Урин дулааны улирал эхэлмэгц нийслэлд бүтээн байгуулалтын ажил өрнөдөг. Энэ хүрээнд гэрлийн шон дахь кабель утаснуудыг цэгцлэх, нийслэлд хогийн сав нэмж байршуулах, түүхийн дурсгалт хөшөөнүүдийг шинэчлэх зэрэг олон ажил хийхээр төлөвлөжээ.
Мөн сурталчилгааны самбар буулгах, мэдээллийн самбар байршуулах болон энэ зун хийхээр төлөвлөгдсөн ажлын талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Тохижилт, Хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Т.Батбаяраас тодрууллаа.
-Мэдээллийн самбар байршуулах ажлын судалгаа дууссан уу. Хэзээнээс самбарыг байршуулж эхлэх вэ?
-Шинэ журам гарсантай холбогдуулан мэдээллийн самбар, байгууламж байршуулах төлөвлөлтийн зургийг эхлээд гаргана. Энэ зургийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар хийж байна. Ирэх сард багтааж 500 мэдээллийн самбарыг Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт байршуулах болно. Мэдээллийн самбарын загвар, дизайныг мэргэшсэн дизайнерууд гаргаж байна. Эцсийн байдлаар гараагүй байгаа. Ер нь олон улсын төвшинд хүрсэн мэдээллийн самбар байршуулна.
-Мэдээллийн самбар монгол, англи хэл дээр байх уу?
-Дэлхийн стандартаар бол монгол, англи хэл дээр байрлуулна. Учир нь мэдээллийн самбарт үзвэр үйлчилгээ, эмийн сангийн байршил гээд олон мэдээллийг харуулан суурилуулах юм.
-Энэ сарын 22-ны өдөр гэхэд бүх самбаруудыг буулгах ёстой гэж үүрэг болгосон. Самбар буулгах ажил дуусч байна уу?
-Энэ сарын 22 гэхэд бүх байгууллага, аж ахуйн нэгжид самбараа буулгахгүй бол албадан буулгана гэсэн мэдэгдлийг хүргүүлсэн. Буулгах ёстой самбарууд гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ дагуу 40 гаруй самбарыг сайн дураар нь буулгасан. Өнгөрсөн амралтын өдөр Хан-Уул дүүрэгт байрлах Цагаан хаалганы дэргэдэх самбаруудыг албадан буулгасан.
-Чингисийн өргөн чөлөөний гудамжийг XIII зууны үеийг санагдуулам байдлаар тохижуулна гэсэн. Энэ талаар?
-“Ван дизайн” гээд дизайнеруудын клубтэй хамтран Чингисийн өргөн чөлөөний гудамжны төлөвлөгөөг дахин гаргаж, зургийг нь гаргуулж байна. Чингис хааны нэрээр нэрлэсэн эл гудамж хуучны буюу XIII зууны стильтэй байх ёстой. Одоо байгаа стиль нь төлөвлөлттэй нийцэхгүй байгаа. Тиймээс XIII зууны түүхийн агууламжтай, Чингис хааны бага наснаас эхлээд Их хаан хүртэлх тэр замналыг харуулсан загвартай байх юм. Цагаан хаалганаас эхлээд хотын төв хүртэлх хэсгийг тохижуулахаар төлөвлөж байна. Чингисийн өргөн чөлөө гэчихээд орчин үеийн стильтэй байгаа нь нэрэндээ зохицохгүй байна гэж үзсэн.
-Нийслэлд шинээр тавих хогийн савыг хэзээ байрлуулах вэ?
-Нийслэлд 4000 гаруй хогийн сав байдаг. Үүн дээр нэмж шинээр 2000 хогийн савыг нэмэхээр болоод байна. Тэгэхдээ олон улсын стандарт шаардлагыг хангасан буюу 30-50 метр зайд байх ёстой. Хүн хогоо бариад 100 метр явдаггүй. Тэгэхээр эхний ээлжинд байрлуулах 2000 хогийн савыг төвийн зургаан дүүрэгт байршуулахаар болж байна.
-Нийслэлийн усан оргилууруудыг ирэх сарын 27-ноос ажиллуулах тухай яригдсан?
-Ардчилсан орнуудын VII их хуралтай холбогдуулан ирэх сарын 27-нд усан оргилуурыг ажиллуулах төлөвлөгөө гарсан. Уг нь хөрсөн дээрээ хүйтэн байдаг учраас ихэнхдээ усан оргилууруудыг тавдугаар сарын дунд үеэс эхлэн ажиллуулдаг. Гэхдээ энэ жил цаг үеийн байдлаас шалтгаалж ирэх сарын 27-ноос ажиллуулахаар болж байна.
-Соёлын төв өргөө болон Хүүхдийн орд ны их засварын ажил хэзээ эхлэх вэ?
-Засвар хийх төсөв батлагдаад хөрөнгө нь орж ирсэн. Энэ долоо хоногтоо гэрээгээ хийнэ. Засварын ажил дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Хүүхдийн ордныг 648 сая, Соёлын төв өргөөнд 571 сая төгрөгийн засварын ажил хийхээр болсон.
-Ажил гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулсан уу?
-Тендер сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлах ёстой. Гэхдээ нээлттэй зарлалаа гэхэд бидэнд 30 хоног шаардлагатай болно. Олон улсын хэмжээний томоохон уулзалт болоход хэдхэн хоног үлдсэн. Тиймээс бидэнд 28 хоногийн хугацаа байгаа учраас Худалдан авах ажиллагааны тухай хуулийн 34.1.5 дугаар заалтын дагуу гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн хүрээнд харьцуулалтын аргаар юм уу шууд гэрээний аргаар засварын ажлаа эхлүүлнэ. Тэгэхээр тендер сонгон зарлахгүй гэсэн үг юм.
Г.Төгс