gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     8.21
  • Валютын ханш
    $ | 3593₮
Цаг агаар
 17
Зурхай
 8.21
Валютын ханш
$ | 3593₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 8.21
Валютын ханш
$ | 3593₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Оюун ухааны хаш ордны сүйрэл

2013-05-11
0
Twitter logo
0
Twitter logo
2013-05-11
-Фельетон-

Монгол орон даяар улс төрийн улаан шуурга, үнийн “Цунами”, шуналын хар салхи, садар самууны ДОХ-тон өмхий хуй гээд тоочвол есөн шидийн салхи шуурганы гамшиг нүүрлэн, хайр найргүй балбаж байна.

Ийм зүг чиг нь мэдэгдэхгүй олон салхи шуургатай улс орон дэлхийд хэр олон байдгийг хэн мэдэхэв. Ямартай ч Монголд зах зээлийн нэртэй, “даяаршил” алдартай, хоормог болсон олон салхи хөрс шороог эргүүлэн хаяж, эрдэс баялгийг цөлмөн шавхаж улмаар монгол хүний дотоод гэрэл гэгээ, мөс жудаг, хүнлэг чанар нарийн нандин бүгдийг нэгэн зэрэг хувхайлан хоосолж, зүгээр нэг “Мөнгө мөнгө” гэж үглэсэн хөндий цоор болгож эхэллээ.

Ялангуяа монгол хүний оюун ухааны үүрд хадгалагдах дархлааны сан хөмрөг болсон төрөлх хэл рүү нь аймшиггүйгээр халдаж оюун ухааны хаш эрдэнэ ордны хаалга үүд, хана туурга, цонх сэхээвчийг өдөр, шөнөгүй хайр найргүй балбан түйвээх аж.

Мөн элдэв техник технологийн шинэчлэл нэрийн дор харь хэлний гүрэн дамжсан хорт “вирүс”-үүдийг нүх сүв болгоноор чихэж Монголын оюун ухааны дээрх ордыг харх, оготно, хулгана зэрэг мэрэгчдээр аажуухан дүүргэж байна.

Ингэж хэлний хаш эрдэнэ ордонд харийн хэлний “мэрэгчид” нэвтэрсний улмаас хэл найруулгын тогтолцоо, хэлний зүй систем аажуухан алдагдаж “мэйсэж”, “твиттер”-ийн гэгдэх хэлний саажилт газар авч аажимдаа хэл сэтгэхүйн “тахал” үүсэх шинж бүрджээ.

Бага ангийн бяцхан хүүхэд байтугай баатар төрийн тэргүүн хийгээд сайд нар хүртэл “твиттер”-ийн хэлний бузарт ноолуулж “Даяаршилд үүнээс өөр зам байхгүй. Ер нь тэгээд монгол хэл маань сүрхий хоцрогдож байна шүү” гэж англи хэлээр гарсан Есүсийн судар гарчиглаж сууна.

Харин хэлний эрдэмтэд, төрийн хэлний “эмч” нар гэгдэх цагаан толгойтой хэдэн ланжгар амьтад “Чихнуу чимэг болсон аялгуу сайхан монгол хэл, Чин зоригт өвгөдийн минь өв их эрдэнэ” гэх мэтийн улиг болсон хэд гурван үгээ хэлж “Монгол хэлээ хайрлая”, “Төрийн хэлний бодлогоо дагая" гэх мэт лоозон маягийн юм тунхаглан зузаан сэнтийдээ нойрмоглох нь уйтай.

Тэд хэдийгээр хэлний хаш эрдэнийн орд сүйрч байгааг мэдэвч дээд сургуульд хичээл заасан болж хэдэн төгрөг олох аргаа бодох юм уу, эсвэл энд тэндээс хуулбарлан найруулж бичсэн номоо хэвлүүлж зэрэг зиндаа, гавьяа шагнал хүртэх мэтээр бодож, чимээ үл гарган бүгийн сууна.

Хаа нэг эрдэм шинжилгээний хурал мэтийг хийж “Харь хэлний урсгалд хаш ордон минь живлээ. Хайран монгол хэл" гэж улиг болсон хэдэн үгээ хэлэвч тэдний үг тэнгэрт хүртлээ хол учир монгол бичгээр цэвэрхэн бичиж байгаа оюутан, сурагчдад шагнал төдийг олгох юм уу, жилдээ нэг болдог яруу найргийн “Болор цом” наадмыг үзэхчээ аядан хайрт монгол хэлээ хамгаалах үйлсээ дуусгана.

