gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бусдад тус хүргэснээ гурвантаа сануулваас...

Нийгэм
2010-10-16
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-10-16
...Их элсэн цөлийн ээрэм талд төөрч, аагим халуунд ангаж цангаж яваа хүнд балга ус л бодогддог. Алсад мяралзах зэрэглээнд цангаагаа тайлна гэж хууртаж, амьд явах хүслэнд балга ус ямар их үнэд хүрдгийг тэр л үед мэдэрнэ. Цангааг нь тайлж чадах балга ус, энэ хорвоод амьдрах, амьд байх цорын ганц баталгаа болохоор түүний дэргэд хурааж хуримтлуулсан хөрөнгө мөнгө, хэн нэгэнд гомдож хорсох, алив нэгэнд баярлаж хөөрөх юу ч биш болж хувирна.

Гагцхүү ус, балга ус л амьдралын туйлын зорилго, үнэт эрдэнэ, аврал нь мэт санагдах үе. Яг энэ мөчид түүнтэй тааралдаж, балга ус өгч, амьдрал бэлэглэсэн хүнээ тэр хэзээ ч мартдаггүй. Хожмын амьдралын олон аз жаргалтай мөчүүдэд, тэр л хүнд хэцүү үеэ дурсаж, амийг нь аварсан хүнээ ачлан санадаг.

Энэ л мөчдөө амьдралд баяр баясгалангаас гадна зовж зүдрэх үе хэзээ ч тохиолдож болохыг сэтгэлдээ шивнэн сануулдаг юм. Балга ус өгч амийг нь аварсан тэр хүний дүрийг сэтгэл зүрхэндээ мөнхөд хадгалж, тэр хүний тухай сайн муу бүхий мэдээг сэтгэлдээ өмөөрч хүлээж авна. Тийм болохоор л монголчууд “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” хэмээн сургаж, хэлэлцэж иржээ. Тэвнэ тэмээ хоёрын үнэ тэнгэр газар мэт зөрүүтэй хэдий ч тэр л мөчид хэрэг болсон нь үнэд хүрч, тус болон ачлагдана.

Хүн гэгч энэ ертөнцөд цор ганцаар биш болохоор, амьдрал гэгч сайн, муу олон учралаар баян болохоор, хэцүү бэрх цагт хэн нэгний тусламж хэрэг болдог болохоор, сэтгэлийн гүндээ баярлаж ачлах олон дурсамж тээдэг болохоор тус гэдэг бага мэт мөртлөө агуу зүйл болон хувирдаг.

Хэн нэгний тусын хариуд чин сэтгэлээсээ баярлаж буй хүнийг харах ямар сайхан гээч
Хүнд яг хэрэгтэй үед нь тус болж чадваас их бага хэмээх хэмжүүр үгүй аж.

-Хүмүүний амьдралд заримдаа өөрт үгүй хэрнээ өрөөлөөс тус болох зүйл авах хэрэг болдог. Цангаж явахад ус, тэвдэж явахад тэвнэ, өвдөж байхад тан хэрэг болдог лугаа адил аргагүй мөчид бусдаас дэмжлэг авах шаардлага зөндөө. Энэ бүхэн нь цатгалан явахад архи, тэнхлүүн явахад тэмээ, эрүүл явахад үнэт бэлэг өгөхөөс огт өөр зүйл. Аргагүй үед хэрэгтэй зүйлийг нь тэр хүнд өгч чадна гэдэг жинхэнэ тус бас буян болдог буюу.

-Хүмүүний амьдралд заримдаа өөртөө хэлж чадахгүй хэдий ч өрөөл бусдаас хэрэгтэй үг сонсох хүсэл төрдөг. Гуньж явахад урам, баярлаж хөөрөхөд даруулга, буруу явахад сануулга болох үгс хэрэг болох нь зөндөө. Энэ бүхэн нь согтуу явахад хөөргөн, дэврүү явахад хуурай магтаал, дорой явахад басамжлалын үгнээс тэс өөр зүйл юм. Хэрэгтэй үед сонсохыг хүссэн үгийг нь тэр хүнд хэлж чадна гэдэг ухаарал, урам, дэмжлэг болдог буюу.

-Хүмүүний амьдралд заримдаа өөрөө хийж чадахгүй хэрнээ өрөөл бусдаар хийлгэж тус авах үйл зөндөө. Даахгүй байхад нь дэмнээд өгөх, чадахгүй байхад хийгээд өгөх, амжихгүй байхад нь туслаад өгөх хэрэгцээ зөндөө. Энэ бүхэн нь хийж чадаж байхад нь зусар саад, хэлж чадаж байхад нь худал саад, амжиж байхад нь төвөг саад болохоос шал өөр зүйл юм.

Хэрэгтэй үед нь хэрэг болох зүйлийг нь хийж өгнө гэдэг хэчнээн их тус болдог буюу. Хэрэгтэй үед нь хэн нэгэнд хэрэг болох зүйлийг нь өгөх, хэрэгтэй үед нь хэрэг болох сайн үгсийг хэлэх, хэрэгтэй үед нь хэрэг болох үйлийг хийж өгөхөд тэр хүн хэчнээн их баярладаг гээч.

Яг тэр мөчид хэрэгтэй зүйлээ авч хэрэг болсныг, хэрэгтэй үг сонсож сэтгэлдээ ухаарал авсныг, хэрэгтэй үйлээр ажил хэргээ бүтээсэндээ санаанд оромгүйгээр их баярладаг. Тус болсон хүндээ чин сэтгэлээсээ баярлан талархана.

Бие сэтгэл нь зовж шаналж асан тэр агшинд бусдын тус дэмээр энэ бүхнийг давж гарсан баяр талархлаас илүү гайхамшигтай нь энэ ертөнцөд үгүй. Яг тэр мөч дэх нулимстай инээмсэглэл, сэтгэлийн гүн дэх уулга алдалт, ямар ч албадлагагүй сэтгэлийн талархал шиг сайхан зүйл хаана буй гэж? Яг энэ үед л хүмүүс, хүн болж төрсөн хувь заяандаа, амьдралын гэрэл гэгээ, сайхан сэтгэлт хүмүүсийн ач тусад нь чин сэтгэлээсээ талархнам.

Тус бус ус
Хүмүүс заримдаа хэн нэгэнд тус болохыг хүсэвч тэр нь тус бус ус болж хувирах нь буй.

...Миний нэгэн танил яах ч аргагүй хүнд байдалд орсон найздаа туслах сэтгэлээр хэрэгтэй мөнгийг нь зээлж л дээ. Мэдээж тусыг авсан найз нь баярлаж талархсан сэтгэлийн үгээ харамгүй урсгаж, зээлсэн мөнгөө хугацаанд нь буцааж өгөх төдийгүй, хэрэгтэй үед хариу тус болох тухай сайхан үгс хэлсээр гарч одож. Амласан хугацаа болсон авч найз сураг үгүй. Анхандаа хүлээж, аажимдаа тэвчиж утасдах авч, найз нь далан долоон шалтаг тоочин хойшлуулсаар.

Хүмүүний амьдралд олон ээлж тохиолдох болохоор, өөрсдөд нь мөнгө хэрэгтэй болсон үед нэхэх гэвч утсаа авах нь үгүй, утсаа авсан үедээ уурлаж уцаарлах төлөвтэй. Мөнгө зээлсэн хүн нь амласан хугацаанаасаа жил өнгөрсөн ч, аргацааж бултсаар хоног өдрийг урсгана. Эцэст нь зээлдүүлж тус болсон найз нь "зээлээч" гэж царай алдаж буй мэт эргэлзээтэй байдалд орох.

Энэ л үеэс найзууд муудалцаж, ингэж тус болсноос эгэл мэндтэй явах минь яалаа гэж харамсана.
-Би нэг ТВ нэвтрүүлэг хийх санаатай зургуудаа авчихаад, мэргэжлийн нэгэн танилдаа хандаж, монтажлахад туслахыг хүсэв. Мөнөөх танил минь над дээр ирж зургуудыг үзэж, намайг хэсэг магтаад, "монтажлахад ямар ч асуудалгүй, бүх зүйл сайн сайхан болно" гэж итгүүлээд бичлэгүүдийг авч одов.

Амласан хугацаанаас
олон хоног өнгөрөвч танил сураг үгүй.

Танилдаа итгэсэн миний бие, нэвтрүүлэг гаргах газраа хугацаа зааж амласан болохоор давхар хүнд байдалд орно. Хааяадаа утсаа авахдаа "маргааш аваачаад өгнө" гэж амлавч сураг үгүй. Бухимдаж цухалдсандаа утсаар мянгантаа залгавч авах үгүй. Танилынхаа тусч сайхан сэтгэлд итгэсэн миний бие, амласан бусад нөхдөө ам дамжин хуурсаар.

Өглөө босоод л "буга эврийг минь авчирч өгөх болов уу? хэмээн усны захад горьдон зогсох тэмээний үлгэр" лугаа утсаа авахгүй зугатаах танил, урсан өнгөрөх өдрүүдийн шаналлыг яалтай. Ядаж байхад өнөө үеийн утас интернетийн хөгжилд итгээд орон байрны хаягийг авдаггүй гэнэн сэтгэлийг яалтай.
Бие биедээ худал хэлж хуурч байснаас, мэнд устай танил нөхөд байх нь яалаа гэж сэтгэлдээ харуусна.

...Хэдэн найзууд жаргал зовлонгоо хуваалцан хуучилж сууж л дээ. Нэг найз нь хүүхдээ өгөх цэцэрлэг олдохгүй байгаа тухай яриад, хүүхдээ цэцэрлэгт өгчихвөл, ажилдаа орж их зүйл амжуулах тухайгаа хуучилжээ. Нэг найз нь, нэг цэцэрлэгийн эрхлэгчийг таньдаг тухайгаа мэдэгдэж, туслахаар амлаж.
Найздаа итгэсэн тэрээр хүүхдээ цэцэрлэгт өгөх болсон тухайгаа гэрийнхэндээ хэлж, найзынхаа тусч сайхан сэтгэлээр сайрхаж, хүүхдэдээ хэрэгтэй бүхнээ бэлтгэж битүүхэндээ хүлээнэ.

Хааяа нэг утасдахад "чи хүлээж бай, би бүтээнэ гэсэн шүү дээ" гэж баярлуулна, дараа нэг утасдахад “жаахан тэвчиж бай, миний ажил амжихгүй байна" гэж учирлана, эцэст нэг утасдахад "чи яасан ядаргаатай юм бэ! би хөөцөлдөж л байна, тэвчихгүй бол өөрөө хөөцөлдөхгүй юу?" гэж уцаарлана.

Эцэст нь цэцэрлэг ч үгүй, итгэл ч үгүй, найз нөхдийн дотно сэтгэл ч үгүй болж хоцорно. "Яах ч гэж үүнд итгээ вэ? Би өөрөө хөөцөлдвөл болох л байсан шүү дээ. Ялихгүй мэт боловч ийм асуудлаар эвдрэлцэж байснаас ядахнаа мэнд устай найз нөхөд байх нь яав даа" гэж харамсана.

Хүмүүс бие биедээ тусч сайхан сэтгэлээр хандахыг хичээцгээдэг. Яг өөрийн чадах болон, чин сэтгэлээр хандаж чадаагүй, өчүүхэн ашиг завшаан хайсан сэтгэл, оролдлого бүхэн тус бус ус болон хувирдаг.

Хааяадаа бие биетэйгээ уулзан хууч хөөрч, инээд баясал болж, жаргал зовлонгоо хуваалцаж байсан найз нөхөд ийм байдлаас болж урам хугаран бие биенээсээ холдоцгооно. Үнэхээр тус болж чадахгүй бол гай болж бие биенээ гомдоох хэрэг юун. Найз нөхөд байна гэдэг жаргал зовлон, сэтгэл зүрхээ хуваалцах дэм болохоос заавал тус болох албадлага биш шүү дээ.

Хариу нэхдэггүй тус
Хүмүүс заримдаа бие биедээ санаатай болон санамсаргүйгээр тус болцгоодог. Зарим нь тус болсноо анзаарахгүйгээр барахгүй мартаж орхино. Тэр л мөчид ямар нэгэн ашиг сонирхлын төлөө бус өөрийн боломж бол он чин сэтгэлийн хандлагаар хандсан учраас...

-Зарим хүмүүс ямар нэгэн байдлаар тухайн нөхцөлд тус болсноо байнга сануулдаг. Мэдээж тус болсон үйлд нь талархах сэтгэл минь олон олон сануулгын дараа шаналал болон хувирна. "Яах ч гэж үүгээр туслуулав даа, арга нь олдох л байсан шүү дээ" хэмээн харамсах тохиолдол зөндөө.

-Зарим хүмүүс хэн нэгэнд тус болсон тохиолдлоо байнга сануулж, ач тусаа хариулахыг шаарддаг. Магадгүй олсоор өөрийгөө боомилж буй тохиолдолд салгаж, амьд үлдэхэд тус болсон байж болох хэдий ч ач хариулах шаардлага нь амьд явахаас төвөгтэй байдал үүсгэх тохиолдол буй.

-Харин хэн нэгэнд тус болсноо ор тас мартсан төдийгүй "өө нээрээ тэгсэн билүү?" гэж хэлэх хүнийг харах сайхан. Тэр хүн чамд тус болсноо төдийлөн санахгүйгээр барахгүй “за яахав дээ, тус болсон нь яамайдаа, тэглээ гээд сүржигнэх хэрэг юун” гэж хэлэх нь ямар их талархлыг төрүүлдэг гээч.

Монголчууд "Бусдад тус болсныгоо гурвантаа сануулваас тус эс боль юу" гэдэг хэллэгийг сонсоод энэ тухай бичих санаа төрсөн хэрэг.

Өдгөө цагт бие биедээ ямар нэгэн зорилгоор "тус" болж, үүнийгээ ямагт сануулан хариу нэхдэг байдлаас бид залхаж байна. Тус гэдэг тэр хүнд дутагдаж байсан зүйл нь чамд байсан болохоор чин сэтгэлээсээ хандсаны илрэл юм.

Тэгээд л үүнийгээ хийх ёстой зүйл байсан мэтээр үзэж, ор тас мартаж орхивол тус тэр буюу.
Хүмүүс бид нэгэн дэлхий дээр хамтдаа амьдарч байгаагийн хувьд бие биедээ чадах зүйлээрээ тус болж бас хариу тус авч, үүнийхээ төлөө ямар нэгэн үнэ, хариу нэхдэггүй байвал хамгаас сайхан сан.

...Ээрэм говийн элчилгүй цөлд ангаж ядарч яваа нэгэнд балга ус амсуулж туслах гэдэг юутай сайхан. Тэр балга усыг амьд явах аугаа хувь заяатай харьцуулахад, өнөөдөр бидний улайраад байгаа хэдэн сая ам.доллароор ч үнэлээд барахгүй. Чин сэтгэлийн тус гэдгийн үнэ цэнэ энэ буюу.

Г.Галбадрах http://www.niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан