gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     9.30
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 16
Зурхай
 9.30
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 9.30
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Натали Портман-Хар хун

Б.Тамир /Нарантуяа/
Дэлхийд
2011-01-31
0
Twitter logo
Б.Тамир /Нарантуяа/
0
Twitter logo
Дэлхийд
2011-01-31
Натали Портман-Хар хун
Хүүхэд байхаасаа карьераа эхэлсэн жүжигчдийг насанд хүрсэн хүний дүрээр дэлгэцнээ харна гэдэг нэг л дасал биш санагддаг.

Тэд хэдийнэ насанд хүрсэн ч бид дэлгэцнээ мөнхөрч, сэтгэлд хоногшсон хүүхэд ахуйн дүрээр нь төсөөлсөөр байдаг. Тийм жүжигчдийн нэг нь гарцаагүй Натали Портман. Тэрээр “Леон” кинонд хөлсний алуурчны хөрш, өнчин охины дүр бүтээж байсан 13 настай охин хэвээрээ үлдсэн ч бодит байдал дээр хувь хүнийхээ хувьд ч, мэргэжлээрээ хэдийнэ өсч том болон өндөр дүүлчихээд байгаа. Натали ирэх зургадугаар сард 30 нас хүрнэ, удахгүй ээж, бас айлын эзэгтэй болно. Өнгөрсөн сард тэрээр балетчин Бенжамин Мельпьетэй сүй тавьснаа бас, анхны хүүхдээ хүлээж байгаагаа зарлаж шүтэн бишрэгчдээ баярлуулсан, түүний нууцхан хайрладаг зарим нэгний зүрхийг шархлуулсан билээ.

Бенжамин, Натали нар хэдхэн хоногийн өмнө Наталид “Алтан бөмбөрцөг” авчирсан “Хар хун” киноны бэлтгэлийн үеэр танилцжээ. Шоу бизнесийн ертөнцийн хов живнээс холуур байж, хувийн амьдралаа нууцлахыг эрхэмлэдэг түүний хувьд ийм мэдээлэл задалсан нь шүтэн бишрэгчид, хэвлэлийнхний хувьд жинхэнэ сюрприз болж чаджээ. Учир нь, бүх зүйл ийм хурдан болчихно гэж хэн ч төсөөлж байгаагүй юм.

Наталиг гаднаас нь харахад эмзэг турьхан нэгэн мэт боловч үнэн хэрэгтээ нийгмийн идэвхтэй, ухаалаг буурьтай, улс төрд сонирхолтой, нэлээд бие даасан эмэгтэй аж. Гэр бүлийнхэн нь хэзээнээсээ амьдарч ирсэн Нью-Йоркийг орхин Лос-Анжелосыг зорин явснаасаа хойш тэрээр бие даасан бөгөөд энэ талаараа “Лос-Анжелос намайг олон талаар эрх чөлөөтэй, бие даасан нэгэн болгосон” гэж ярьсан байдаг.

Наталиг “Хар хун” киноны дүрийг гайхалтай бүтээсэн гэдэгтэй хэн ч санал нийлнэ. Тэр бас гайхалтай бүжиглэж байсан. Тэгээд ч “Алтан бөмбөрцөг”-ийн шилдэг эмэгтэй жүжигчний шагналын эзэн болсон одоо “Оскар”-т нэр дэвшчихээд байгаа. Кинонд гол дүр балетчин Нина өөрийгөө төгс гэдгийг батлах гэж, бусдад хүлээн зөвшөөрөгдөх гэж хэрхэн тэмцэж буй тухай өгүүлдэг. Харин бодит байдал дээр Портман Нинатай хэр их төстэй вэ. Тэрээр энэ талаар “Би хүүхэд байхдаа кинонд тоглохдоо бас л өөрийгөө сайн жүжигчин болно гэдгийг харуулж, баталж, хүлээн зөвшөөрөгдөх гэж зүтгэдэг байсан. Аажмаар хүлээн зөвшөөрөгдөх гэж тэгтлээ их зүтгэхээ больсон. Мэдээж дүрээ сайн бүтээхийг хүсэлгүй яахав” гэж ярьжээ.

Гэхдээ тэр Нинагаас огт өөр хүн. Гэрэлтсэн цовоо нүдтэй, сайхан сэтгэлд дулаахан инээмсэглэдэг нэгэн. Хэдийгээр таваас 13 нас хүртлээ бүжиглэдэг байсан ч түүний хувьд балет сурах нь маш хэцүү байжээ. Тэрээр өдөрт таван цагаар, долоо хоногт долоо өдрөөр сургуулилдаг, өдөрт нэг миль сэлж, сунгалт, уян хатан байдлаа сайжруулахын тулд байнга дасгал хийдэг байсан байна. Үүнээс гадна өдөр заавал 15 минут хөлийнхөө үзүүр дээр явах, булчингаа чангалах дасгал хийх ёстой байж. Бас өөрийн дуртай намхан ултай гутлыг халж өндөр өсгийттэй найзлах хэрэгтэй болжээ. Сүйт залуу нь балетчин, бүжиг дэглээч болохоор Наталигийн юу хийж чадах чадахгүйг чиглүүлж зааж өгдөг байсан байна. Энэ бүхний эцэст тэрээр арав гаруй кг жин хасчээ. Тэрээр угийн турьхан болохоор турна гэж бодохоор хаанаасаа ч хасах билээ гэж бодож байсан ч арван кг хаячихсандаа итгэж чадахгүй байжээ. Хэдийгээр байнгын булчингуудаа ажиллуулж, өвдөлтийг мэдэрч байсан ч түүнд балет маш их таалагдсан байна. Тэр балетад үнэхээр дурлажээ. Арга ч үгүй биз. Хайртай хүн нь, сүйт залуу нь балетчин шүү дээ. Найруулагч Аронофский Портмантай арван жилийн өмнө уулзаж байсан бөгөөд түүнээс хойш залуу жүжигчин бүсгүйн үнэнч фен нь болжээ. “Хар хун”-гийн хувьд найруулагч баллетын ертөнцийг мэдэрдэг, чадвартай, тэвчээртэй, авъяаслаг нэгнийг яаж олохоо мэдэхгүй нэлээд удаан толгойгоо гашилгажээ. Ингээд Наталиг л тохирно гэж бодсон байна.

1999 онд “Vanity Fair” сэтгүүлд “Натали Портман Ерөнхийлөгчид өрсөлдөх үү” гэсэн сонин гарчигтай өгүүлэл гарч байжээ. Тухайн үед Натали ердөө л 17 настай байсан шүү дээ. Энэ үнэхээр олны анхаарал татсан гарчиг байж чадсан юм. Наталиг нийгмийн идэвхтэй, улс төрд сонирхолтой гэж дээр дурдсан даа. 17 настайд нь түүнд Иель болон Харвардын их сургуулийн аль алинаас санал ирээд байжээ. Тэр жилээ Натали Харвардын их сургуульд сэтгэл судлаачийн мэргэжлээр элсэн орж, 2003 онд бакалаврийн зэрэгтэй төгсчээ. Эрдэм мэдлэг, дээд боловсролыг дээдэлдэг гэр бүл нь энэ тал дээр түүнд маш их нөлөөлсөн байна.

Наталийн гэр бүл Израилиас гаралтай бөгөөд аав нь нөхөн үржихүйн эмч, ээж нь зураач, тэр өөрөө айлын ганц охин юм. Хичээл номдоо шамдан суралцахын зэрэгцээ тэрээр өөрийн сонирхлоор 11 настайгаасаа загвар өмсч эхэлсэн нь “Леон” киноны пробонд ороход хөтөлжээ. “Леон”-оос хоёр жилийн дараа “Anywhere but Here” кинонд Сюзан Сарандоны охины дүр бүтээх санал авсан ч нүцгэлэх ёстой хэсгээс нь болоод татгалзаж байжээ. Харин зохиолыг түүний хүслээр зассан учир тоглохоор зөвшөөрч байжээ. Хичээлдээ явахын зэрэгцээ кинонд тоглох нь амаргүй байсан ч тэр хичээж байгаад амжуулдаг байж. Гэтэл тэрээр киноны олон саналд дарагдан дунд нь төөрөлдөж, үүнээсээ залхан АНУ-ыг түр хугацаагаар орхин Израильд зургаан сарыг нам гүм өнгөрүүлж байжээ.

Тэгээд дараа нь Тайланд, Энэтхэг, Марокко, Куба гээд нэг хэсэг нүүдлийн байдалтай амьдарчээ. Улмаар тэрээр улстөрд нэлээд сонирхолтой болж эхэлсэн бөгөөд Ардчилсан намынхныг дэмжиж, өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Барак Обамагийн сонгуулийн кампанит ажилд оролцож байсан байна. Йорданы хатан Раниа шиг байхыг хүсдэг Портман Израиль, Палестиныг нь нэгдэхэд хувь нэмрээ оруулахыг мөрөөддөг гэнэ.

Өнгөрсөн хугацаанд тэрээр 30 гаруй кинонд гол ба туслах дүрийг бүтээсэн бөгөөд 2005 онд “Алтан бөмбөрцөг”-ийн туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг хүртэл байсан бол энэ жил шагналаа ахиулж, гол дүрийн шилдэг эмэгтэй жүжигчний дүрийн шагналыг хүртсэн. Харин одоо Оскар авахыг хэн байг гэхэв.

Б.Тамир

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан