gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     8.05
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 21
Зурхай
 8.05
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 8.05
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

МУГЖ Б.Сарантуяа: Миний амьдралаар бичсэн ном удахгүй гарна

А.Наранцацрал
Соёл урлаг
2016-04-05
0
Twitter logo

Монгол Улсын гавьяат жүжигчин, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа сэтгүүлчидтэй хамт өглөөний цай уун, удахгүй болох төрсөн өдрийн тоглолт болоод бусад уран бүтээлийнхээ талаар ярилцлаа. Жил бүр сонин содон зүйл сэдэж байдаг гавьяат жүжигчний энэ жил тайзнаа гарсан 30 жилийн ой  тохиож байгаагаараа онцлогтой. Тиймээс тоглолтоо хоёр өдөр 19, 20-нд тун өвөрмөц хэлбэрээр хийхээр бэлтгэж байгаа ажээ.

-Жил бүр төрсөн өдрөө дөхөхөөр танд юу бодогддог вэ?
-Би өөртөө циркийн илбэчин шиг санагдаад байдаг. Энэ жил ямар сонин юмаар үзэгчдээ баярлуулах вэ гэж жил бүр боддог юм. Би тоглолт хийхгүйгээр төрсөн өдрөө тэмдэглэвэл нэг өдөр гэртээ хоол хийгээд, орой нь багц бэлэг аваад, ядарсан хүн унтах байсан байх. Харин би төрсөн өдрөө гэртээ хийхээс илүү уран бүтээлийн баяр хийснээр жил бүр өөрийгөө дахин сэргээж, шинэ эрч хүч авч байгаа юм. Энэ өдрийг үзэгчид маань бас хүлээдэг болчихсон байна.

Уран бүтээл маань баялаг байна. Хуучин болон шинэ дуунуудаа нэгтгэж энэ жил анплагед тоглолт хийхээр төлөвлөж байна. Дандаа шинэ дуугаа дуулаад байвал үзэгчид “нөгөө гоё дуугаа дуулсангүй” гэх байх.

-Та энэ жил оркестртой дуулна гэсэн?
-Оркестртой дуулах нь миний мөрөөдөл. Анх удирдаач Н.Туулайхүүгийн удирдлагаар Морин хуурын наадамд оркестртой дуулж байсан. Сонирхолтой байх үүднээс энэ удаад уянгалаг хит болсон 10 гаруй дуугаа Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын Филармонийн симфони оркестртой дуулна. Ингэснээр өөрийн хит дуунуудаа сонгодог болгож үлдээх юм. Виолончельтэй зургаа авахуулсан нь үүнтэй холбоотой.
Сонин сюрпризүүд бий. Тоглолтонд маань дуучин Э.Болор-Уянга, Л.Насанбуян, Ч.Цэлмүүн, "Лемонс" хамтлагийн Одноо болон бусад залуу уран бүтээлчид ирнэ. Тоглолтоо хоёр хэсэгтэй өвөрмөцөөр хийх гэж байна. Мөн гитарчин Өөжгий, үндэсний хөгжмийн "Олонхо", “Рэндом” хамтлагийнхантай дуулна. Өөжгий маань “Хайрын бурхан” дууны 20 жилийн ойд зориулан надад зохиож өгсөн шинэ дууг мөн сонирхуулна.

-Сүүлийн үед хоёр ч шинэ клип гаргажээ. Энэ талаар ярихгүй юу?
-Яруу найрагч Баярбаатарын шүлэг, хөгжмийн зохиолч Том Жагаа ахын хөгжим 2000 онд гаргасан “Хайрын зөрлөг” цомогт маань багтсан “Төрсөн өдрийн дуу”-гаа шинэчлэн гаргалаа. Аранжировкийг Баярхүү хийгээд, Оросод микс хийлгэсэн. Клипээ Сараад төрсөн өдрөөр нь баяр хүргэж байгаагаар гаргасан юм.

Ер нь дээр үеийн дуунуудаа дахиж сэргээж дуулж байна гэдэг нь сүүлийн үед шинэ хөгжмийн зохиолчид хангалттай сайхан дуунууд гаргахгүй байгаатай холбоотой. Хуучин дуунуудаа тавиур дээр тоосонд даруулж байлгахын оронд сэргээн дуулсан нь дээр юм байна гэж бодсон.

“Тэр намайг дурсдаг болов уу” дуундаа дурласан шиг энэ дуундаа би дурлаж, байнга сонсдог боллоо.

-Удахгүй нээлтээ хийх “Өртөө” уран сайхны киноны “Алсад ойрхон” шинэ дууны клип гарлаа.
-Дууны клипийг хийхээс өмнө найруулагч маань киноны трейлерийг надад үзүүлж хувцас, зүүлтнээс эхлээд бүгдийг бэлдсэн. Найруулагчаасаа бүрэн хамаарч клипэндээ хувцасласан даа.

“Алсад ойрхон” бол их ур чадвар шаардсан дуу.  “Тэр намайг дурсдаг болов уу” дуундаа дурласан шиг энэ дуундаа би дурлаж, байнга сонсдог боллоо. Сүүлийн үед би дуучин Сэм Смитийн дуунуудыг их сонсох дуртай болсон. Нэг л мэдэхэд түүний нугалааг дуундаа оруулчихсан байдаг. Уитни Хьюстоны нугалааг ч хийчихсэн тохиолдол байдаг. Гэхдээ энэ нь дуурайж байгаа юм биш. Техникийг нь суралцаж байгаа гэсэн үг л дээ.

-Европт болсон аялан тоглолтынхоо талаар ярихгүй юу. Тоглолтын бэрхшээл болоод сайхан нь юунд байдаг вэ?
-Гадаад дахь аялан тоглолт маань  сонин түүхтэй эхэлсэн. Найздаа туслах гээд сураглаж явахдаа Польшт жил бүр “Хөх толботон” нийгэмлэг уран бүтээлчдийг урьж хандивын тоглолт хийдэг тухай олж мэдсэн юм.  Тоглолтоос хуримтлагдсан мөнгөөр Монголд байдаг асрамжийн газарт хандивладаг юм билээ.

Тэнд намайг урихад нь би зөвшөөрсөн юм. Нэгэнт очсон юм чинь Берлинд очиж тоглолоо. Мөн Шведэд сүмд тоглоод дэлхийн найрал дууны нийгэмлэгт орлогынхоо 30 хувийг хандивласан.

Бид тоглох хуваариудаа урьдчилаад гаргасан боловч 200-300-хан монгол хүнд тоглодог байсан. Өндөр түрээстэй том заал түрээсэлсэн ч төдийлөн олон хүн ирдэггүй учраас эдийн засгийн хувьд боломжгүй юм билээ.

Тоглолтын дундуур намайг хувцсаа сольж байхад охин маань дуулж бүжиглэлээ. Турк, Норвегийн тоглолтын тонмейстрээр хүү маань ажилласан. 

2012 онд Солонгост том заал хөлслөөд тоглоход 700 гаруйхан хүн л цуглаж байсан. Ийм байдалтай цөөхөн монголчуудад том хэмжээний мэргэжлийн тайзнаа тоглох боломжгүй. Аялан тоглолтын гол бэрхшээл нь эндээ байдаг. Тонмейстер, үсчин, туслах дуучнаа дагуулаад явах нь хүнд шүү. Аялан тоглолтоо Швейцарийн Женев хотоос эхлээд Францын Ренн, Норвегийн Осло, Австрийн Вена, Бельгийн Антверпен, Туркийн Истанбул хотуудад тоглосон.

Истанбулд монгол оёдолчид сарын 400 ам.долларын цалинтай ажиллаж, их хэмжээний өрөнд орчихсон, амьдрал нь хэцүү байна. Тиймээс тоглолтоо бид харьцангуй хямд үнээр хийсэн. Аль болох очиж байгаа газруудынхаа онцлогт тааруулж байлаа.Гэтэл биднийг мөнгө хураадаг хүмүүс явж байна. Европоор аялж монголчуудаа сэгсэрлээ гэж боддог. Бид тэгж ашиг олоод байж чаддаггүй. Гэхдээ эдийн засгийн хувьд мэдээж алдагдалтай тоглохгүй л дээ. Хамгийн гол нь өндөр хэмжээний тоглолт хийхийг зорьдог.

Европын аялан тоглолтоороо охин, хүү хоёроо аваад явсан. Тоглолтын дундуур намайг хувцсаа сольж байхад охин маань дуулж бүжиглэлээ. Турк, Норвегийн тоглолтын тонмейстрээр хүү маань ажилласан.  Хүүхдүүд маань урлагийн хүний амьдралыг ямар байдгийг зах зухаас нь үзлээ. Энэ нь тэдэнд амралт бөгөөд сургамж болсон байх.

-Таны тухай ном хэвлэгдэх гэж байгаа гэж сонссон. Хэзээ гарах вэ?
-Эхлээд энэ ажил маань бүтэлгүйтэж байлаа. Бичих ёстой юмнаасаа төөрсөн. Төөрч явсаар миний дотны найз Р.Эмүжин дээр тулсан л даа. Намайг мэдэхгүй хүн миний тухай ном бичнэ гэж үгүй юм билээ.

Хувийн асуудлаас болсон сэтгэл хямрал дээд тал нь 45 хоног үргэлжилдэг болов уу гэж боддог.

Хамгийн инээдтэй нь 2001 онд  Р.Эмүжин бид хоёр миний номыг бичих гэж эхлэв ээ. Тухайн үед миний хувийн амьдралд өөрчлөлт орсон, ганц бие болчихсон үе байлаа. Тийм үед уран бүтээлч эмэгтэй ном бичүүлж болдоггүй юм шиг байна билээ. Хорвоо ертөнцөд гомдчихсон, уншсан чинь бүх юм нь муухай бараан болчихсон байсан. 31 наслахад ийм аймаар амьдралаар амьдарчихсан юм уу гээд бид хоёр инээлдээд “Ерөөсөө л больё” гэж шийдсэн. /инээв/

Гэхдээ тэр хар бараан амьдрал үсрээд л хагас жил үргэлжилсэн л дээ. Би ер нь гэр бүл салалт ч юм уу хувийн асуудлуудаас болсон сэтгэл хямрал дээд тал нь 45 хоног үргэлжилдэг болов уу гэж боддог. Одоо Р.Эмүжин ном бичихдээ надтай биш манай гэрийнхэнтэй уулзаж ярилцаж байна. Их өвөрмөцөөр бичиж байгаа байх. Тавдугаар сарын 20-нд гарна гэсэн. Миний амьдралыг яаж бичсэн байх нь надад их сонирхолтой санагдаж байгаа.

-Тэр номонд таны тухай юу багтах бол?
-Ямарваа ярилцлагыг их редакторлох дэмий байдагтай адил номыг маань битгий их редакторлоосой гэж бодож байна. Мэдээж рок попын хөгжил тэр чигтээ миний амьдралд байгаа. Учир нь би 16 наснаасаа дуулж эхэлсэн. Өдгөө яг 30 жил дуулж байна. Тэгэхээр эрт эхлэх хэрэгтэй байгаа биз. Мадонна гуай 60 дөхөж байна шдээ. Манай азийнхан 40-50 гарчихаараа л өөрсдийгөө хөгширчихсөн, өвөө, эмээ болчихлоо гэж ярьцгаадаг. Тэрийгээ болих хэрэгтэй. 46 бол ид хийх ёстой нас шүү дээ.

Миний номонд хувийн амьдралын маань талаар, бас дуучин болсон түүх, нарийн деталиуд орсон байх гэж бодож байна. Мөн удахгүй баримтат эсвэл уран сайхны кино хийнэ. 30 жилийн ойн гала концертоо ирэх есдүгээр сард хийхээр төлөвлөж байна. Бүх одод ирж дуулна.

-Таны дараагийн шавь хэн байх вэ?
-Миний байгуулсан “Рэндом" хамтлагийн дуучин Болор-Уянга гардаж авсан шавь минь биш л дээ. Гэхдээ Болор-Уянга “Рэндом” хамтлагтай дуулаад “Сараа эгчийн хажууд байхаар энерги нь цацраад байдаг” гэж хэлдэг. Магадгүй юм. Болор-Уянгыг миний хоёр дахь шавь болоосой гэж бодож байна.

Зөвхөн би төрөлхийн авьяастай гээд тэрэндээ найдаж яваа замхарсан одууд байна.

Гэхдээ би ер нь тогтмол дуулж байх үедээ шавь нартаа тэр бүр заагаад байж чаддаггүй.  Насанбуянгийн амжилтынх нь 70 хувь нь өөрийнх нь хичээл зүтгэл. Их хөдөлмөрч хүн. Магадгүй Сарантуяагийн шавь гэдэг нэр нөлөөлсөн байх. Гэхдээ залхуу шавьд тэр нэр ямар ч нөлөө байхгүй. Хүн ажилсаг л байх хэрэгтэй. Одоо цагт авьяасгүй хүн хүртэл хөдөлмөрлөөд амжилтанд хүрч байна. Хов хоосон юмыг үрээд л байхад оч бутарч байдаг.

Зөвхөн би төрөлхийн авьяастай гээд тэрэндээ найдаж яваа замхарсан одууд байна. Хувь заяандаа найдаж яваа уран бүтээлчдэд хандаж хэлэхэд хийж байгаа юмандаа хариуцлагатай хандах хэрэгтэй. Маш их хөдөлмөр, сэтгэл зүрхээрээ хариуцлагатай хандахгүй бол хов хоосон бөмбөлөг болоод алга болно.  Би хэзээ ч шавьдаа юм заасан гэж мөнгө  авч байгаагүй. Продюсерлэсэн гэж хувь хүртэж үзээгүй хүн.  Залуу дуучид уран бүтээлийн замаа олохгүй байвал би өөрийгөө олох итгэлийг өгчих юмсан гэж боддог. Залуу дуучдад тусламжийн гараа сунгах хэрэгтэй гэж боддог. Эдийн засгийн тусламж дуусдаг бол сэтгэлийн тусламж үргэлж байдаг.

МУГЖ, поп хатагтай Б.Сарантуяа Төрсөн өдрийн анплагед тоглолтоо дөрөвдүгээр сарын 19, 20-нд 19.00 цагт Соёлын төв өргөөнд хийх гэж байна. Тасалбар худалдан авсан хүн болгонд Gmobile-ын дугаар дагалдан ирэх юм байна.

#Дуучин Сарантуяа  #тоглолт  #сараа  #төрсөн өдөр 
Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан