Хүүхдүүд гоо сайхан, тоглоом наадам, үлгэр домог, дуу хөгжим, уран зураг, уран сэтгэмж, бүтээл туурвилын ертөнцөд амьдрах ёстой.
Василий Сухомлинский
Хүүхэд болгон зураг зурах дуртай. Тэдний зурсан зургаар тухайн хүүхдийн зан чанарыг тодорхойлох боломжтой гэдэг. Насны онцлогоос шалтгаалаад хүүхэд эхэндээ үл ойлгогдох мурий сарий шугам зурж, аажмаар өөрийн илэрхийлэх гэсэн санаагаа зурагтаа тусгаж сурдаг. Иймд тэдний зурсан зургийг эцэг эхчүүд шүүмжлэлгүй, харин ч дэмжээд туслаад өгөх хэрэгтэй гэнэ.
Хүүхдийн зургийн авьяас, төсөөлөн бодох чадварыг хөгжүүлэх ийм нэгэн дугуйланг зорилоо. “Бамбараан” хэмээх сонирхолтой нэртэй энэ урланг гадаргуун дизайнер мэргэжилтэй Э.Халиун багш ажиллуулдаг юм. Тэрбээр хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх зорилгоор уран зургийн дугуйлангаа ажиллуулж эхэлсэн талаар ярьсан билээ.
“Муухай болчихно гэж бодохгүйгээр л буд” гэж зааварлан хэлэх түүний үг анхаарал татсан. Хүүхэд болгон аливаа хэм хэмжээнд баригдахгүйгээр, чөлөөтэй сэтгэж, бодож байгаагаа зурагтаа илэрхийлдэг тул заавал ийм байх ёстой гэж хайрцаглаад байж болохгүй.
Энд нийт найман удаагийн хичээл ордог ажээ. Эцэг эхчүүд хүүхдээрээ олон төрлийн бүтээл хийлгэж сургах сонирхолтой байдаг учраас хичээл болгон дээр шинэ зүйл зааж, олон янзын хичээл орохыг хичээдэг гэнэ. Эхний удаад яваад үзчихсэн хүүхдүүд дахиад суух сонирхолтой байдаг учраас зарим хичээлийг дараагийн удаа лавшруулж заах боломжтой аж.
“Багш нь бийрнийхээ усыг алчуурандаа шингээж байгаарай гэж зааж өгсөн, тийм ээ?" "Цаасан дээр урсаад байгаа будгийг бийрээрээ дээш нь татаад аваарай".
"Сайн байна, одоо зургаа хатаагаарай!” гэх мэтчилэн нарийн деталь болгоныг Э.Халиун багш хүүхдүүдэд тайлбарлаж, зааж өгнө.
Хамгийн түрүүнд энэ төвийн “Бамбараан” гэдэг нэр анхаарал татлаа. Яагаад ийм нэр өгсөн талаар асуухад “Том хүүгээ бид Бамбар гэж өхөөрдөж дууддаг юм. Гурван жилийн өмнө би хүүхдийн асаргааны хэрэгсэл хийж эхэлсэн. Солонгосоос материал авчраад шингэн нэвтэрдэггүй гудас, өлгий хийж байлаа. Тэгээд яаж нэрлэх үү гэж бодож байгаад хүүхдийн хэрэгсэл гэдгээр нь “Бамбараан” гээд нэрлэчихсэн юм. Тэгээд л урлангаа бас ингэж нэрлэсэн” гэлээ.
"Хэчнээн зургийн дугуйланд хүүхэд юм сурах гээд ирсэн ч гэсэн хүүхэд бие дааж хийх сонирхолтой байдаг. Хүүхдийг аль болох шахаад байхгүйгээр өөрсдөөр нь хийлгэх зорилготой" гэв.
"Бамбараан" урланд очиход Э.Халиун багш алдарт зураач хөрөг зургийн хичээл орж байв. Тэрбээр алдарт зураач Фрида Калогийн хөрөг зургийг зурахаар сонгожээ. Хичээлээ эхлэхдээ л түүний намтар уран бүтээлээс нь танилцуулаад, хөрөг зураг зурах анхны мэдэгдэхүүн олгохыг зорьсон тухайгаа ярьсан юм.
Эхлээд цаасаа дөрөв хуваалаа. Харандаагаар гол цэгээс нь үсийг нь зурна. Дараа нь нүүрийг нь зурлаа. Цааш нь хүзүүний зүүлт, чих, гоёл, хамар, нүд гэх зэргээр бүх деталийг нэг бүрчлэн зурахыг зааж өгөв. Энэ дашрамд хүүхдийг "зохиож зурж болохгүй шүү. Хөрөг зураг бол яг байгаагаар нь зурахыг хэлнэ" гэж багш зааварлаж байв.
Хар зургаа зурсны дараа хүүхдүүдэд зургаа хэрхэн будахыг зааж байлаа.
“Жишээ нь зурагт цэцэгнүүд олон өнгөөр харагдаж байна. Хүүхдүүд энийг уусгаж будсанаар уусгана гэж юу болохыг мэдээд авчихаж байгаа юм. Эхлээд би тэднийг яаж уусгаж зурахыг нь хараа дараагийн хичээл дээр натюрморт зурж уусгаж зурахыг зааж өгвөл илүү хурдан ойлгодог юм” гэлээ.
Зургаас гадна гар доорх материалаар хүүхдүүдэд төрөл бүрийн эд зүйл зохион бүтээж, түүнийг ашиглаж болдгийг бас зааж өгдөг байна. Жишээ нь тэр зайрмагийг бид тараган цавуу, сахлын хөөс, усан будгийг ашиглаад хийсэн.
Жижиг саван дотор тараган цавуунаас хийгээд, сахлын хөөсөө сайтар сэгсэрч байгаад саван дотроо шахаад дээр нь хүнсний будаг, байхгүй бол усан будаг хийгээд хооронд сайн хольж хутгахаар тухайн өнгө нь гараад ирдэг. Тараган цавуутай хольсноор цаасан наалдаж өгөх юм. Энэ мэтчилэнгээр хүүхдэд сонирхолтой зүйл хийх санаа өгөх зорилгоор зааж өгдөг" гэсэн юм.
-Намайг оюутан байхад чимэглэлийн уран зураг гэдэг хичээл ордог байсан. Тэрэн дээр миний хүүхдүүдэд заагаад байгаа шиг дан ганц будаг, хар зураг,усан будаг, гуашь гэхээсээ илүү арт талдаа илүү ордог байсан. Мод зурлаа гэхэд чимэглэлийн утсаар чимэглэх зэргээр бүтээлч хичээлүүд ордог байсан. Би саяхнаас урлан нээгээд хүүхдүүдэд чимэглэлийн уран зураг шиг хичээл байхгүй юм байна гээд оюутан байх үедээ үзэж байсан хичээлүүдээ хүүхдүүдэд яаж заавал илүү ойлгомжтой байх вэ гэдгийг судлаад хүүхдүүдэд зааж байгаа.
-Гадаргуун дизайнер гэхээр ажил дээр гараад юу хийнэ гэсэн үг вэ?
-Англиар гадаргуун дизайн нь textile design гэж орчуулагддаг. Олон чиглэл рүү хувирч болдог цар хүрээ ихтэй мэргэжил. Бидний дунд ханын цаас, хивс, дрож, плита, хөшиг, бидний өмсөж байгаа хувцас хүртэл орно. Манай мэргэжлээр төгссөн тортны чимэглэлийн дизайнераар ажилладаг хүн ч бий. Биднийг оюутан байхад дан гадаргуун дизайн гэхээсээ гадна арт крафт талын хичээлүүд ордог байсан.
-Түрүүн хүүхдийн хэрэгсэл хийж байгаа талаар ярьсан. Тэр тухай дэлгэрүүлбэл?
-Би Солонгост мэргэжлийнхээ дагуу суралцаж байгаад "Говь" компанид тодорхой хугацаанд ажиллаж байсан. Тэгээд хүүхэд маань жаахан байсан болохоор ойр ойрхон өвдөөд ажил хийхэд хэцүү байлаа. Ингээд ажлаасаа гараад гэртээ ямар нэгэн юм хийе гэж шийдсэн юм. Ингээд даавууны судалгаа хийгээд, монголчууд хүүхдэд живх өмсүүлдэггүй шүү дээ.
Би бас залуу ээж. Хүүхдээ байнга живхгүй байлгаж чадахгүй, хүүхэд маань ор дэрэнд шээчихдэг болохоор ус чийгний хамгаалалттай шингэн нэвтэрдэггүй гудас хийсэн юм. Энийг эхлээд хүүдээ хийгээд хэрэглэж үзлээ. Хүүхэд шээгээд доошоо нэвтрэхгүй болохоор надад ажил хөнгөвчлөөд маш амар байсан. Тэгээд нэгт Монголд ийм бүтээгдэхүүн байдаггүй, хоёрт энэ нь манай нөхцөлд таарах юм байна гэж бодоод хийж эхэлсэн. Одоо өөрсдийн шошготой болчихсон. Бид энийг онлайнаар худалдаалдаг.
Дөрвөөс дээш насны хүүхдүүдийг авдаг. Зураг зурахын хажуугаар хүүхдүүдэд тодорхой хэмжээний мэдлэг олгодог. Жишээ нь өнөөдөр зураач Фридагийн тухай заахдаа юу хийдэг байсан, хаана төрсөн эмэгтэй байсан тухай ярьж өгдөг. Хүүхдийн чөлөөт цагийг үр дүнтэй, хөгжилтэй өнгөрөөхийг хичээдэг дээ. Саяхнаас майхан шиг урц хийсэн. Хүүхдүүд гэртээ эсвэл зуслан дээр гадаа дэлгээд тоглож болно. Хүүхдийн гудас, шүлсэвч, урц, өлгийний сет гаргахаар бэлдэж байна" гэлээ.