Тэд чөлөөт үедээ “Миний шавь магистрынхаа рефератыг скайнердаад канондсан хувиа миний Э-мэйлээр шидчих” гэх юмуу “багштайгаа орой шоудаж стрессээ
тайлбал би онцгой сюрприз барина шүү" гэх мэтийг гар утсаар илгээж англи хэлний мэдлэг, “мейсэнжирдэх” урлагаа гайхуулна. Ийм л маягаар эх хэлний эрдэмтэд, “эмч” нарын ажил үргэлжилж хайрт шавь нартайгаа мөр зэрэгцэн алхацгааж “залуу сэтгэлгээтэй” хэмээн магтагдана.

Энэ хооронд дунд сургуульд заагдах хэл, уран зохиолын цаг хасагдаж, гадаад хэлээр бичигдсэн реклам сурталчилгааны самбар хэдэн зуугаараа нэмэгдэж, албан газрын хаяг англи хэлээр бичигдэж, англи хэл сургах шашны өрсөлдөөн эрчимтэй өрнөж хөөрхий муу монгол хэл минь хөдөөний хүмүүс л ярилцдаг харилцааны хэрэглүүр болох чиглэл рүүгээ аль хэдийн зүглэчихжээ.

Аливаа радио телевизийн сурталчилгаа бүхэн “эрлийзэжсэн” монгол хэлээр урсч техник технологийн шинэчлэл нэрийн дор орж ирсэн харийн том гүрний далд үзэл суртлын нөлөөнд орсон нь илт.

Монголын дотроос нь “монголгүйжүүлэх дайн” хэдийнэ эхэлжээ. Харин ганцхан муу Зундуйн Дорж л “хэл, хил, мал гурав минь” хэмээн эцэнхий цээжээ дэлдэж, ер бусын ааш араншин үзүүлж зогсоно.

Түүний цаана Тангадын Галсан, Ойрд Галдан нарын хүмүүс “Босоо монгол бичиг минь, Богд Чингисийн алтан гэрэгэ минь” хэмээн ер бусын дуудлага шившлэг мэтийг уншивч тэдний уриа дуудлага нь Долгион, Амархүү нарын хөгжөөх харийн дуу хөгжмийн чимээнд дарагдаж Монголын залуу үеийн зүрх сэтгэлд хүрэх аз дутна.

Монгол хэлээ хамгаалахчаа аядах энэ мэт үлгэн салган явдал нь жижиг улс орныг дамжин исгэрч байгаа даяаршлын хар салхинд алагдуулж, авлигын хийсч ирсэн доллар гэгчийн өмнө сөгдөн унах нь өрөвдөлтэй.

Ингэж хайрлах хямгадах эзэнгүй шахам болсон хэл сэтгэхүйн хаш ордон минь тал талын хар салхины уулзвар дээр өрөвдөлтэйгөөр сүүдгэнэн үзэгдэж, там диваажин хоёрын зааг дээр тамир муутайхан оршиж байна.

Түүнийг харах тоолонд Монгол минь дотроосоо нурж, амь авар гэж дуу алдан орилж байх шиг санагддаг. Санагдахаар барахгүй орь дуу тавьж байна. Монголоо монголоор нь авч явах хүчин хэзээ цогцоор бүрдэж, дуу тавьж байгаа хөөрхий муу монгол хэлээ хөгжлийн нь зүй тогтлын дагуу авч үлдэх эсэх нь тодорхойгүй.

Дээрээс “төрийн хэлний бодлого” нэртэй бичиг баримт гарах боловч сонгуулийн шоу гэгч болох юм уу, эсвэл зэрэг суудлын “өвчин”, авлигын дон мэтэд гишигчүүлэн цоохор цаас төдий байсаар бусармаг цагийн салхинд гээгдэнэ. Чу-хамхүү ингэж Монгол Улс оршин тогтнохын нэгэн үндэс болсон хэл минь харь орны далд бодлогын “нян”-д идүүлж жилээс жилд жижигэрсээр жинхэнэ ор тойм болох үе рүүгээ ойртсоор.

Монголчууд англи хэлтэй хүн болж дэлхийд гайхуулах цамаан хүсэлдээ хөтлөгдөн, барууныг шүтэх үзлийнхээ боол болж ухаант дээдсийн номоо улан-даа гишгэн, оюун санааны язгуур чанараа алдсаар.

Дэлхийд аль нэг хэл мөхсөн түүх байдаг ч өөрийн гэсэн газар нутагтай, бүтээж буй болгосон иргэншил соёлтой, үндэстний давтагдашгүй онцлогтой орон хэлээ мөхөөж унагасан түүх үгүй аж.

Ингээд бодохоор монголчууд ямар гээч дэвшил рүүгээ ингэтлээ яаран довтолгож, тэр гэх тэмдгээ алдаж байгааг тоймлон хэлэх аргагүй. Монголыг ивээдэг бурхан гэж байдаг бол одоо л үгээ хэлэх цаг болжээ. Бурхан минь өршөөж хайрла.

Н.Даваадаш /МУСГЗ/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан