Компьютер тоглоом зөвхөн хүүхдийн сонирхол уу гэвэл үгүй юм. Хамгийн ахмад тоглоомчид одоо 50 гаруй настай. “PewInternet” байгууллагаас хийсэн судалгаанаас үзвэл, өдөр бүр компьютер тоглодог хүмүүсийн ердөө 20 хувь нь л 18-29 насныхан. Цаашилбал 30-49 настай 20, 50-64 насны 19, харин 65-аас дээш насныхан 36 хувийг эзэлжээ.
Манай улсад компьютер байнга тоглодог хүмүүсийн дээд үе нь 30 орчим настай. Мэдээж дийлэнх нь эрчүүд. Гэтэл тэдний зарим нь гэр бүл зохиож, үр хүүхдийнхээ төлөө ажиллахын оронд компьютер тоглох явдал ихсэж байна. Тэр ч байтугай тэсгэл алдсан эхнэр нь PC тоглоомын газар хүүхэдтэйгээ хамт нөхрөө авч харихаар цөхрөнгөө баран зогсох болжээ.
Компьютер тоглоомд донтсон бол аавууд ч хэдэн өдрөөр явчихдаг. Залуу ээжүүд энэ бүхэнд хэнийг, юуг буруутгахаа мэдэхгүй нялх хүүхдээ тэврээд л үлддэг аж.
2013 онд 31 хүүхэд эмчлүүлсэн бол энэ оны эхний дөрвөн сарын байдлаар л гэхэд 27 болжээ.
1989 онд төрсөн, компьютер тоглоом байнга биш ч нэг тоглохоороо олон цаг зарцуулдаг иргэн Ш “PC тоглоомын томоохон газруудаар үйлчлүүлдэг. Тэнд дандаа 25-35 орчим насныхан байдаг. Би нэг ахыг мэднэ, эхнэр хүүхэдтэй хэрнээ хэд хоног ч хамаагүй тоглоод, суучихдаг юм. Гэхдээ ер нь архи ууж, эхнэрээ араар тавьж яваа хүмүүсийн дэргэд компьютер тоглох нь хамаагүй дээр шүү дээ” хэмээсэн юм.
Насанд хүрэгчид компьютер тоглоомд ийнхүү донтож байгаа нь хоёр шалтгаантайг Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Б.Ганзул хэллээ. Энэ нь сэтгэл хөдлөл болон зан үйлтэй холбоотой.
Тэрбээр “Насанд хүрсэн эрэгтэй хүн тоглоомон дотор баатар болж, саад бэрхшээлүүдийг давахдаа таашаал авч байдаг. Гэтэл жинхэнэ амьдрал дээр байдал өөр байх үед цахим ертөнц, тоглоомд татагдаж эхэлдэг” гэв. Ерөнхийдөө нийгмээс зугтдаг, олон нийттэй харилцахаас зайлсхийдэг бол компьютер тоглоомоор үүнийгээ орлуулдаг ажээ.
Компьютер тоглоомд донтох нь хүүхэд наснаас үүдэлтэйг сэтгэл мэдрэлийн эмч нар батлав. Судалгаагаар эцэг, эхийн хайр халамжаар дутсан хүүхэд аливаад амархан донтдогийг тогтоожээ. Ийм үед ямар нэг зүйлд донтсон бол нас ахих тусам салахад хэцүү байдаг аж.
Би нэг удаа эмээгийндээ байж байтал дөрвөн настай хүүхэдтэй гэр бүл ирсэн юм. Аав, ээж нь мэнд мэдэн суухад хүүхэд нь манай компьютерийг асааж, “Counter strike” тоглож эхлэв. Аав нь гайхуулан, “Миний хүү компьютер өөрөө асаагаад, тоглоомоо эхлүүлчихдэг. Чөтгөр байгаа биз?” гээд л хүүгээ магтаж гарав. Аав, ээж хоёр нийлчихээд “Тийшээ бууд, одоо хутгал. Хөөе баруун талаас чинь” гэж зааж, инээлдэн баясаж суух дүр зураг. Гэвч энэ гайхуулах зүйл мөн гэж үү?
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 2013 онд 31, 2014 онд 47, харин өнгөрсөн онд 41 хүүхэд компьютер тоглоомд донтож, эмчилгээ хийлгэжээ. Харамсалтай нь, энэ тоо өссөөр байгааг тус төвийнхөн хэлсэн юм. Тодруулбал, энэ оны эхний дөрвөн сарын байдлаар л гэхэд нийт 27 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн. Хэрэв байдал ийм өсөлтөөр үргэлжилбэл энэ жил 80 гарах магадлалтай аж. Нүдний булан бүрт харагддаг РС тоглоомын газар эрс багасчихаад байхад тоглоомчдын хүрээ улам тэлдэг нь ямар учиртай вэ?
СҮҮДРИЙН ХҮҮХДҮҮД
Гурван жилийн тэртээ хүүхэд, залуучууд арав алхаад л таардаг PC тоглоомын газар өдөр, шөнөгүй тоглодог талаар бүгд л ярьж байв. Үүний дүнд Засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолын хавсралт гарч, PC тоглоомын газарт тавих шаардлага, журам боловсруулжээ. Хориглосон зүйлсэд анхаарал татах хэдэн зүйл байна. Нэгдүгээрт, орон сууцны нэг болон зоорины давхарт үйл ажиллагаа явуулахгүй байх.
Нүдэнд ил харагдах газар ховор ч нууцаар тоглуулдаг, сүүдэрт нуугдсан тоглоомын ертөнц эргэн тойронд минь байдаг. Хоёрдугаарт, хуулиар хориглосон мөрийтэй тоглоом (казино) тоглуулах, түүнийг зохион байгуулах, терроризм, аллага, хүчирхийлэл, садар самуун сурталчилсан тоглоом тоглуулж болохгүй гэсэн байна.
Гэтэл хүүхдүүд баг болж, мөрийтэй тоглодог болохыг эцэг, эхчүүд ч, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар анхааруулж байна. Түүнчлэн хүүхэд болон насанд хүрэгчдийн тоглодог тоглоомын бараг 90 хувь нь дайн байлдаан, аллага, буудалцаантай байдаг. “Counter Strike” гэхэд л террористууд болон тусгайгийнхан байлддаг тоглоом.
Үлдсэн 10 хувьд нь “FIFA”, “NBA” тэргүүтэй спортын тоглоом орно. Хүүхдүүд төдийгүй насанд хүрэгчдийн дунд алдартай “GTA” цуврал тоглоомд биеэ үнэлэгч, хар тамхи, хулгай дээрэм, аллагыг есөн шидээр нь "гүйцэтгэх" боломжтой. Гол дүрийн баатар гэмт бүлэглэл, цагдаа нартай тэмцэлддэг. Төрөл бүрийн буугаар хүссэнээрээ буудаж, хүмүүсийн амийг хөнөөж байгаа нь яг л АНУ-д гардаг томоохон аллагуудыг санагдуулам.
- Эцэг эхчүүдийн гаргадаг түгээмэл алдаа бол “Миний хүүхэд ингэх хүн биш” гэдэг бодол.
- Тэсгэл алдсан эхнэр нь PC тоглоомын газар хүүхэдтэйгээ хамт нөхрөө чангааж зогсдог түүх ч сонсогдож л байв.
- Насанд хүрсэн эрэгтэй хүн тоглоомон дотор баатар болж, саад бэрхшээлүүдийг давахдаа таашаал авдаг.

Гэтэл РС тоглоомын газрууд энэ олон тоглоомын яг алийг нь хориглодгийг хянахад хэцүү шүү дээ. Гуравдугаарт, эл журамд заасан цахим тоглоомын үйлчилгээг есөн нас хүрээгүй хүүхдэд үзүүлэхийг хоригложээ. Үүнийг эцэг, эхчүүд, эмээ, өвөө нар маш сайн анхаарах хэрэгтэй. Учир нь хүүхдүүд эхлээд сонирхлоороо тоглож эхэлдэг бол яваандаа донтдог. Улмаар гэрийнхэн нь хоригловол худал хэлж, тоглоомын газар зүглэх нь олширно. РС тоглоомын газруудад орлого олох нь л чухал болохоос хэний бяцхан үр хэрхэн донтох нь үнэндээ хамаагүй.
БОЛОМЖ БА ГЭРЭЛ ГЭГЭЭ
Эцэг, эхчүүд хүүхдээ компьютер тоглохыг бүрэн хориглосон ч тэдэнд өөр олон арга бий. Тухайлбал, хичээлээ тараад аав, ээжийгээ иртэл, эсвэл найзындаа хонож хичээлээ давтах нэрийдлээр шөнөжин компьютер тоглох энүүхэнд. Хүүхдэд аливаа зүйлийг хорих тусам хийх хүсэл нь нэмэгддэгийг сэтгэл судлаачид ярьдаг.
Иймд тоглохыг зөвшөөрөөд, гэхдээ өдөрт 30 минутаас нэг цаг гэдэг ч юм уу тодорхой хязгаар тавьж өгөх нь зүйтэй. Сэтгэл судлаач Б.Ганзул “Хүүхдүүд насанд хүрсэн хүн шиг биеэ хянах чадваргүй. Өнөөдөр их тоглочихлоо, ойрд хэтрүүлчихлээ гэж боддоггүй. Тиймээс эцэг, эх л хүүхдээ анхаарч, донтохоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй” гэв.
Түүнчлэн “Dota”, “League of Legends”, “Counter Strike” зэрэг донтуулдаг тоглоомоос аль болох татгалзах хэрэгтэй. Түүний оронд хөлбөмбөг, сагс гэх мэт спортын тоглоом донтуулах магадлал бага аж.
Тоглоомын маш бага хувь нь л мэдлэг олгох шинжтэй. Харин дийлэнх нь бусдыг хөнөөх, архи, мансууруулах бодис хэрэглэх, гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж, хууль цаазыг зөрчих, эмэгтэйчүүдийг хүчирхийлэх, сексуализм, арьс өнгө, хүйсээр ялгаварлан гадуурхах үйлдэл сурталчилж, садар самуун дүр зураг, зохисгүй үг хэллэг агуулдаг.
Ийм төрлийн тоглоом тогловол хүүхэд хүчирхийлэлд дасаж, зарим нь ийм үйлдэл хийхийг хүсдэг гэж сэтгэл зүйч эмч нар анхааруулав. Түүгээр ч зогсохгүй зан ааш нь эвдэрч, хүний амьдралын үнэт зүйлс ч утга учиргүй санагддаг аж.
Тоглоомын насны ангиллыг “Electronic software rating board”-оос тогтоодог. Эцэг, эхчүүд үүнийг анзаарч, шалгах хэрэгтэй. Хүүхэд хэрэв өөрийнхөө насанд тохирсон тоглоомоор тогловол оюун ухаан, сэтгэн бодох чадвар нь хөгждөг тухай сүүлийн үеийн судалгаа ч бий.
Гэвч видео тоглоомд донтвол хүүхэд төдийгүй том хүн ч хүслээ захирах боломжгүйд хүрнэ. Судалгаанаас харвал видео тоглоомд донтогчид гэр бүл, найз нөхдөөс өөрийгөө тусгаарладаг, нийгмийн чадваргүй, ажил, сурлагадаа мууддаг, илүүдэл жинтэй, нойргүйдэж, харгис зан араншин, бодолтой болдгийг тогтоожээ.
Сонирхуулахад, 30 орчим настай эрэгтэй компьютер тоглоомд донтсоноос болж Сэтгэл судлалын үндэсний төвөөс туслалцаа хүсчээ. Тэрбээр компьютер тоглохын тулд цайны цагаараа гэртээ харьж, заримдаа худлаа хэлж, ажлаасаа чөлөө авдаг байв. Сэтгэл судлаач Б.Ганзулын хэлж буйгаар, насанд хүрэгчид энэ төрлийн туслалцаа авахыг хүсдэггүй, өөрийгөө компьютерт донтсоноо хүлээн зөвшөөрөх дургүй байдаг аж.
ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ХАМГААЛАЛТ
Ерөнхийдөө компьютер тоглоомд хүүхдүүд донтож, 30,40 нас хүрчихээд эхнэр, хүүхдээ умартан, хонон өнжин тоглож байгаад эцэг, эх, асран хамгаалагч нар л буруутай. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон Сэтгэл судлалын үндэсний төвийн мэргэжилтнүүд үүнийг дуу нэгтэйгээр хэлж байв.
Эцэг, эхчүүдийн гаргадаг түгээмэл алдаа бол “Миний хүүхэд ингэх хүн биш” гэдэг бодол. Гэтэл видео тоглоомд нас, хүйс, шашин шүтлэгээс үл хамааран донтож байна. Хүүхдийн сэтгэл судлаач Б.Ганзулд сүүлийн үед нас, хүйс харгалзахгүй интернэт, фэйсбүүк, компьютер тоглоом, аниме хүүхэлдэйн кинонд донтсон хүүхдүүд их ирдэг болсон гэв.
Эцэг, эхчүүд урьдчилан сэргийлэхийн тулд сургуулийн өмнөх насны хүүхдээ аль болох компьютер тоглуулахгүй байж, насанд нь тохирсон тоглоомыг хамт тоглож, санал бодлоо хуваалцах. Түүнчлэн гэрт болон гадуур тоглох цаг, дүрэм журмыг анхнаасаа тогтоож өгөх нь чухал гэнэ. Учир нь нэгэнт донтсон хүүхэд бусдын үгийг хайхардаггүй.
Мөн хүүхдийнхээ унтлагын өрөөнд компьютер тавихгүй байх. Хамгийн гол нь хүүхэдтэйгээ хамт сонирхолтой зүйлс хийх, цаг өнгөрөө. Ингэснээр хүүхэд компьютер тоглоомд татагдах боломж багасна гэж мэргэжилтнүүд зөвлөлөө.
П.ЭНХЧИМЭГ: НЭГ УДАА ЭМЧИЛЛЭЭ ГЭЭД ӨРГӨС АВСАН ЮМ ШИГ БОЛЧИХГҮЙ
Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн эмч П.Энхчимэгээс зарим зүйлсийг тодрууллаа.
-2013 онд видео тоглоом, РС тоглоомын газрын талаар нийгэм шуугиж, Засгийн газраас ч тогтоол, журам баталсан. Үр дүн хэр байна вэ?
-Сүүлийн дөрвөн жилийн турш видео тоглоомд донтож, хэвтэн эмчлүүлэх хүүхдүүдийн тоо нэмэгдсээр байгаа.
Тэдний дийлэнх нь дунд, ахлах анги буюу 12-18 насныхан. Гэхдээ энэ нь улирлын чанартай байдаг. Зуны улиралд эцэг, эхчүүд хүүхдээ хөдөө, гадаа амраадаг болохоор хэвтэн эмчлүүлэгч харьцангуй бага. Хамгийн их ачаалалтай үе нь намар, өвлийн амралт. Тэр үеэр хүүхдүүд найзуудтайгаа уулзаж, хичээлээ тараад тоглох нь элбэг юм л даа.
-РС тоглоомын газрууд маш их хаагдсан шүү дээ. Тэд хаана тоглоод байна вэ?
-Нууцаар тоглуулдаг газар маш олон байгаа. Уг нь эцэг, эхчүүд тэднийг маш сайн мэддэг, “нүхэлчихсэн”. Хүүхдээ хоногоор алга болчихоор л тэр нууц газруудаар хайгаад явдгаа хэлдэг юм. Бас хүүхдээ гадуур тоглож байхаар гэртээ байг гээд компьютер аваад өгчихдөг. Тэгээд л гэрээсээ интернэт сүлжээгээр холбогдоод тоглодог болсон шүү дээ.
-Видео тоглоомд донтсон, эсэхийг яаж мэдэх вэ. Хүүхдүүд хэр хүндэрсэн хойноо ирдэг вэ?
-Маш гүнзгий донтсон хойноо ирдэг. Эцэг, эх хүүхдийнхээ донтож байгааг мэддэггүй. Ажлаа хийгээд, орой гэртээ ирээд л хүүхдээ хараад бүх зүйл хэвийн байна гэж боддог.
Компьютер их тогловол эхлээд ядаргаанд орж, нойргүйдэх, хоолны дуршил буурч, сульддаг. Хөдөлгөөний дутагдалд орно. Дараа нь төрөх үйлийн өөрчлөлтөд орж эхэлдэг. Ингэснээр, компьютер тоглохын тулд эцэг, эхийнхээ үгийг сөрж, уурлаж, худал хэлж, хулгай хийдэг болно. Зан үйл ингэж өөрчлөгдсөн байдал нь сэтгэцийн өөр хам шинжтэй нийлбэл амиа хорлох, бусдын амийг хөнөөх, гэмт хэрэгт холбогдох эрсдэлтэй.
-Донтсон хүүхдийг хэр удаан эмчилдэг вэ?
-Яг тодорхой хугацаа байхгүй. Боллоо гэж үзсэн үедээ л эмнэлгээс гаргана. Гэвч хэд хоног хэвтлээ гээд өргөс авсан юм шиг эдгэчихдэггүй. Эмнэлгээс гарахад РС тоглоомын газар, уруу татдаг найзууд нь байж л байдаг. Тэгэхээр эргээд донтох явдал олон гардаг. Эцэг, эх, сурган хүмүүжүүлэгч, найз нөхөд, тэдний эцэг, эх гээд олон талын, урт хугацааны хамтын ажиллагааны үрээр хүүхэд донтолтоос бүрэн салдаг юм.
-Ер нь донтогчдын тоо яагаад нэмэгдээд байна вэ?
-Тэд эхлээд сонирхлын журмаар тоглодог. Гэвч донтоод, эмчлүүлэх гээд ирэхээрээ “Өөр хийх юм байдаггүй” л гэж хэлдэг. Тэгэхээр эцэг, эх нь хүүхдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд анхаарч, сонирхлыг нь хөгжүүлж, өөрсдөө хамт цагийг өнгөрөөх хэрэгтэй.
Г.Сайнзаяа