gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай

Бизнес
2016-03-25
0
Twitter logo
0
Twitter logo
Бизнес
2016-03-25

ИРГЭД, АЖ АХУЙ НЭГЖҮҮДИЙН АНХААРАЛД

Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай

Улаанбаатар хот         2016.03.24

Сүүлийн үед зарим аж ахуй нэгж байгууллагууд орон сууцны м2 -ийн үнэ, сургалтын төлбөр, ажилчдын цалин хөлс гэх мэт бараа, ажил, үйлчилгээнийхээ үнэ, ханшийг ам.доллараар тогтоох хандлага ажиглагдаж байна.

Энэ нь 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байгаа “Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль”-ийн 4.1-д заасан “Бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог төгрөгөөр гүйцэтгэх” заалтыг зөрчиж байгаа бөгөөд хууль зөрчигдөөд захиргааны шийтгэл ногдуулах үндэслэл болж байна. Дээрх хуулийн 6.1.1-ээс 6.1.3-д “Тухайн үйл ажиллагаанаас олсон орлогыг хурааж улсын өмч болгох, зөрчлийг арилгаагүй бол иргэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-30 дахин, албан байгууллагад 50-100 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль ногдуулах, зөрчлөө арилгах шаардлагыг удаа дараалан зөрчвөл үйл ажиллагаа эрхлэх эрх, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох” зэрэг арга хэмжээ авахаар заасан байдаг.

Иймд иргэн, аж ахуй нэгж байгууллага нь банк, банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхэлж, үйлчилгээ үзүүлдэггүй бол Монгол улсын нутаг дэвсгэр дээр бараа, ажил, үйлчилгээний үнэ, үйлчилгээний шимтгэл, хураамжийг төгрөгөөр тогтоож, төлбөр тооцоог гүйцэтгэх үүрэгтэй.

Харин импортлогч компаниудын хувьд гадаад орон руу шилжүүлж буй төлбөрөө тухайн гадаад валютаар шилжүүлэх, ингэхдээ санхүүгийн үүсмэл хэрэгслийг ашиглан гадаад валютын ханшийн эрсдлийг бууруулах боломжтой юм.

Монголбанк нь 2010 оноос эхлэн дотоодын валютын захад санхүүгийн үүсмэл хэрэгслийг нэвтрүүлж, гадаад валютын своп, форвард хэлцлийг арилжааны банкуудтай хийж байна. Импортлогч компаниудын хувьд арилжааны банкуудтай гадаад валютын своп, форвард хэлцэл хийх боломжтой бөгөөд ингэснээр ирээдүйд гадагшаа шилжүүлэх төлбөр тооцоог тухайн үеийн ханшийн хэлбэлзлээс үл хамааран хэлцлээр тохирсон ханшаар хийж гүйцэтгэх, тухайн импортлогч компанийн ирээдүйн мөнгөн урсгал тодорхой болох зэрэг давуу талууд бий болдог тул санхүүгийн үүсмэл хэрэгслийг үйл ажиллагаандаа ашиглах нь зүйтэй.

МОНГОЛБАНК

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан