Шилмэл загвар компаниас дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй “Miss Mongalia - 2007” өчигдөр боллоо. Нийт 16 хацар гоо охид өрсөлдсөн бөгөөд үүнээс эхний таван байранд шалгарсан мисс олон улсын нэр хүндтэй тэмцээнд явах эрх авсан. “Miss Mongolia -2007”-ын батламжийг мисс Оюумаа, Золбоо, Уянга, Энхгэрэл, Батцэцэг, Номинсувд нар гардсан. Харин “Haba miss” өргөмжлөлөөр мисс Анхбаяр, “Pola beauty” өргөмжлөлөөр мисс Батчимэг, Шилдэг загвараар мисс Энхтуяа, “Photo miss” өргөмжлөлөөр мисс Гоомарал, “Эрхэм тансаг” өргөмжлөлийг мисс Мөнхдөл нар авсан. Харин хамгийн шийдвэрлэх мөч буюу эхний таван байранд орсон таван бүсгүйг танилцуулья. Дөрөвдүгээр байр буюу “Miss tourism” тэмцээнд явах эрхийг мисс Г.Гантогос, гуравдугаар байр болох “Дэлхийн нийслэл хотуудын мисс”-ын тэмцээнд явах эрхийг мисс Б.Анхбаяр, хоёрдугаар байр буюу “Top model of the world”-д өрсөлдөх эрхийг мисс Мөнхнаран , нэгдүгээр байрыг болох “Miss Intercontinental” тэмцээнд оролцох эрхийг ДБЭТ –ын бүжигчин М.Мөнхтуяа гардсан. Харин энэ жилийн Гранпри буюу тэргүүн байрт мисс Б.Гэрэлчулуун шалгарч, титмийг зүүсэн. Тэрбээр Японд зохион байгуулагддаг “Miss International” –д явах эрхийг авч байгаа юм.
Ч.Болортуяа