Энэ оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил“ болгох тухай Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 377 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний дагуу бүртгэлийн шинэтгэлийн үйл ажиллагааны ажлын явц, үр дүнтэй танилцах уулзалт өнөөдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт зохион байгуулагдлаа. Уг уулзалтад Ерөнхий сайд, Шадар сайдын ажлын алба, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Олон Улсын байгууллага, элчин сайдын яамд болон мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд, олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.
Бүртгэлийн ерөнхий газрынхан энэ жил “Бизнес эхлэх” үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйл ажиллагааг нэг цэгийн үйлчилгээнд шилжүүлжээ. Ингэснээр үйлчилгээний шат дамжлага, чанар хүртээмжийг сайжруулах, нээлттэй байдлыг бий болгохыг эрмэлзсэн гэнэ. Нэг үеэ бодвол шат дамжлага цөөрч, төлбөр мөнгө багассан талаар үйлчлүүлэж байсан иргэд ам сайтай байсан юм. Өөрөөр хэлбэл, иргэдэд баримт бичиг олгох цаг хугацааг багасган, төлбөр, хураамжийг бууруулж чаджээ. Онлайнаар хуулийн этгээдийн нэр, лавлагаа, мэдээлэл өгдөг болсон нь чирэгдлийг бууруулахад чухал дэм болсон талаар Бүртгэлийн ерөнхий газрын удирдлагууд Шадар сайдад танилцууллаа.
“Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэн аж, ахуй нэгж, байгууллагад үзүүлэх үйлчилгээнд тавих шаардлага” /Байгууллагын үйлчилгээний стандарт –CS11-0063: 2009/-ыг “Монгол Улсын үндэсний стандартчилал”-ын MNS 1-2: 2006 шүүлтийн дагуу батлан мөрдөж хэвшүүлээд байна. Мөн ажлын цагийн зохицуулалт хийхийн зэрэгцээ үйлчилгээг түргэн шуурхай, тасралтгүй хүргэх зорилгоор “Дотоод ажлын өдөр”-гүй болгож, цайны цагийг ээлжийн хуваарь гарган зохион байгуулж, ажлын өдөр 09.00-18.00 цагийн хооронд буюу 9 цаг тасралтгүй иргэдэд үйлчилж байна” хэмээн Бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатар хэллээ.
Эднийхэн Эд хөрөнгө, хуулийн этгээдийн үйлчилгээний шинэ танхимыг ашиглалтад оруулсан байна. Үйлчилгээний 14 цонхыг шинээр нэмж үйлчлүүлэгчдэд тав тухтай орчинд үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлэхээр чармайн ажилласан нь бүртгэлийн ажлыг танилцаж байгаа хүмүүст илхэн байв. Өмнө нь байсан шавааралдсан хоцрогдсон үйлчилгээг халжээ. Өнгөний систем нэвтрүүлж, үйлчилгээний танхимд орчин үеийн техник, технологийг ашиглан бүртгэлийн мэдээлэл агуулсан цахим дэлгэц суурилуулсан нь гаднаас орж ирсэн хүн бүхэнд ил юм. Иргэнд гадаад паспортыг нь бэлэн болсон тухай мессежээр илгээдэг болжээ. Ингэснээр иргэдэд учирдаг дарааллыг багасгасахын дээр иргэн гадаад паспортаа гарсан эсэхийг улсын бүртгэгчээс ирж асуун дараалал үүсгэх, бүртгэлийн байгууллага руу олон дахин ирэх явдлыг арилгаад байгаа гэнэ. Үүний зэрэгцээ байгууллагынхаа веб сайтыг шинэчлэн түүгээр иргэдийн санал гомдлыг хүлээн авч бүртгэлийн нэгдсэн лавлах 1890 дугаараар санал хүсэлт авдаг болж хэвшжээ. Үүнээс гадна иргэдэд ээлтэй утас 222 ажиллаж байна.
Австрали, Канад, Шинэ-Зеланд, Энэтхэг зэрэг мэдээллийн технологи өндөр хөгжсөн 40 гаруй орныг эгнээндээ нэгтгэсэн олон улсын томоохон байгууллага Компанийн бүртгэлийн холбоо олон улсын байгууллага /CRF/-д 2010 оны 1 сард гишүүнээр элсчээ. Тус холбооны гишүүн болсноор олон улсын мэргэжлийн бүртгэлийн сүлжээнд холбогдох, холбооноос зохион байгуулж байгаа төсөл хөтөлбөр, арга хэмжээнд хамрагдах, бусад улсын бүртгэлийн байгууллагуудтай холбоо тогтоох боломжийг олгож юм байна.
Харин Шадар сайд Хүн амын тооллого эхлэх гэж байгаа үед бүртгэлийн ажлыг сайжруулах, иргэдэд түргэн шуурхай үйлчлэх тал дээр түлхүү анхаарч ажиллаж байгаа нь сайн хэрэг. Хийсэн ажлуудаа улам чанаржуулж, гол нь иргэдэд энэ тухайгаа таниулж ойлгуулах нь зөв. Өөрчлөлт шинэчлэлт хийсэн байна хэмээлээ.
М.Жаргал