Иргэн Адъяагийнх ам бүл дөрвүүлээ. Тэрээр олон улсын байгууллагад жолооч хийдэг, харин эхнэр нь багш. Эднийх хоёр хүүхэдтэй. Охин нь их сургуулийн төгсөх курсийн оюутан бол хүү нь дунд сургуулийн сурагч. Адъяа болон эхнэрийнх нь цалин нийлээд сард дунджаар 1,500,000 төгрөг. Үүн дээр 18 нас хүрээгүй байгаа хүүд нь улсаас 20 мянган төгрөг, оюутан охиных нь 70 мянган төгрөг нэмэгдэнэ. Ингээд энэ айлын сарын орлого 1,590,000 болно.
Адъяагийнх арван жилийн туршид мөнгө хуримтлуулсны эцэст ипотекийн зээлэнд хамрагдаж 94 сая төгрөгийн үнэтэй хоёр өрөө байрыг 30 хувийн урьдчилгаа төлж авчээ. Ингэхдээ урьдчилгаа болох 29 сая төгрөгийг төлөхийн тулд хуримтлуулсан мөнгөнөөс гадна автомашинаа зарж нэмэрлэсний эцэст 74 мкв байрыг өөрийн болгосон.
Аливаа улс оронд дундаж амьжиргаатай өрх, түүний гишүүд нь тухайн орны эдийн засгийн гол суурь болж байдаг. Тэдний эдийн засгийн чадавхиас хүн амын хөрөнгө оруулах чадвар, улсын төсвийн байдал, төрөөс авч хэрэгжүүлэх нийгмийн бодлогын хэрэгжилт ихээхэн хамаарч байдаг. Дундаж давхаргад хамаардаг хүн хэдий чинээ их байна тэр хэмжээгээр тухайн улс тогтвортой, чинээлэг улсад тооцогддог. Харин манайд дундаж орлоготой айл болон дундаж давхрагыг тодорхойлох нарийн шалгуур үзүүлэлт байдаггүй. Энэ бүлэгт гол төлөв мэргэжилтэй, мэргэшилтэй мөн тогтмол орлоготой хүмүүс ордог.
Тэгвэл иргэн Адъяагийн гэр бүлийг Монгол улсын дундаж орлоготой айлын төлөөлөл гэж үзье. Энэ өрхийн орлогын үүсвэр нь зөвхөн цалин гэж хэлж болно. Хадгаламжгүй, нэмэлт орлогогүй.
Харин өрхийн сарын тогтмол зарлагыг 2012 болон 2016 оны байдлаар харьцуулвал:
Энэхүү төсвийн зарлага нь тухайн өрхийн нэг сарын зайлшгүй хэрэгцээг авч үзсэн ба үүнд сургалтын төлбөр, эрүүл мэнд, тавилга, цахилгаан бараа болон бусад гэнэтийн зардлууд ороогүй болно.
Дөрвөн жилийн хугацаанд цалин нэмэгдээгүй. Харин 2014 он хүртэл 400 доллараар цалинжиж байв. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн дагуу төгрөгөөр цалинждаг болсон ба тухайн сарын Монголбанкны ханшаар бодож авдаг аж. Иргэн Адъяа "хэдий долларын өсөлт цалинд маань эерэгээр нөлөөлдөг ч дагаад бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдчихдэг тул ялгаа гардаггүй" хэмээлээ.
2012 онд нэг ам.доллар дунджаар 1300 төгрөгтэй тэнцүү байсан. Харин өнөөдрийн байдлаар нэг ам.доллар 1996 төгрөгт хүрчээ. Долларын өсөлт импортын барааны үнэд нөлөөлсөн тул энэ өрхийн ахуйн хэрэглээний зардал болон бусад зардлын дүн нь нэмэгдсэн байна. (Бусад зардалд хүүхдүүдийн бичиг хэрэг, эм тариа мөн хувцас зэрэг зардлууд багтав)
Мөн 2012 ба 2016 оны өрхийн төсвийн харьцуулалтад байр, тог болон хоол хүнсэнд зарцуулах зарлагад зөрүү их гарсан. Атар талх 2012 онд 700 төгрөгөөр худалдаалагдаж байсан бол одоо 1150 төгрөг болжээ. Та дөрвөн жилийн хугацаанд гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнэ хэрхэн өөрчлөгдсөнийг ЭНД дарж харна уу.
Мөн орон сууцны хэрэглээ, талбай, цахилгаан дулааны үнэ хэрхэн өөрчлөгдсөнийг ЭНД дарж харна уу.
Адъяагийн том охин нь Монгол улсын боловрсолын их сургуулийн оюутан бөгөөд энэ жил төгсөнө. Дөрвөн жилийн хугацаанд их сургуулийн сургалтын төлбөр л гэхэд 36 хувиар өсчээ.
Иргэн Адъяа "бидэнд хадгаламж байхгүй. Ер нь сар бүр орлого зарлагаас давах төлөвтэй байдаг тул хадгалах ч боломж байдаггүй. Би элэгний С вирустэй учир Харвони гэдэг эм авч уудаг. Гэнэтийн иймэрхүү том зардал гарахаар цалингийн зээл авдаг юм. Ер нь зээлнээс зээлний хооронд л амьдарч байна даа. Муугаар хэлэхэд хүүхдүүдээ томорч бие даатал нь өвдөж юмуу үхэж ажлаа цалгардуулах эрх бидэнд байхгүй" хэмээлээ.