gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.03
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Суудлын вагон доторх адал явдал

Нийгэм
2013-05-21
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2013-05-21
-Зорчигчийн амь нас хохирсон тохиолдол гарч байжээ-

 Хэдхэн хоногийн өмнө Эрдэнэт хот руу явах вагонд суухаар тасалбараа захиалахаар вокзал дээр очлоо.

Баасан гарагт явахаар бэлтгэж байсан тул өмнөх өдөр нь тасалбараа авъя гэж бодсон юм. Ингээд вокзал дээр очиж, Орон нутгийн билетийн касс гэх хаяг бүхий цонх руу нь шагайв. Тасалбарын үнэ 2600 төгрөг. Хамгийн хямд үнэ нь энэ. Такси гэх мэт бусад унаатай харьцуулах юм биш.

Тэгээд ч автозамын осол гарахгүй гэх баталгаагүй энэ үед вагоноор явах нь хамгийн найдвартай хувилбар болж таарч байгаа учир хүмүүс ч вагонд суухыг эрмэлздэг бололтой юм.

Аялал хийх өдөр боллоо. Оройны 17:30 цагт вагон хөдлөх байсан учир 10 минутын өмнө тасалбар дээр бичсэн дугаарын дагуу зургаадугаар вагоны дэргэд ирэв. Тасалбараа үзүүлж дотогш орох гэтэл вагоны үйлчлэгч эмэгтэй “Хүн ихтэй байгаа болохоор тасалбар дээр бичсэн суудлын хувиараар суухгүй шүү” хэмээн загнав. Тухайн үед хэлснийг нь тоосон ч үгүй яваад орчихсон юм.

Вагонд дүүрэн хүн байх нь тэр. “Нарантуул” зах дээр явж байгаа юм шиг л санагдлаа. Бас дээр нь бүгчим халуун гэж жигтэйхэн. Саунд сууж байгаа юм шиг л санагдсаныг нуух юун. Агааржуулалт байхгүй. Муухай үнэр хаа сайгүй үнэртэнэ.

Аяллынхан маань ч тасалбар дээр бичсэн суудлынхаа дугаарыг хайсаар вагоны нэг захаас нөгөө зах руу хүний хөл дээр гишгэж, бусад нь үед нь гишгүүлж явсаар арайхийж суудлаа олов. Гэтэл местэн дээр нь арваад хүн эгнээд суучихсан байх юм. Тэдэнд учир байдлаа хэлж, тасалбарынхаа дугаарыг үзүүлэхэд өөдөөс “Угаасаа суудлаараа суудаггүй юм” юм гээд ойшоож үзсэнгүй.

Бид ч “Та нар өөрсдийнхөө суудал дээр суучихвал ямар ч асуудал үүсэхгүй. Бид суудалдаа суумаар байна” гэж олон дахин хэлсэн боловч өнөөдүүл чинь харин нүдэн балай, чихэн дүлий сууцгаах аж. Угаасаа ямар удаан явах биш гэж бодоод нийтийн тээврийн автобусанд явж байгаа аятай л хэдэн цаг өртөөг өнгөрүүллээ.

Анх вагонд орж ирэн суудал суудлаараа сууя гэж ам мурийж байх хооронд тасалбар шалгагч ирж хүмүүсийн тасалбарыг шалгасан. Гэвч үнэн хэрэгтээ тэнд үзүүлчих тасалбартай хүн тун цөөхөн байв. Ихэнх нь л тасалбар шалгагчид бэлэн мөнгө өгч байгаа харагдсан. Харин хариуд нь хуулбарласан цаас маягийн зүйл авч байлаа. Бидний хувьд баасан гарагийн билетийг яаран сандран пүрэв гарагт авах хэрэггүй байж гэдгээ энэ үед мэдсэн юм. Ингэж суудлаараа суудаггүйг нь мэдсэн бол ер нь тасалбар авах ч шаардлагагүй байж.

Тус вагоны үйлчлэгч эмэгтэйтээ хэсэг хуучилж, түүнд зовлонгоо тоочлоо. Тэрбээр “Уг нь мөнгө төлөөд тасалбараа авчихсан юм чинь суудлаараа суух ёстой. Гэвч манайд тэгдэггүй юм. 20-иод жил ингээд явдаг болчихсон. Бичигдээгүй хууль гэх юм уу даа” гэж хэлээд нэгэн түүхийг ярьсан юм. Хэдэн жилийн өмнө нэг хүн суудлын вагонд явж байж.  

Түүний аз дутахад цонхны ойролцоо суучихжээ. Гэтэл гэнэт цонх хагарч,  нэлээд том чулуу орж ирэн нөгөө хүнийг оносон байгаа юм. Зорчигч маш гүнд гэмтсэн нь мэдээж хэрэг. Тэгээд бөөн гомдол болжээ. Улаанбаатар төмөр замд хаяглан гомдол гаргаж, эмчилгээний төлбөрөө гаргуулчих санаатай нэлээд хөөцөлдсөн байна. Гэвч түүнийг тасалбар дээрх суудал дээрээ суугаагүй гэх шалтгаанаар бүх гомдлыг нь хэрэгсэхгүй болгосон гэнэ. Өөр нэг эмгэнэлтэй тохиолдол нь вагоны хоёрдугаар давхрын орон дээр хэвтэж явсан зорчигч онгорхой цонхоор гулган гарч, улмаар галт тэргэн доогуур орж амь насаа алдсан явдал гэсэн. Үйлчлэгч эмэгтэйн ярьснаар тасалбар дээр бичигдсэн суудалдаа суугаагүй гэх шалтгаанаар талийгаачийн ар гэрийнхэн ямар ч нөхөн төлбөр авч чадаагүй байна. Энэ мэтчилэн эмгэнэлт хэргүүд олон гарсны алийг нь тоочиж барах вэ.

Ингэж элдвийг сонсож явсаар нэг мэдэхэд хүрэх ёстой газраа ирлээ. Вагонаар явбал хямдхан хэрнээ эрсдэлгүй гэж бодож байсан боловч бас тийм биш аж. Аялал маань олон цаг үргэлжилжээ.

Вагон 20-30 километр цагийн хурдтай явж, өртөө болгон дээр зогсох нь нэг л түгшүүртэй санагдаж байлаа. Ингэхэд хэдий болтол суудлын вагоноор зорчихдоо тасалбар дээр бичигдсэн суудал дээрээ сууж явах бол.

Ж.Баттуул

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан