gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     5.25
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 23
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Онгод бэлэгдсэн бөгж

Нийгэм
2012-09-17
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2012-09-17
Онгод бэлэгдсэн бөгж
Хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх бид найзууд л даа. Хааяа хааяадаа хамтдаа суун зөндөө л "буу хална". Авьяаслаг түүний сэтгэлд хааяа омогшин тонгочих их онгодыг бид мэдэрдэг. Зөөлөн зөөлөн зүрх сэтгэлд нь шаналал болон урсдаг олон олон аялгууг бид анзаардаг. Нэг л өдөр "тэнгэр нурах" мэт сэтгэлдээ ч төсөөлж байгаагүй "хагацал"-ын сүүдэр туссан гуниглалыг дотно хэдэн найзууд нь л мэдэрсэн. Түүний дараа тайвширсан сэтгэлдээ хайртай аавдаа "дуун хөшөө босгох" болов уу гэж бас л найз нөхөд нь хүлээж байсан.
 
Тэр нэгэн өдөр над руу утасдаж "үүнийг нэг сонсоод үз дээ" гэж хэлэхэд, бидний сэтгэлдээ хүлээж асан тэр аялгуу амилсаныг мэдсэн. Түүнийг нь сонсохдоо бид сэтгэлдээ л хамтад уярч, уйлж байсан. Түүнээс өөр хэн ч иймийг бүтээхийг мэдэхгүй ч, түүний сэтгэлийн чанад дахь мэдрэмж нь энэ л гэгээлэг, тайван, бас аавынхаа оргилуун мэдрэмжийг багтаасан аялгууг олжээ.
 
“Хөгжмийн эгшигт Аав минь
Хан хуурын минь даралтанд байж... “ гэж төгсөх  энэ дуу нь аргагүй л аавынх нь олон олон бүтээлийнх нь гэрч болсон тэр л бөгж, одоо хүүгийнх нь хуруунд шилжин ирж ахин төгөлдөр хуурын даралтыг амилуулан бүжиглэх нь аавын авьяас билгийг хүү нь үргэлжлүүлэх мэт...
 
Төгөлдөр хуурын даралтан дээр бүжиглэх түүний гарт буй бөгж ааваас нь өвлөсөн. Аавыг нь бурхан болсон тэр л өдөр, ээж нь түүний хуруунд энэ бөгжийг зүүж өгсөн гэдэг. Төгөлдөр хуурын даралтыг амилуулах Монгол Улсын УГЗ. хөгжмийн зохиолч Чойгивийн Сангидорж гуайн бөгж гараас гарт дамжин зүүгдэхдээ авьяас онгодыг нь дамжуулдаг байх. Энэ бол хуримын, эсвэл хээнцэрлэх төдий зүүдэг бөгж бус, удам дамжих авьяас онгодын бэлэг тэмдэг юм. Тиймээс л энэ клип бөгжөөр эхэлж бөгжөөр дуусаж байгаа нь нэгийг сануулах мэт.
 
Энэ дууны гол учиг нь Ч.Сангидорж гуайн зохиосон, монгол хүн болгоны мэдэх "Зулай цагаан Алтай", "Монгол далай", "Тэмээчин Ээж" гэсэн алдарт гурван бүтээлээр  нь аавынхаа  хөшөөг босгосон аялгуу юм уу гэлтэй.
 
Гэсэн хэдий ч монгол хүн болгон аавыгаа Зулай Цагаан Алтайн оргилоор, Хөвсгөл Далайн цэнгэг усаар, мөн Тэнэгэр сайхан тэмээчин говиороо төсөөлөх нь  яг л оносон мэт.

Бид улиран улиравч мөнхийн мөнхөд сайн уран бүтээлүүд шалгаран дуурсагдаж үлддэг. Тэгэхэд л хүмүүс зохиогчийг нь дурсдаг, бас эргэн санадаг. Уран бүтээлч байхын үнэ цэнэ ийм буюу.
 
Энэ дууг зохиогч өөрөө дуулж бичүүлсэн. Тэрээр надад дуугаа сонсгохдоо “би дуучин биш гэхдээ би хоолойгоороо бус зүрхээрээ дуулсан юм шүү” гэж учирласан юм. Сансаргэрэлтэх маань энэ дууг өөрөө л сэтгэлийнхээ хэмнэлээр нүдээ анин байж төгөлдөр хуурын даралтан дээр аавынхаа бөгжтэй хуруугаар амилуулсан. Сэтгэлд эгшиглэсэн аялгууг өөрийн зүрхээрээ дуурсгах гэдэг бүр ч гайхамшиг. Чухам энд л уран бүтээлийн шид оршдог авай.
 
Түүний бүтээлийн анхны сонсогч болсныхоо хувьд, түмэн олон монголчууддаа үүнийг хуваалцъя гэж түүнд санал болгоод өөрийнхөө сэтгэгдэлийг тэрлэн суугаа нь энэ билээ.

Денверт ажиллаж амьдардаг бидний дотны анд Х.Лхамжав, сэтгэлд үүл бүрхсэн тэр өдрүүдэд энэ шүлгийг тэрлэж Сансаргэрэлтэхэд уншиж өгч, Бэйзик Саундын хамтрагч Б.Болдбаатарын зураг авалтаар энэ дуу ийнхүү та бидэн дээр ирж байгаа юм.
 
Та бүгд энэ дууг зохиогчийн өөрийнх нь дуулснаар мөн хуурдсанаар нь үзэж сонсьё гэвэл дараах линкээр орж үзнэ үү
 
http://www.youtube.com/watch?v=bJwBI7D7Zv4&feature=channel&list=UL
 
Үг. Х.Лхамжав С.Сансаргэрэлтэх                                                              Ая.С.Сансаргэрэлтэх
 
                                                                "МИНИЙ ААВ"
 
Аньсага чийгтэй явлаа гэж
Аясын салхиар шивнүүллээ
Ачлал төгс аав минь
Алтайнхаа зулайд байж дээ
 
Адуу шиг эрмэг аав минь
Алтайн оргилт аялгуу юм
 
Бодолд дарагдан өнжлөө гэж
Бороон дуслаар шиврүүллээ
Даан чиг элбэрэлт аав минь
Далайнхаа мандалд байж дээ
 
Давалгаа шиг түрлэг аав минь
Далай шигээ гүн уянга юм

Эрхэлж наадсан зүүдийг минь
Ингэн буулианаар сэрээлээ
Тэнгэр заяатай аав минь
Тэнүүн говьдоо байж дээ
 
Гал шиг ассан аав минь
Говийн зэрэглээт айзам юм
Морьд шиг эрмэг аав минь
Монгол шигээ уудам юм
 
Ай миний аав
Зулай цагаан Алтайн хүү
             
Ай миний аав
Хөвсгөл далайн түрлэг дуу
Ай миний аав
Тэмээчин говийн дуучин хүү
 
Давалгаа шиг түрлэг аав минь
Гал шиг ассан аав минь
Морьд шиг эрмэг аав минь
Монгол шигээ уудам юм
                               
Хөгжмийн эгшигт аав минь
Хан хуурын минь даралтанд байж

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
e-mail: gala_mn@yahoo.com

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан