үнэлнэ.
- Бие бялдар ба эрүүл мэндийн чадвар. Энэхүү чадвар нь хөдөлгөөний хөгжил, түүний дотор жижиг, том булчингийн хөдөлгөөний чадварын үнэлгээний хэмжүүрийг ашиглан хийнэ.
- Бид тэгш хамруулах боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа л бол бодитой өөрчлөлтүүдийг салбар хоорондын бодлого зохицуулалтаар зөв хийх хэрэгтэй байна.
Мөн бид тусгай боловсролын тогтолцоо хөгжсөн улс орны туршлагаас суралцаж цаг алдалгүй хүүхдийн хөгжлийн үнэлгээнд тулгуурлан сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах шаардлагатай байна. АНУ болон Япон зэрэг орнуудад хөгжлийн бэрхшээлтэй хүний тухай хууль, эрх зүйн бичиг баримтуудад үнэлгээг тодорхой тусгасан байдаг. Хүүхдийн хөгжлийг “ҮНЭЛЭХ” нь цогц үйл явц бөгөөд үүнд хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг илрүүлэх, тодруулах, оношлох, тодорхойлох, ганцаарчилсан хөгжлийн хөтөлбөрүүдийг боловсруулна.
Мөн хэн, хэзээ, хаана, хэрхэн үүнийг хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй зааж өгсөн байна.
АНУ-ын “Хөгжлийн бэрхшээлтэй хүний боловсролын тухай” хуульд “Хүүхдийг олох” буюу илрүүлэх үйл ажиллагааг багш, эцэг эх асран хамгаалагч нар хүсэлт гаргаж мэргэжлийн баг хийдэг байна. Хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй нь тогтоогдвол ганцаарчилсан хөгжлийн төлөвлөгөө, хөтөлбөрийг дээр дурдсан мэргэжлийн баг боловсруулна. Хэрэв эцэг эх, асран хамгаалагчид ганцаарчилсан хөгжлийн хөтөлбөрийг хүлээн зөвшөөрвөл хүүхэд тохирсон үйлчилгээг хүртэж эхэлдэг.
Эцэг эхчүүдийн ойлголт, хандлага, боловсролын түвшин харилцан адилгүй, зөрүүтэй байгаа нь хөтөлбөрийн хэрэгжилт, хөгжлийн явцыг үр дүнд хүрэхэд сөргөөр нөлөөлж байна. ГСХ-ийн ач холбогдлыг эцэг эхчүүдэд ойлгуулах, багш нартай баг болж хамтран ажиллаж байж хүүхдийнх нь хөгжлийн үйл явц, үр дүнд хүрэхийг тайлбарлах шаардлага тулгарч байна. Мэдээж сургууль, багш, эцэг эхийн нягт хамтын ажиллагааны ард хүүхдийн хөгжлийн үр дүн яригдах учиртай.
Сургууль бүр эцэг эхийн хамтын ажиллагаа хэрхэн үр дүнтэй явагдаж байгаагаа үнэлж, тодорхойлох шаардлагатай. Жишээ нь: Танай сургуульд дараах шалгуурыг хангахуйц ямар ямар үйл ажиллагааны соёл төлөвшин тогтсон бэ? Үүнд:
1. Сургууль болон анги даасан багшийн тусгай хэрэгцээт хүүхдийн эцэг эхийн оролцоо, хамтын үйл ажиллагааг бүрэн дэмждэг эсэх
2. Сургуулийн захиргаа, эцэг эхийн зөвлөл хамтран тусгай хэрэгцээт хүүхдийг сургуульд дасан зохицох, тэдний сурах үйл явцыг дэмжих чиглэлээр олон талын үйл ажиллагаа зохион байгуулдаг эсэх
3. Тусгай хэрэгцээт хүүхдийн сурах үйл явцыг дэмжих чиглэлээр эцэг эхчүүд мэдээлэл авах, сургалт болон сургуулиас зохион байгуулсан үйл ажиллагаанд оролцох боломжтой эсэх
4. Эцэг эхчүүд санаачлагаараа хүүхдийнхээ сургууль дахь амьдрал хөгжлийн явцын талаар тогтмол мэдээлэл хүсэж, авч чаддаг эсэх
Дээрх шалгуурыг хангаж чадаагүй бол эцэг эхчүүдийн хамтын оролцоо сул байгааг илтгэх бөгөөл сургууль, багшид шууд даатгах хандлага ажиглагддаг.
Эцэг эх олон нийтийг тусгай хэрэгцээт боловсролын талаарх эерэг ойлголт өгөх, гэгээрүүлэх ажлыг тогтмол явуулснаар хүүхэд, эцэг эхийг нийгмийн гадуурхал, хүчирхийлэл, оролцох эрхээ бүрэн эдлэхгүй байх зэрэг таагүй орчин үйлдлээс урьдчилан сэргийлэх төдийгүй хүүхдийнхээ хөгжлийн төлөө идэвх санаачилгатай ажиллах юм.
Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх орчин:
1. Судлагдахууны хүрээнд үзүүлэх дэмжлэг: Ердийн сургалттай анги буюу тухайн сурагч өөрийн ангийнхантайгаа хамт суралцах орчин (ердийн анги).Тодруулбал: Тухайн сурагч монгол хэл, математик, хүн байгаль, хөгжим, биеийн тамир гэх мэт хичээлд тусгай зааварчилгаа, нэмэлт тоног төхөөрөмж, тусгай хэрэглэгдэхүүн, тохируулга, өөрчлөлтүүдийн дэмжлэгтэйгээр ангийн сурагчидтайгаа хамт суралцах орчин.
2. Засан сайжруулах үйл ажиллагааны дэмжлэг: Тодорхой хуваарь(цаг)-аар ганцаарчилсан болон жижиг бүлгийн хэлбэрээр тусгай хэрэгцээтэй зааварчилгааг авах орчин. Тодруулбал: Тухайн сурагч хүүхдийн хөгжлийг дэмжих төвөөр хэл засал, ахуйн засал, сэтгэл засал, хоцрогдол арилгах гэх мэт нэмэлт тусгай хэрэгцээт сургалтад хамрагдах орчин юм.
3. Хичээлээс гадуурх үйл ажиллагааны дэмжлэг: Сурагчид хамтдаа байж сургалтаар олж авсан мэдлэгээ хэрэглэх, бататгах, баяжуулах, өөрийгөө танин мэдэх, нээж илрүүлэх, хөгжих боломжийг нээсэн идэвхтэй үйл ажиллагааг явагдах орчин байна. Идэвхтэй оролцооны олон талт үйл ажиллагааны явцад хүүхдүүд хоорондын хүнлэг харилцаа, үерхэл нөхөрлөл, нийгмийн хэв журмыг даган мөрдөх, нийгэмших гэх мэтээр хүмүүжил төлөвшилд эерэг өөрчлөлтүүд аль ч хүүхдүүдэд гарна. Тодруулбал: Сургуулийн болон гэрийн орчинд хичээлийн бус цагаар суралцах бүхий л үйл ажиллагаа (завсарлагаа, үдийн цай, ангийн ажлууд, тэмдэглэлт өдрүүд, сургуулиас зохион байгуулагддаг төлөвлөгөөт ажлууд, дугуйлан, секц, эцэг эх олон нийтийн байгууллагатай хамтарсан олон талт үйл ажиллагаанууд орно.
Эх сурвалж: Нийслэлийн 63-р сургуулийн сургалтын менежер О.Мөнхцэцэг