gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     6.02
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 16
Зурхай
 6.02
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 6.02
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хотын өвчин

Эрүүл мэнд
2013-05-03
0
Twitter logo
0
Twitter logo
Эрүүл мэнд
2013-05-03
Хотын өвчин

Урин дулаан цаг ирлээ. Моддын дунд шувуудын жиргээ сонсож, цэцэгсийн сайхныг харан суухыг хэн хүнгүй л хүсдэг. Харин ургамлын тоосны харшилтай хүн бол хүсэхээсээ хясах нь их.

Учир нь нүд загатнах, улайх, найтаах, хамар битүүрэх, нус, нулимс гоожихоос эхлээд асуудал мундахгүй. “Урьдчилан сэргийлэх тарилга” буландаа ургамлын тоосны харшлын талаарх мэдээллийг АӨСҮТ-ийн Арьс, харшлын их эмч, Анагаах ухааны магистр С.Янжмаатай хамтран бэлтгэлээ.

Дэлхийн хүн амын 30-40 хувь нь янз бүрийн шалтгааны улмаас харшлаар өвчилж байгаагаас 24-30 хувийг нь ургамлын тоосны харшил эзэлдэг. 2020 он гэхэд дэлхийн нийт хүн амын 50 хүртэлх хувь нь ямар нэг харшлаар өвчлөх магадлалтай гэж зарим судлаач үзсэн байна. Ургамлын тоосны харшил гэдэг нь ургамлын тоосонцроос үүсдэг өвчин. Өөрөөр хэлбэл, харшил үүсгэдэг ургамал цэцэглэхдээ тоосоо агаарт гөвснөөр тоосонцор нь амьсгалын эрхтэнээр дамжин хүний биед ордог.

Манай орны байгаль, цаг уурын онцлог, цөлжилт хотжилт, агаарын бохирдол, хотын ногоон байгууламж багасаж, зүлэг талбайд шарилж, лууль гэх мэт ургамал ихээр ургаж байгаатай холбоотой харшлын өвчлөл мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа. Монголын харшил судлаач эмч нарын нийгэмлэгээс хийсэн судалгаагаар манай улсын таван хүн тутмын нэг нь ямар нэг харшилтай гэнэ. Улаанбаатар хотын ногоон байгууламжид 219 зүйл ургамал ургаж байгаагаас 33 нь хүний биед харшил үүсгэх магадлалтай гэсэн судалгаа бий.

Ялангуяа Улаанбаатар, Дархан, Эрдэнэт зэрэг төвлөрсөн, суурин газарт ургамлын тоосны харшлаас үүдэлтэй өвчин ихсэх хандлагатай байгаа аж. Тухайлбал, УКТЭ-ийн сүүлийн 30 орчим жилд хийсэн судалгаагаар шарилж, луулийн тоосны харшлаар өвчлөгчдийн 80 гаруй хувь нь Улаанбаатар хотын иргэд байна. Иймээс хотын өвчин ч гэж нэрлэх нь бий. Харин үүсгэж буй шалтгаанаар нь хог, модлог, үет ургамлын гэж гурван төрөлд хуваадаг. Дөрөвдүгээр сараас зургадугаар сарын эхэн үеийг модлог ургамлын харшлын үе гэнэ. Тэр тусмаа, тавдугаар сарын дундуур улиас унгирлаа гөвж эхлэхэд олон хүн өвчилд өг. Харин үет ургамлын тоосжилт зургадугаар сарын дундаас долдугаар сарын дунд хүртэл, хог ургамлын тоосжилт долдугаар сарын дундаас есдүгээр сарыг дуустал үргэлжилдэг. Ихэвчлэн нүд загатнах, нулимс гоожих, найтаах, нүүрээр юм туурах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Хүндэрвэл гуурсан хоолойн багтраа болох аюултай.

УДАМШИХ УУ

Ургамлын тоосны харшил удамших магадлалтай. Хэрэв эцэг, эхийн аль нэг нь харшилтай бол хүүхэд өвчлөх магадлал 25 хувь, хоёулаа харшилтай бол 75 хувь хүртэл өсдөг.

