gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     6.07
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 26
Зурхай
 6.07
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 6.07
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ни Хао “Хятад Windows 10”

Д.Багахүү
Технологи
2016-03-29
0
Twitter logo
Д.Багахүү
0
Twitter logo
Технологи
2016-03-29
Ни Хао “Хятад Windows 10”

Танд Windows үйлдлийн системээ шинэчлэх олон сонголт бий. Windows 10 Home, Windows 10 Enterprise, Windows 10 Pro, Windows 10 Mobile гэх мэт үргэлжилнэ. Харин одоо Хятадын засгийн газрын захиалгаар үйлдвэрлэсэн хувилбар дээрх жагсаалтад нэмэгдлээ.

 БНХАУ-ын засгийн газарт зориулан тусгай хяналт, удирдлагын систем нэвтрүүлсэн явдал юм

Microsoft-той адил олон технологийн компани БНХАУ-ын асар том зах зээлд гарна гэдэг амаргүй зүйл. Бүр тухайн компаниар нь биш төхөөрөмжийн төрлөөр нь хориг тогтоож байсан түүх БНХАУ-д бий.

Өнгөрсөн оны есдүгээр сард Microsoft компани CETC буюу Хятадын Электрон, технологийн групп корпорацтай хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж байгаа гэдгээ зарлаж байв.

Харин одоо Windows 10 Zhuangongban буюу “Windows 10 Тусгайлан-захиалсан хувилбар” гэх энэ үйлдлийн системийг зах зээлд нэвтрүүлж байгаа гэдгээ зарлалаа.

Энэ хувилбар яг юугаараа бусад хувилбараас өөр, уламжлалт Windows 10 үйлдлийн системээс харагдац нь ондоо эсэхийг дэлгэрэнгүй тайлбарласангүй. Харин бидний ашиглаж буй Windows 10 үйлдлийн системд байхгүй өөр олон программ багтсан, Windows дээр суулгаж болох бүх л программыг ашиглаж болно гэжээ.

Хамгийн гол нь БНХАУ-ын засгийн газарт зориулан тусгай хяналт, удирдлагын систем нэвтрүүлсэн явдал юм.

Гэхдээ Microsoft өөрсдийн үйлдлийн системийг тагнуулын машин болгосон гэсэн үг биш гэж компани тайлбарлав. Windows салбарын дэд ерөнхийлөгч Юсуф Мехди “Бид Windows 10 үйлдлийн системийн аюулгүй байдал, хэрэглэгчийн хувийн мэдээллийг хамгаалах стандартыг энэ хувилбарт ч гэсэн хадгалсан” гэжээ.

Хятадын зах зээлд, ялангуяа засгийн газрын ашиглаж буй үйлдлийн систем зөвхөн Microsoft-ын мэдэлд орж байгаа хэрэг биш юм. Учир нь сүүлийн хэдэн жилийн турш Засгийн газар ашиглаж буй NeoKylin үйлдлийн систем зөвхөн энгийн компьютероор зогсохгүй дэлхийн хамгийн хүчирхэг компьютер болох ТианХө-2 суперкомпьютерыг ажиллуулдаг.

Гэвч нөгөө талаас NeoKylin үйлдлийн систем нь яг ч БНХАУ-ын өөрсдийн бүтээсэн систем биш төдийгүй, програм хангамжийн сонголт багатай. Тэгэхээр илүү өргөн сонголттой, Хятад программуудыг ажиллуулж чадах Windows 10 Zhuangongban үйлдлийн систем NeoKylin-ийг зах зээлээс шахах магадлал тун өндөр юм.

Эх сурвалж: TechCrunch

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан