gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Говь Хангай” компани шатсан үйлдвэрээ шинээр барихаар болжээ

Нийгэм
2012-10-24
0
Twitter logo

Чингэлтэй дүүргийн XIX хорооны нутаг дэвсгэрт байрлах "Говь Хангай” тавилгын үйлдвэрт уржигдар гал гарсан. Галын шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Онцгой байдлын газар, “Говь Хангай" компанийн холбогдох албаны хүмүүсийн байр суурийг сонслоо.

Тавилгын үйлдвэрт гарсан галыг гурван цаг гаруй болж унтраасан

Нийслэлийн онцгой байдлын газрын гал унтраах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д. Баярбаатараас энэ талаар тодрууллаа.

-Тавилгын үйлдвэрт гал гарлаа. Золоор галд түлэгдэж, гэмтсэн хүн байгаагүй. Гал унтраах ангиуд шуурхай ажиллажээ дээ?

-Тавилгын үйлдвэрт гал гарлаа гэсэн дуудлага Мэдээлэл шуурхай удирдлагын төвд уржигдар 14.21 цагт ирсэн. Дуудлагын дагуу эхний гал унтраах багийнхан 14.29 цагт очсон. Нийслэлийн Онцгой байдлын газрын гал унтраах 10, 14, 34, 63 дугаар ангийнхан 50 хүний бүрэлдэхүүнтэй очсон. Галыг унтраах гэж гурван цаг гаруй ажилласан. Тавилгын үйлдвэрийн хоёр давхар барилга сэндвичин хавтангаар баригдсан учраас гал нэлээд хэсгийг хамарсан. Гэхдээ үйлдвэрийн зоорийн давхарт гал тархаагүй.

-Гал гарсан шалтгааныг тогтоохоор Чингэлтэй дүүргийн цагдаагийн байгууллага ажиллаж байгаа гэсэн байх аа?
-Тиймээ. Гэхдээ одоогоор гал гарсан шалтгаан тогтоогдоогүй байна. Мөн хохирлын хэмжээ нь ч тодорхойгүй байгаа.

Үйлдвэрт гарсан галын улмаас нэг ч хүний хувийн өмчид хор хохирол учраагүй

Харин “Говь Хангай” тавилгын компанийн нэрээ нууцлахыг хүссэн ажилтан ийн хариулсан юм.

“Манай компани олон хүнийг ажлын байраар хангасан. Чингэлтэй дүүргийн XIX хорооны нутаг дэвсгэрт байрладаг үйлдвэрт маань гал гарлаа. Галын шалтгааныг мэргэжлийн байгууллагууд тогтоох биз.

Гол нь үйлдвэрт гарсан галын улмаас нэг ч хүний хувийн өмчид хор хохирол учраагүй. Гал гарлаа гээд бууж өгөхгүй. Тэгэж ч хэн нэгний бахыг хангахгүй. Байшин шатаа л биз. Бид энэ суурин дээр нь дахиж шинээр үйлдвэрээ байгуулах болно. Манай “Говь Хангай” компани хот, хөдөөд есөн салбартай. Явуулын ч салбартай. Одоогоор 180 гаруй ажилчидтай” гэлээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан