gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     5.21
  • Валютын ханш
    $ | 3571₮
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 5.21
Валютын ханш
$ | 3571₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Р.Ганжаргал: Гэдэсний халдвараар гэр хорооллын хүүхдүүд их өвддөг

Эрүүл мэнд
2013-05-30
0
Twitter logo

Дулааны улиралд халдварт өвчин ихсэх хандлага ажиглагддаг. Сүүлийн жилүүдэд манай орны агаар, хөрс их бохирдох болсон. Өвлийн цагт гудамжинд асгасан бохир хаврын улиралд хайлж агаарт дэгдэн үлдсэн хэсэг нь газартаа шингэн элдэв төрлийн нян үржих нөхцөл нь болдог талаар мэргэжилтнүүд ярьж байна.

Тиймээс урин дулааны цагт нэмэгддэг халдварт өвчин тэр дундаа гэдэсний халдвар буюу цусан суулга өвчний талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны гэдэсний халдвартай тэмцэх хэлтсийн их эмч Р.Ганжаргалтай ярилцлаа.

-Хаврын цагт халдварт өвчин нэмэгддэг. Энэ өвчний дэгдэлт ямар байгаа талаар яриагаа эхлэх үү?

-Энэ оны эхний гурван сарын байдлаар гэдэсний халдварт өвчний 340 тохиолдол бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 3.2 хувийг эзэлж байна. Үүнд цусан суулга, хүнсний гаралтай хоолны хордлого, суулгалт халдвар, гар, хөл амны өвчин зонхилж байна. Улсын хэмжээнд гарч байгаа халдварт өвчний 80 орчим хувь нь нийслэлд бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Гэдэсний халдварт өвчнөөс цусан суулга их илэрч байна. Нийслэлийг өмнөх онтой харьцуулахад 0.3 хувиар буурсан ч 15 аймагт цусан суулга бүртгэгдсэн.

-Гэдэсний халдвараар хэдэн насныхан өвчилж байна вэ?

-Ихэвчлэн 0-9 насны гэртээ байгаа хүүхдүүд цусан суулгад өртдөг. Мөн оюутан, дунд сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд өвчилж байна. Ер нь бага насны хүүхэд насанд хүрсэн хүнийг бодвол өвчин эсэргүүцэх чадвар, дархлаа сул байдаг.

Нийслэлд бүртгэгдсэн 200 орчим цусан суулга өвчний дөрвөн хувь нь өвчтөнөөс бусад нь тодорхойгүй шалтгааны улмаас өвчилсөн байдаг.

-Хүнээс хүнд дамждаг гэсэн үг үү?

-Тийм. Нэг гэрийн хүүхэд өвдсөн байхад дараагийнх нь өвдөх магадлалтай. Цусан суулгыг ихэвчлэн эмнэлзүйгээр оношлодог. Яагаад гэвэл иргэдийн эмийн хэрэглээ замбараагүйгээс болж байна. Энэ өвчнийг үүсгэгч нь лабораторид тэр бүр илэрдэггүй. Учир нь манайд ирэхдээ аль хэдийнэ антибиотик уучихсан ирдэг болохоор шинжилгээгээр эмнэл төрөгч нь илэрдэггүй.

-Эмнэлзүй гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Илэрч байгаа шинж тэмдгээс хамаарч эмнэлзүйг нь тодорхойлдог. Тухайлбал, гэдэсний халдварын үед цустай хүндрэх, халуурах, бие сульдах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Хамгийн гол нь ойр ойрхон дүлэлттэй бага хэмжээгээр цусан судалтай хүндэрдэг. Үүнийг эмнэл зүйгээр илрүүллээ гэж хэлдэг. Нян судлалын шинжилгээнээс харахад энэ оны эхний улирлын байдлаар амбулаторид 200 гаруй шинжилгээний сорьц ирсэн. Үүнээс дөрөв нь эрүүл гарсан. Гэтэл клиникээр 240 хүн сорьц ирснээс 10 нь эерэг гарсан байх жишээтэй.

-Гэдэсний халдвараар өвчилж байгаа иргэдийн олонхи нь ямар төрлийн үүсгэгчээр өвчилж байна?
-Цусан суулгын халдвар тэр чигээрээ усаар дамждаг. Сүүлийн үед хоол, хүнсний замаар халдварлах нь ихэссэн. Гэхдээ түрүүнд хэлсэнчлэн үүсгэгч илрэх нь цөөхөн ч илэрч байгаа үүсгэгчийг нь харахад хоол, хүнсээр голчлон илэрдэг.

-Зарим өвчлөл улирлын чанартай байдаг. Тэгвэл дулааны цагт идэвхждэг халдвар бий юу?

-Гэдэсний халдварт өвчин хавар, зуны улиралд ихэсдэг. Энэ нь газар гэсэхтэй холбоотой. Тэр дундаа гэр хорооллын хүүхдүүд ихэвчлэн энэ халдвараар өвддөг. Гэр хорооллын жорлон, муу усны нүх нөлөөлөх гол хүчин зүйл болдог. Тэр бүү хэл гудамжиндаа угаадсаа асгах нь хөрсний бохирдлыг бий болгож газар гэсэх үед энэ бохирдол нь агаарт дэгдэж халдварт өвчин үүсэх хүчин зүйл болдог. Сүүлийн үед гар, хөл амны өвчин ихсэх болсон. Энэ нь вирусээр дамждаг халдварт өвчин юм. Хүний дархлаа сулрахад бохир гараар дамжиж халддаг. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар гар, хөл амны өвчин нэлээд ирлээ.

-Энэ өвчний үед ямар шинж тэмдэг илрэх вэ. Мөн эмчид хандахаасаа өмнө гэрийн нөхцөлд ямар эмчилгээ хийх вэ?

-Гэдэсний халдварт өвчин буюу цусан суулгын үед хүүхэд гүйлгэх үед өтгөн нь цустай гарна. Гэхдээ ойр ойрхон дүлэлттэй, зовиуртай хүндэрдэг. Энэ нь шулуун гэдсэнд шархлаа үүссэнтэй холбоотойгоор гэдэсний хана хүний гар шалбардагтай ижил шалбарсан байдаг. Мөн хордлогын шинж илэрнэ. Дотор муухай оргих, толгой эргэх, ядарч сульдах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Харин гар, хөл амны өвчний үед ам, гарын алга, хөлний уланд цэврүүт тууралт гардаг. Цэврүү нь дарах үед арилахгүй, хатуу тод улаан ягаан өнгөтэй байна. Мөн бага зэрэг халуурна. Халдварт өвчний гол шинж тэмдэг халуурах. Хэрэв дээрх шинж тэмдэг илэрч халдварт өвчин гэж оношлож байгаа бол гэрээр эмчилгээ хийх нь өвчнийг хүндрүүлдэг. Цусан суулга эдргэрдэг өвчин. Гэтэл дур мэдэн эм уулгаснаас өвчний явцыг удаашруулж архагшуулдаг. Тиймээс эмчид хандах хэрэгтэй. Хамгийн түрүүнд өрхийн эмчдээ үзүүлээд дараа нь манайд ирж оношоо тодруулна.

-Манайхан гэдэс хямарлаа гэхэд фатлазол эсвэл хросол уудаг. Тэгэхээр гэдэсний халдварт өвчин  архагшсан тохиодолд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?

-Өвчин архагшина гэдэг нь өвчтөний дархлаа суларна. Мөн өтгөн нь байнга цустай гарч турдаг. Хамгийн аюултай нь нян тээгч болдог. Тухайлбал, гэр бүлийн бүх хүнд халддаг. Аливаа өвчнийг архагшуулж удаах нь нийгэм болоод эдийн засагт хортой гэдгийг иргэд ойлгох нь чухал.

-Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд эцэг, эхчүүд юуг анхаарах ёстой вэ?
-Хувь хүний зөв дадал хэвшил хамгийн чухал. Гаднаас орж ирээд, бохир хоол, хүнс барьсан, бие зассаны дараа гараа тогтмол угаах хэрэгтэй. Угааж байна гээд дутуу угаавал нян үхдэггүй. Тиймээс зөв угаах нь чухал. Үүнийг хүүхдүүддээ зааж сургах нь эрсдлээс хамгаална. Мөн бие засах газар болон муу усны нүхний буруу байрлал нөлөөлдөг. Удсан хоол, хүнс хэрэглэхгүй байх. Тэр дундаа тасалгааны температурт хоёр цагаас дээш байлгаж болохгүй. Хэрэв байлгах бол хөргөгчинд хийх ёстой. Хөргөгчинд хийсэн хоолыг 70 хэмээс дээш буцалгаж идээрэй. Тасалгааны температурт удсан хоол, хүнсэнд нян үрждэг.

Э.Орхон

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан