Дуу хөгжмийн багшаар 32 жил ажиллаж, энэ хугацаанд уран бүтээлээ туурвин олон сайхан дуу, шүлэг зохиосон Монгол улсын боловсролын тэргүүний ажилтан, Тэргүүний уран сайханч, МУСТА Ц.Ичинхорлоо гуайтай ярилцсан юм.
Тэрбээр тавдугаар сарын 21-ний 19.00 цагаас “Тэнгэр аялгуу” нэртэй уран бүтээлийн тоглолтоо Дархан-Уул аймгийн “Залуучууд” театрт хийх гэж байна.
Энэхүү тоглолтонд Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг, “Увертюра” хамтлаг, МУСТА Э.Төрмандах, МУСТА Д.Энхбат, Дарханы “Залуучууд” театрын дуучин СТА Д.Янжмаа, МУСТА Б.Соронзонболд, МУСТА н.Баянмөнх, залуу дуучин Батмөнх, СТА дуучин Ганчимэг зэрэг уран бүтээлчид оролцох гэнэ.
-Таныг дууны ая зохиодог, хөгжмийн багшаар ажиллаж байсан гэдэг. Урлагийн гараа тань хэзээнээс эхэлсэн бэ?
-Миний урлаг сонирхож эхэлсэн үе бага наснаас минь эхэлсэн. Намайг найман настай байхад аав ээж хоёр маань Монгол улсын нэртэй хөгжмийн зохиолч солгой Баяр багшид шавь оруулж, хөгжмийг онолын дагуу сургасан. Аав маань зохиолч хүн байлаа. Надад хүүхдийн шүлгүүд цээжлүүлдэг байсан учраас би шүлэг унших дуртай, хурдан цээжилдэг байсан. Тэр утгаараа дөрөвдүгээр ангиасаа аливаа концертыг хөтөлж эхэлсэн дээ.
Багшийн сургуулиас бага ангийн багшийн мэргэжил, Багшийн дээдээс технологийн багшийн мэргэжил эзэмшээд, 1995 онд Удирдлагын хөгжлийн академийг төрийн удирдлагын чиглэлээр төгссөн. Багш, сумын хурлын нарийн бичгийн дарга зэрэг ажил албыг хашиж байлаа. Говь-Алтай аймгийн Жаргалан суманд ажиллаж байгаад ажил амьдралынхаа оргил үед Дархан-Уул аймагт шилжиж ирээд, 9-р сургуульд дуу хөгжмийн багшаар 11 жил ажиллалаа.
Энэ хугацаанд 100 гаруй концерт, 200 гаруй үдэшлэг хөтөлсөн. 100 гаруй дууны ая бичсэн. Хамгийн гол нь би өөрөө шүлгээ бичээд өөрөө ая зохиодог гэдгээрээ уран бүтээлийг цар хүрээтэй хийхэд маш их түлхэц болдог. Сүүлийн үед хүч хөдөлмөр гарган зохиосон дуунуудаасаа дуулуулъя, зохих хэмжээгээр олны хүртээл болгоё гэсэн үүднээс олонд нэртэй чадварлаг дуучдаар дуулуулсан.
-Дуу шүлэг зохиож эхэлсэн цаг үе тань хэзээ вэ?
-Дархан-Уул аймагт ирснээсээ хойш буюу 2000-аад оноос хойш ая зохиож эхлээд 10 гаруй жил болж байна. Харин дууны үгийг 1990 оны эхээр зохиож эхэлсэн. Эхлээд шүлэг зохиогоод л дараад л байдаг байлаа. Тоглолт хөтөлдөг байсан болохоор ишлэл үгийг эхэндээ хүнээс гуйдаг байснаас, өөрөө бичдэг болсон.
Аливаа юм багаасаа эхлээд сүүлдээ хөгжөөд явсан. Сүүлдээ би шүлэг бичиж болох юм байна гэсэн итгэлтэй болоод хүүхдийн шүлэг, ишлэл, тоглолт, үдэшлэгийн хөтөлбөрийн ишлэлүүд бичсээр тэр нь өргөжөөд шүлэг болж байсан. Дуу маш их үнээр бүтэж байдаг. Шүлэг үнэтэй, аялгуу бүр ч үнэтэй. Дээр нь фонограмм, аранжировк гээд сайн дуу олон сая төгрөгөөр бүтдэг. Шүлэг хийгээд хадгалаад байж байгаад сүүлдээ өөрөө ая хийх болсон.
“Сайхнаас сайхан Монгол орон” дуугаа Монгол төдийгүй гадаадад суугаа монголчуудын дуу болох болов уу гэж боддог
-Дуунуудаа цомог болгон гаргаж байв уу?
-Одоогоос хэдэн жилийн өмнө “Жаргалан нутаг минь жаргалын орон” гэсэн Жаргалан нутагтаа зориулсан өөрийн дуунуудаар цомог гаргасан. Яг өөрийн дагнасан дуунуудаар цомог болон ном гаргах зорилготой байна.
-МУГЖ Ж.Алтанцэцэгээр ямар дуу дуулуулсан бэ?
-“Тэнгэрээс заяасан их ачтан” гээд ээжийн тухай сайхан дуугаа би “Гурван охин” хамтлагаар дуулуулъя гэсэн санал тавихад бидний хоолойнд тохирохгүй юм байна, МУГЖ Б.Сарантуяа эсвэл МУГЖ Ж.Алтанцэцэг нараар дуулуулбал тохиромжтой гэсэн. Ингээд энэ дуугаа дуучин Ж.Алтанцэцэгээр дуулуулахаар болсон.
-Тавдугаар сарын 21-нд болох тоглолт тань юугаараа онцлог байх вэ?
-Тоглолтонд дандаа миний дуунууд орж байгаа учраас хүмүүсийн сайн мэдэхгүй нийтлэг биш дууг дуулна. Миний дүү надад “Сайхнаас сайхан Монгол орон” гэж дууны үг бичиж явуулаад, би аяыг нь хийгээд “Увертюра” хамтлагаар дуулуулсан. Тэр маш гоё дуу болсон. Тэд ч их гоё дуулсан. Энийг Монгол төдийгүй гадаадад суугаа монголчуудын дуу болох болов уу гэж боддог. Тоглолтонд маань гавьяат жүжигчин, соёлын тэргүүний ажилтнууд, цэцэрлэгийн хүүхдүүд, сургуулийн сурагчдын номер орно.
Би цэцэрлэгийн хүүхдэд зориулсан “Миний цэцэрлэг” гэж дуу зохиож байлаа. Баянзүрх дүүргийн 22-р цэцэрлэгийн хүүхдүүд энэ дууг дуулж байгаа. Сургуулийн насныханд “Сүүн цацалтай миний сургууль”, “Багшдаа баярлалаа” гэх мэт дуунууд бий.
-Хөгжмийн багш болсон түүхээсээ ярихгүй юу?
-Би Говь-Алтай аймгийн Жаргалан суманд 18 настай бага ангийн багш болж ирж байсан. Хөдөөний сургуульд дуу хөгжмийн цаг цөөхөн байдаг учраас бие даасан багш байдаггүй. Хэн нэгэн авьяастай багшид илүү цаг давхарлаж өгдөг байсан юм. Тэгээд бага анги аваад дуу хөгжим зааж эхэлсэн дээ. Тэр утгаараа багшийнхаа мэргэжилтэй хослуулж хөгжүүлж явсаар 32 жил дуу хөгжмийн багшаар ажиллалаа. Дуу хөгжмийн багшийн мэргэжлээр төгсөөгүй ч төгссөнөөс ялгаагүй мэргэшсэн дээ.
Одоо бол өндөр настны тэтгэвэртээ суусан. Гэхдээ би “Эрхэм сайн үйлс” ТББ байгуулаад лекц сургалт хийдэг. Хүнд тустай хэрэгтэй зүйл хийхийн төлөө зорьж чармайж явна даа.
-Энэ нь ямар үйл ажиллагаа явуулдаг байгууллага вэ?
-Хүн гэдэг юу вэ, хүн яаж амьдарвал сайн сайхан явах вэ, ямар нөхцөлд хүн тааруухан амьдраад байна, хүний сайн сайхан амьдралын үндэс нь ёс суртахуун гэдэг утга агуулгатай сургалтуудаа голцуу үнэгүй хийдэг. Ихэвчлэн дунд сургуулийн 11, 12-р ангийн хүүхдүүд, миний сургалтыг авъя гэж сонирхсон хүмүүст хийдэг дээ.
-Хүүхдүүд энэ сургалтаас юу ойлгож авдаг вэ?
-Ардын аман зохиолд уламжлагдаж ирсэн зүйр цэцэн үгс, сургаалиудын далд утга санаа нь юу болохыг тайлбарлаж өгдөг. Мөн сүүлийн үед яригдаад байгаа энерги, далд ухамсар, зургаа дахь мэдрэхүй зэрэг зүйлүүдийг 15-16 жил судалж, маш олон ном уншсан. Энэ чиглэлийн “би гэж хэн бэ, хүн яаж амьдрах ёстой вэ” гэх мэтчилэн бидний энэ ертөнц дээр бичигдээгүй байгаа амьдралын хуулийг ярьдаг.
29 НАСТАЙДАА ЗУРГААН ХҮҮХЭДТЭЙ БАЙЛАА
-Таныг найман хүүхдийн алдарт ээж гэж сонссон юм. Олон хүүхдийг хүмүүжүүлсэн ачит ижийн сургааль юу байв?
-Би аав ээжээс олуулаа. Найман дүүтэй. Миний дүү нар бүгд их дээд сургууль төгссөн, хоёр гавьяат төрсөн. Үлгэр жишээч, ёс суртанхуунтай амьдралтай хүмүүс бий. Би өөрөө найман хүүхэдтэй. Гурван охин, таван хүүтэй. Хамгийн том нь охин, дараалласан таван хүү, бага хоёр нь охин. Хамгийн гол нь би хүүхдүүддээ биеэ даасан зөв хүн байх, нийгэмд болон аав ээждээ тээр болохгүй өөрөө өөрийгөө аваад явах чадвартай зөв төлөвшилтэй болгох ёстой гэж зорьж байсан. Хүүхдүүдээ боловсролтой болгоход анхаарч байлаа. Бүгд л ажил төрөлтэй сайн явж байна.
Миний бахархал бол
Найман дүү дагуулсан булган сүүлтэй эгч
Найман хүүхэд төрүүлсэн хос одонтой алдарт ээж
Нарт ертөнцөд байхгүй нандин сайхан алба эзэмшсэн багш хүн.
-Таван хүү дарааллаж төрсөн гэхэд нэлээд чанга сонсогдож байна шүү.
-Таван бакалын эзэд маань бүгд ойрхон настай. Одоо бодоход яаж болж байсан юм бол гэж боддог юм. Тухайн үед залуухан байсан болохоор ядрахыг мэдэхгүй байсан байх. Гэхдээ миний аав ээж хоёр хамт байсан болохоор ихэнх хүүхдийг маань өсгөсөн. Би өөрөө ч зав чөлөөгүй ажиллаж ирсэн. Бидэнд эцэг эхээс уламжлагдаж ирсэн хүмүүжлийн үе дамжсан араншин байдаг болов уу.
Бид хүүхдээ загнаад зодоод байдаггүй, хүүхдүүдтэйгээ чөлөөтэй ярьдаг. Найз шиг нь илэн далангүй чөлөөтэй харьцдаг. Айхтар үгнээс гажаад зовоогоод байдаг хүүхэд байдаггүй. Хамгийн бага нь одоо 25 хүрчихсэн. 29 настайдаа би зургаан хүүхэдтэй байлаа.
-Яасан сайхан юм бэ? Одоо цагт ийм айл ховор шүү.
-Харин тийм. Тэрнээс хойш хоёр охиноо төрүүлж, 37-ны жил дээрээ бага охиноо төрүүлсэн юм. Сайхан л даа. Хүний аз жаргал хүүхэд л байдаг.

-Туулж өнгөрүүлсэн амьдралынхаа талаар дуу шүлэгтээ багтааж байв уу?
-Миний дуу шүлэгт ихэвчлэн эх орны, ээж аав, хүүхдүүдэд зориулсан сэдэвтэй байдаг. Яг өөрийн амьдралыг оруулсан зүйл байхгүй. Мундгуудтай харьцуулашгүй л дээ. Гэхдээ би зүрх сэтгэлээсээ гарвал авьяастаа тулгуурлаад сэтгэл санаанд багтсан дууны үг шүлэг бичиж, ая хийдэг.
“Жаргалан нутаг минь жаргалын орон” дуугаа өглөө болгон сонсдог
-Хүүхдүүддээ зориулсан дуу байдаг уу?
-Би бага ангид орсон ач зээ нартаа зориулаад “Багшдаа баярлалаа” гэсэн Цагаан толгойн баярт зориулсан дуу хийж, ач охиноороо дуулуулсан. Бас “Би“ гэж шүлэг хүүхдийн шүлэг бий. Ач зээ, хүүхдүүддээ зориулан бичсэн шүлгүүд бий. Харин аялгууг нь хийж амжаагүй байна. Тоглолтынхоо дараа хийнэ дээ.
-Их сайхан сэтгэлээс гарсан хамгийн хайрлаж явдаг дуу, аялгууныхаа талаар ярихгүй юу? Мэдээж уран бүтээлч хүн бүх бүтээлээ хайрлаж явдаг болов уу. Онцлоод хэлбэл...
-Бүх бүтээлээ хайрладаг. Бүх бүтээл зохих ёсны он цагийг эзэлсэн, үйл явдлыг харуулсан утга агуулгатай байдаг. Хамгийн хайртай уран бүтээл бол миний найман дүү, найман хүүхэд, ижий аав минь төрж өссөн Говь-Алтай аймгийн Жаргалан сумын тухай “Жаргалан нутаг минь жаргалын орон” дуу минь. Би тэр дуугаа өглөө болгон сонсдог. Мөн ээж аав хоёртоо зориулсан “Азын тэнгэр аав ээж минь” гээд дуу бий. Тэр дуундаа их хайртай. Өөрийн зүрх сэтгэлээс гарсан үг, аялгуу хоёр нэг цогц болж зүрх сэтгэлийн дуудлага болон гарч байгаа учраас уран бүтээл болон өөрийн гэсэн түүхтэй байдаг.
- Уран бүтээлч хүний зүгээс амьдралдаа баримталдаг зарчим юу вэ?
-Би аливааг муу талаас нь харж бичдэггүй. Аль болох сайн сайхан, гэгээлэг талаас нь магтах, дөвийлгөх, ирээдүйтэй алсыг харах талаас нь бичих дуртай. Аялгуу ч бас гэгээлэг аялгуу, хүний зүрх сэтгэлд хүрсэн, сэтгэл хөдөлгөсөн, уяраасан, уянгалаг аялгуу бичих их сонирхолтой.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.