gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     0
  • Зурхай
     4.04
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 0
Зурхай
 4.04
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 0
Зурхай
 4.04
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ярианы бичлэг зургаан сар хадгалагддаг

Нийгэм
2010-12-02
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-12-02
Сүүлийн үед бага насны хүүхдүүд яаралтай тусламжийн тусгай дугаарын утсанд худлаа дуудлага өгч тоглох явдал ихэсчээ. Энэ талаар Цагдаагийн Ерөнхий газрын харъяа Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн ажилтан, дэд хурандаа Л.Батбаяраас тодрууллаа.

-Хоногт хэдэн дуудлага авдаг вэ. Үүнээс хэд нь хуурамч дуудлага байна вэ?
-Манай төв 101, 102, 103, 105 тусгай дугааруудаар иргэдээс гэмт хэрэг, зөрчил, галын хэрэг, гамшиг осол, яаралтай түргэн тусламж хүссэн мэдээллүүдийг цаг алдалгүй түргэн шуурхай авч анхан шатны тусламж үзүүлдэг. Мөн гал унтраах, гэмт хэргийг таслан зогсоох, гэмт этгээдийг дайчлан баривчлах, хэргийн халуун мөрөөр сэжигтнийг илрүүлэх зэрэг хойшлуулшгүй ажиллагаануудыг мэргэжлийн удирдлагаар хангадаг юм.

Гэтэл хоногт ирж байгаа 2032 мэдээллийн 198 нь мэдээлэл хүлээн авагч нарыг хэл амаар доромжлох, худлаа дуудлага өгч тоглох, бага насны хүүхэд олон удаа залгаж, таслах зэргээр ажилд хүндрэл учруулж хиймэл ачаалал үүсгэдэг. Ингэснээр жинхэнэ тусламж хүссэн иргэд холбогдож чадахгүй, тусламж авч чадахгүй хохирч байна.

-Хамгийн олон удаа залгасан ямар дугаар байна вэ?
-Сүүлийн нэг сарын хугацаанд 102 дугаарын утас руу 95368972 дугаарын утаснаас нийт 179 удаа бага насны эмэгтэй хүүхэд залгасан байгаа юм. Харин 103 дугаарын утас руу 88262156 дугаарын утаснаас 103 удаа залгасан байна. Эдгээр утсаар тоглодог иргэдийн ихэнх нь бага насны хүүхэд байгаа учир эцэг, эхчүүд үр хүүхэддээ анхаарал тавьж, шаардлагагүй тохиолдолд албаны тусгай дугаар руу залгаж, тоглуулахгүй байхыг хүсье.

-Энэ тохиолдолд ямар нэг торгууль, шийтгэл оногдуулах журам бий юу?
-Байгаа. Тус төвийн албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлдэггүй дээрх утасны хэрэглэгчдийг тогтоож, захиргааны хариуцлагын тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан Цагдаагийн албан хаагчдын хууль ёсны шаардлагыг үл биелүүлэх, заналхийлэх, худлаа мэдээлэл өгөх гэсэн заалтаар 5000-20000 төгрөгөөр торгох, эсвэл долоогоос 14 хоног баривчлах шийтгэл оногдуулна. Мөн үүрэн телефоны компаниудтай хамтарч ажиллан эрхийг нь хязгаарлах хүртэл арга хэмжээ авах болно.

-Иргэд дуудлага өгөхөөр залгахад утсаа авахгүй тохиолдол гардаг гэдэг. Энэ талаар?

-Гаднаас орж байгаа бүх дуудлага залгасан дарааллаараа эрэмблэгддэг. Таслаад дахин залгавал холбогдох хугацаа нь улам хойшлогддог. Иймд тус дугааруудын утсанд залгахад шууд холбогдохгүйгээр автомат хариулагч хариулбал утсаа салгалгүй хүлээх хэрэгтэй. Ингэснээр хурдан холбогдож чадна. Мөн иргэд тусламж авахыг хүсч байгаа хаягаа үнэн зөв, тодорхой мэдэгдсэн тохиолдолд бид хурдан шуурхай үйлчлэх болно.

-Нийслэлд хэдэн машин дуудлаганд явдаг юм бэ?

-Хотыг дөрвөн бүсэд хувааж, 70 машин ажиллуулж байна. Мөн эдгээр станцын ярианы бичлэг хүртэл хадгалагддаг. Иймд ажлаа хийж байна уу, хоолондоо орж байна уу гэдгийг хянах боломжтой.
 
Н.Энхжил http://www.niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан