Засгийн газрын гишүүддээ хариуцлага тооцох гэсэн Ерөнхий сайдын төлөвлөгөө бүтэл муутай байна. Тэрбээр дээрх асуудлаа МАХН-ын бүлгийн хуралдаанаар гурван ч өдөр хэлэлцүүлээд шийдвэр гаргуулж дөнгөсөнгүй. Уг нь бүлгийн ахлагч Ц.Нямдорж, УИХ-ын дэд дарга Д.Идэвхтэн зэрэг Удирдах зөвлөлийн голдуу гишүүд түүний саналыг дэмжсэн ч бусад нь хөдөлж өгөхгүй байгаа аж. Тэр тусмаа "Элсний 13" Д.Одбаярыг өмгөөлөн, Ерөнхий сайдыг буруушааж эхэлсэн. Энэ байдал өчигдөр хуралдсан бүлгийн хуралдаанаар ч давтагдсан байна. Хурал эхлэхэд бүлгийн ахлагч Ц.Нямдоржоор хурал удирдуулахгүй хэмээн Л.Пүрэвдорж гишүүн санал гаргажээ. Учир нь өмнөхөдрийн хуралдаанаар Ц.Нямдорж "Д.Одбаяр чамтай хатуу ярина шүү" хэмээн сүрдүүлж байснаас тэр гэнэ. Тиймээс ч Л.Пүрэвдорж гишүүн дээрх саналыг гаргаж. Харин үүнийг нь экс спикер эгдүүцэнгүй хүлээн аваад "Б.Эрдэнэсүрэнг дууд, Д.Дондог оо чи даргалах уу" зэргээр аргацааж байгаад санал хураалт явуулсан сурагтай. Өөрөөр хэлбэл, "Надаар хурал удирдуулах уу, эсвэл..." гэсэн томъёоллоор санал хураалгаж. Үүнээс эхний хувилбарыг нь гишүүд сонгосноор ширүүхэн маргаан эхэлжээ.
Бүлгийн ихэнх гишүүн М.Энхболдын сайд нараа ощруулах үндэслэлүүдийг хангалтгүй гэж дүгнэсэн байна. Зөвхөн төхникийн үндэслэлээр сайд огцруулж болохгүй хэмээжээ. Үүн дээр ч "Элсний 13" тоглолт хийж, "Д.Одбаярыг огцруулах үндэслэлгүй. Ер нь яахаараа дөрвөн сайд зэрэг огцордог юм. Ганц С.Отгонбаярыг л чөлөөлөх ёстой" хэмээн давшилж гарсан сурагтай. Тэд "Д.Одбаяр Хил хамгаалах өрөнхий газрын "Ми 8" нисдэг тэргийг Онцгой байдлын өрөнхий газарт хэрэглүүлснээс бус цаг агаарын тааламжгүй нөхцөлд нисгээгүй шүү дээ. Хэрэв өгөөгүй бол бас л буруудна. Магадгүй гал түймэр унтраахад нисдэг тэргээ өгсөнгүй гэнэ шүү дээ" хэмээн Ерөнхий сайд руу бууж гарчээ. Үүн дээр Ц.Нямдорж, Ц.Сүхбаатар нараас бусад нь санал нэгдсэн юм байх. Харин бүлгийн ахлагч "Салбарын сайд заавал хариуцлага хүлээх ёстой" гэж хатуухан хэлээд авсан байна. Гэхдээ Ч.Улаан гишүүний асуултаар түүний дайралт намжжээ. Учир нь өмнөх өдөр Ц.Шаравдорж гишүүн "Ц.Нямдорж дарга аа, таныг Хууль зүй, дотоод хэргийн сайд байхад "Ми 8" нисдэг тэрэг солигдсон юм биш үү" гэж асуусан юм байна.
Тэгэхэд нь экс спикер "Хил хамгаалах ерөнхий газрын удирдлагууд л мэднэ. Ер нь нисдэг тэрэгний дугаарыг сайд бүртгэх ёсгүй биз дээ" гэжхариулсан аж. Тиймээс л үүнийг нь Ч.Улаан гишүүн ашиглаж "Та өчигдөр л нисдэг тэрэг сайдад ямар хамаатай юм" гээд байгаагүй бил үү гэж ахлагчийнхаа амыг тагласан гэнэ. Харин хуралдааны эцэст гишүүд "УИХ-ын ажлын хэсэг яаралтай дүгнэлт гаргаг. Түүний дараа л шийдье" гэсээр санал нэгджээ. Харин Ө.Энхтүвшин сайд "Үүний ард өөр олон шалтгаан буйг мэдээлэх боллоо. Ийм эмзэасуудлыг санал хураалтаар шийдэж болохгүй" гэжээ. Энэ үг нь Д.Арвин гишүүний хэвлэлд өгсөн ярилцлагаас үүдсэн аж. Р.Раш гишүүн "Д.Арвин "Эрүүгийн хэргээ нуухын тулд Д.Одбаярыг огцруулах гээд байгаа юм" гэж ярилцлага өгчээ. Ямар утгатай үг вэ" гэж асуусан байна. Үүнд Д.Одбаяр сайд "Намын даргатай холбоотой гэмт хэргийн тухай мэдээлэл ард түмнээс ирсэн. Түүнийг нь шалгаж байгаа" гэж хариулсан гэнэ.
МАХН-ын бүлгийн хуралдаан нэг иймэрхүү уур амьсгалтай өнгөрчээ. Харин шийдвэрээ Ж.Гүррагчаа гишүүний ахалсан "Ми-8" нисдэг тэрэгний ослын шалтгааныг тогтоох ажлын хэсэг дүгнэлтээ танилцуулсан хойно гаргах болсон байна.
Ч.НАР