2007 онд хийсэн судалгаагаар арван жилийн дотор Улаанбаатар хотын сургуулийн насны хүүхдүүдэд поллинозын тархалт (Ургамлын тоосноос харшилж үүссэн өвчнүүдийг хэлнэ) 1.3 дахин нэмэгдсэн байна. Үүсгэж байгаа шалтгааны 96.2 хувийг шарилж, 88.8 хувийг лууль эзэлжээ.

Түүнчлэн дээрх хүүхдүүдийн талаас илүү хувийнх нь удамд харшлын өвчтэй хүн байсан гэнэ. Иймд эцэг, эхчүүд харшилтай бол хүүхдээ энэ өвчин тусахаас сэргийлэх хэрэгтэй.

Зуны улиралд өвс, ногоо ихтэй газар аль болох удаан тоглуулахгүй байх нь чухал. Мөн цэвэр агаарт байлгана гээд гадаа унтуулах хэрэггүй. Энэ нь харшилтай болох нэг шалтгаан гэнэ.

ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨГС АРГЫГ НЭЭГЭЭГҮЙ

Хүмүүс ургамлын тоосны харшлаа эрт илрүүлж, тохирсон хугацаанд эмчилгээнд хамрагдах ёстой. Гэвч ихэнх нь харшлыг ханиадтай андуурч төрөл бүрийн антибиотик уух, чих, хамар хоолойн эмч, нүдний эмчид хандах нь цөөнгүй.

Анагаахын шинжлэх ухаанд ургамлын тоосны харшил өвчний эмчилгээний төгс аргыг хараахан нээгээгүй. Өнөөгийн байдлаар хийж байгаа саармагжуулах болон шинж тэмдгийн эмчилгээг удаан хугацаагаар хийдэг, зарим тохиолдолд үр дүн багатай.

Харин угтах эмчилгээг гуравдугаар сараас хийж эхэлдэг ч гаж нөлөө өндөртэй, хийж болохгүй нарийн заалттай учраас мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй.

Түүнчлэн энэ эмчилгээг хүүхдэд хийдэггүй. Урьдчилан сэргийлэх, угтах эмчилгээг хийлгэсэн хүмүүсийн харшил харьцангуй хөнгөн хөдөлдөг. Тиймээс жил бүр ийм төрлийн эмчилгээ тогтмол хийлгэх хэрэгтэй. Ингэснээр хүний биед аажмаар дархлаа тогтоно.

ЦАРЦААНЫ БЭЛДМЭЛ УУЖ БОЛНО

Царцаа, голионы хатуу бүрхүүлд хитинин нэртэй уураг агуулагдаж байдаг. Түүнийг нь ашиглан бэлдмэл хийдэг бөгөөд бэлдмэлийг аравдугаар сараас дөрөвдүгээр сар хүртэл уух ёстой.

Гэхдээ харшил хөдөлсөн үед ууж болохгүй. Уусан тохиолдолд өвчин улам даамжирна. Иргэд дур мэдэн царцаа, голио сорох явдал байдаг бөгөөд энэ нь шинжлэх ухаанаар нотлогдоогүй.

Иймд харшлын эмчид хандаж тохирсон эмчилгээ хийлгэх нь үр дүнтэй.

ХАРШИЛ ҮҮСГЭГЧЭЭС ХОЛ БАЙХ НЬ ЧУХАЛ

Ургамлын тоосны харшил нь халдваргүй, улирлын чанартай. Харшил төрүүлэгч ургамал цэцэглэхтэй холбоотой учир урьдчилан сэргийлэх бололцоотой.

Үүний тулд өөрийн амьдардаг орчны талбай, хашаанд ургасан шарилж, луулийн төрлийн ургамлуудыг цэцэглэж, тоосрох үе шат эхлэхээс урьтаж зулгааж авалгүйгээр долдугаар сарын эхний долоо хоног, наймдугаар сарын гурав дахь долоо хоногт багтаан тус тус хоёр удаа хадаж, тайрах хэрэгтэй.

Гол нь харшил үүсгэгч ургамлаасаа хол байх нь урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга.

ХАРШЛЫН ХУАНЛИ

Европын ихэнх оронд цаг агаар, ургамлын үрээ боловсруулах цагийг тооцон харшлын хуанли гаргадаг аж. Энэ нь харшлын өвчнөөр өвчлөгсдөд ажил, амралтаа тохируулах боломж олгодог.

Үүний жишгээр ургамал судлаач эрдэмтэн Б.Сангидорж Улаанбаатар хотод харшил үүсгэж буй найман ургамлын хуанли хийсэн байна.

Зонхилох ургамлын тоосжилтын хуанли

ИСГЭЛЭН АМТТАЙ ЖИМС НЬ ХАРШИЛ СЭДРЭЭДЭГ

Харшлаар өвдсөн үедээ идэж болохгүй жимс, ногоо бий. Апельсин, мандарин, киви гэх мэт исгэлэн амттай жимс харшлыг сэдрээдэг.

Хус модноос харшилдаг бол: Алим, лууван, интоор, чавга, улаан лооль, киви, бууцай, гурил, газрын самар, зөгийн балнаас харшилж болно.

Шарилжнаас харшилдаг бол: Халуун ногоо, тарвас, алим, балжингарма, наранцэцгийн үрнээс амархан харшилдаг.

Ширэг өвснөөс харшилдаг бол: Жүрж, улаан лооль, тарваснаас харшилж болох тул анхаараарай.

ХЭН СОРИЛ ӨГЧ БОЛОХГҮЙ ВЭ

Арьс хатгах сорилын оношлогоонд Итали улсад үйлдвэрлэгдсэн “lofarma” фирмийн сорилыг ашигладаг.
-Энэ нь амьсгалын замын харшлуудыг тогтооно. Ургамлын тоосны харшлыг тогтоохоос гадна гэрийн тоосны хачиг, архивын тоосны хачиг, тасалгааны болон гадна талбайн мөөг өнцрүүдийн харшил,
-Түгээмэл тохиолддог 23 төрлийн хоол хүнсний сорил,
-Гэрийн тэжээвэр амьтад, таван хошуу малын үс, ноос, хялгасны харшлыг тогтоодог.
Харин
-48 цагийн дотор хлорфенамин, тавегил, димедрол, супрастин,
-96 цагийн дотор цетиризин, лоратадин эм уусан,
-Үрэвслийн эсрэг преднизолон, дексаметазон гэх мэт дааврын бэлдмэлүүд хэрэглэж байгаа хүмүүс,
- 12-оос доош насны хүүхэд
-Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд,
-Харшлын хүнд, хурц хэлбэрийн тууралттай
-Гуурсан хоолойн багтраатай бол сорилын шинжилгээ хийлгэж болохгүй.

ЗӨВЛӨГӨӨ

• Гадуур өмсөж явсан хувцсаа битүү шүүгээнд хийж байх. Гэрийн хувцсаа өмсөхөөсөө өмнө толгойгоо угааж хэвшээрэй.
• Машин болон гэртээ агаар чийгшүүлэгч ажиллуулах.
• Харшил өгдөг ургамлын тоосонцор агаарт тархах үед, салхи шуургатай байхад цонхоо хаах, тусгай шүүлтүүр тавих.
• Угаасан хувцсаа гадаа бүү тавь.
• Гадаа салхи тогтуун, чийгтэй байх үед ургамлын тоосонцор агаарт хамгийн бага байдаг тул энэ үед тасалгаандаа цэвэр агаар оруулах нь зүйтэй. Өглөө 05.00-07.00 цагийн хооронд цонхоо онгойлгохгүй байх. Учир нь энэ үед ургамал тоосоо гөвж байдаг.
• Амьдарч буй орчныхоо шарилж, луулийг тоосоо гөвөхөөс нь өмнө тайрч байх.
• Машиныхаа цонхыг ямар ч тохиолдолд сайн хааж байх
• Гадуур явахдаа амны хаалт зүүх. Харшилтай ургамалтай ажиллах шаардлага гарвал чийгтэй амны хаалт зүүх.

Э.Эрдэнэцэцэг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан