Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас мэдээлж байна
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн
төлөө газар нь “Өрсөлдөөний тухай
хууль”-ийн 7.7-д заасны дагуу Аж ахуй
эрхлэгчийн зүй ёсны монополь болон
давамгай байдалтай аж ахуйн нэрсийг
олон нийтэд мэдээлнэ гэж заасны дагуу
доорх жагсаалтыг нийтэд хүргэж байна.
Мөн Өрсөлдөөний тухай хуулийн 11.4-т
заасныг үндэслэн “Өрсөлдөөнийг
хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл
/картель/ байгуулсан, шийдвэр гаргасан
этгээдийн талаар мэдээлэл ирүүлэгчид
мөнгөн урамшуулал олгох журам”-ыг тус
тус нийтийн хүртээл болгож байна.

Жич: Дээрхи жагсаалтанд 2005 оноос хойш тогтоогдсон аж ахуйн нэгжүүд орсон бөгөөд зарим аж ахуйн нэгжүүд давамгай байдлаа алдсан байж болох талтай. Түүнчлэн шинээр аж ахуйн нэгжүүд нэмэгдэж орох боломжтой. Дээрхи зах зээлүүд дахин судлагдаж байгаа болно.
дугаар тогтоолын хавсралт
(КАРТЕЛЬ) БАЙГУУЛСАН, ШИЙДВЭР ГАРГАСАН ЭТГЭЭДИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ИРҮҮЛЭГЧИД МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ
1.1.Өрсөлдөөний тухай хуулийн 11.1, 11.2-т заасныгзөрчсөн гэрээ, хэлцэл байгуулсанэтгээдийн талаархи бодит мэдээллийг нотлох баримтын хамт өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага /цаашид “төрийн захиргааны байгууллага” гэх/-д ирүүлсэн иргэн, хуулийн этгээд /цаашид “мэдээлэгч” гэх/-дтухайн зөрчилд ногдуулсан торгуулийн мөнгөн дүнгийн таван хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө.
1.2. Өрсөлдөөний тухай хуулийн 11.1, 11.2-т заасанзөрчлийг иргэд, олон нийтийн оролцоотой шуурхай илрүүлэн богино хугацаанд арилгах, цаашид тухайн зөрчлийг давтан гаргуулахгүй байхад энэ журмын зорилго оршино.
1.3. Өрсөлдөөний тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу зөрчлийг сайн дураараа илчилсэн этгээдэд энэхүү журам хамаарахгүй.
2.1.Төрийн захиргааны байгууллага нь мэдээллийг хүлээн авч, бүртгэн энэхүү журмын хүрээнд шалганурамшуулал олгохасуудлыг шийдвэрлэнэ.
2.2.Мэдээллийг бичгээр хүлээн авна. Мэдээлэл нь энэ журмын 3 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна. Хэрэвмэдээлэл нь энэхүү журмын 3 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай шалтгааныг тодорхой дурдсан үндэслэл бүхийхариугмэдээлэгчид бичгээр хүргүүлнэ.
3.1. Мэдээлэлд мэдээлэгчийннэр, хаяг, холбоо барих утас, регистрийн дугаар байна.Мэдээлэгчийн хүсэлтээр түүний нэр, хаяг, утас, электрон шуудан зэрэг хувийн мэдээллийг нууцалж болно.
3.2.Мэдээлэл нь Өрсөлдөөний тухай хуулийн 11.1, 11.2-т заасан зөрчлийг анх илчилсэн, нотолсон байна. Өмнө нь тухайн зөрчлийн талаар шаардлага хангасан мэдээлэл, нотлох баримт ирсэн эсхүл төрийн захиргааны байгууллагын хийсэн хяналт шалгалтын явцад тухайн зөрчлийг илрүүлж нотолсны дараа мэдээлэл ирүүлсэн бол түүнийг хүлээж авахгүй.
3.3.Мэдээлэгч нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримт, мэдээллийг ирүүлсэн байна.
олгох шийдвэр гаргах
4.1.Төрийн захиргааны байгууллагань мэдээлэл, нотлох баримтад дүн шинжилгээ хийж,торгууль ногдуулах шийдвэр хүчин төгөлдөр болж, торгууль зохих дансанд төлөгдсөн өдрөөсхойш ажлын 14 хоногт багтааншийдвэр гаргана.
4.2.Мэдээлэгчид мөнгөн урамшуулал олгох тухайшийдвэрийг түүндалбан бичгээр хүргүүлнэ.
4.3. Мэдээлэгчид мөнгөн урамшуулал олгох шийдвэрийн хувийг торгуулийн шийтгэврийн хуулбар, торгууль төлсөн баримтын хамт төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
4.4.Төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төвбайгууллага нь мэдээлэгчид мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг энэхүү журмын 4.3-т заасан баримтын хамт хүлээн авснаас хойш ажлын 10 хоногт багтаан торгуулийн орлогын мөнгөн дүнгийн таван хувьтай тэнцэх хэмжээний санхүүгийн эх үүсвэрийг төрийн захиргааны байгууллагад буцаан олгоно.
4.5.Төрийн захиргааны байгууллага нь мэдээлэгчид мөнгөн урамшууллыг олгоно. Мөнгөн урамшуулал олгохдоо мэдээлэгчийн иргэний үнэмлэх эсхүл түүнийг орлох баримт бичгийг шалгаж, мөнгө олгосон тухай санхүүгийн баримт үйлдэн, гарын үсэг зуруулна.
5.1. Санаатайгаар буруу, ташаа мэдээлэл өгч аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагаанд хохирол учруулсан нь тогтоогдсон бол гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
5.2. Төрийн захиргааны байгууллага мэдээлэгчийн амь нас, эрүүл мэндэд аюул учирч болзошгүй гэж үзсэн тохиолдолд зөрчлийг хянан шийдвэрлэх явцад болон шийдвэрлэснээс хойш мэдээлэгчийг цагдаагийн хамгаалалтад авах асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрүүлнэ. Цагдаагийн байгууллага мэдээлэгчийг хамгаалалтад авах тухай хүсэлтийг хүлээн авмагч мэдээлэгчийг гэрчийн нэгэн адил хуульд заасан журмын дагуу хамгаалалтад авах ажлыг зохион байгуулна.
5.3. Мэдээлэгчид мөнгөн урамшуулал олгох тухай шийдвэрийг нийтэд мэдээлэхдээ хувь хүний нууцад хамаарах болон энэ журмын 3.1-д заасан мэдээллийг мэдээлэгчээс бичгээр авсан зөвшөөрлийг үндэслэн ил болгоно.