"Монгол Контент" компаниас хэрэгжүүлж буй хамтлаг дуучид, уран бүтээлчдийн бүтээлийг зохиогчийн эрхийн зөвшөөрлийн дагуу бусдад ашиглуулах, түгээх, худалдаалах зэрэг үйлчилгээг үзүүлдэг "Монгол Мюзик" төсөлд "GUYS" хамтлаг нэгдлээ.
Ингэснээр Монголын уран бүтээлчдийн оюун ухаан, цаг хугацаа авьяас чадвараа шингээн байж хийсэн нөр их хөдөлмөрийг хууль бусаар ашиглаж, худалдаалах ёс зүйгүй үйлдэлтэй хамтран тэмцэх юм.
Хамтлагийн ахлагч, дуучин М.Мягмар оюуны өмчийг хууль бусаар ашиглаж байгаа нь уран бүтээлчдийн хувьд хурцадмал асуудал болоод байгааг дурдаад "Уран бүтээлчид өөрсдийнх нь эрх ашиг хаана хөндөгдөж байгааг мэдэх мэдээллийн суваг байдаггүй. Тэр тусмаа Монголын нөхцөлд зохиогчийн эрх зөрчигдөх нь элбэг байдаг.
Монгол улс энэ тал дээр өөрөө хөгжөөд, урагш давшиж байх ёстой. Тэр үүднээс уран бүтээлчдийн эрх ашгийг хамгаалахын төлөө явдаг "Монгол Контент" компанитай оюуны өмчийн асуудалд хамтарч ажиллах эхлэлээ тавилаа. Контент гэдэг агуулгаар нь дэмжиж ажиллаж байгаа нь их таалагдаж байна. Бид өөрсдийн уран бүтээлийг хамгаалуулах, түгээн дэлгэрүүлэх боломжтой боллоо" гэлээ.
"GUYS" хамтлаг өөрсдийн хийсэн уран бүтээл болгонд зохиогчийн эрхийг 100 хувь эзэмшдэг байна. Тэд дуу бүтээхдээ уран бүтээлчдээр ая, үг хийлгэж байгаагүй, бүгдийг өөрсдөө бүтээдэг гэдгээрээ онцлогтой аж.
"Бидний уран бүтээл бусдаас ялгаатай нь нэг эцэг, нэг эхтэй. Бусад уран бүтээлчдийн дууных нь шүлгийг бичсэн яруу найрагч, аяыг нь зохиосон хөгжмийн зохиолч нь тусдаа зохиогчийн эрх эзэмшдэг. Дуулсан дуучин нь бас эзэмшинэ. Энэ бүхнийг зохицуулж, нэгдсэн системтэй ажилладгаараа "Монгол Контент" компани илүү давуу талтай. Контент маркетингийг хэрхэн хэрэгжүүлэх, цаг үетэйгээ яаж хөл нийлүүлэн алхах вэ гэдэг дээр судалгаа, туршлагын үндсэн дээр бидний хамтын ажиллагаа эхэлж байна. Бидний хамтын ажиллагаа ирээдүйтэй байх болно гэж үзэж байна" гэлээ.
"GUYS" хамтлагийн дуунуудыг утасныхаа дуудлагад тааруулахыг хүсвэл Мобикомын хэрэглэгч HiTONE кодыг 455 руу, Юнителийн хэрэглэгч Unimusic кодыг 1455 руу илгээгээрэй.