Манай улс ирэх жилээс төсвийн тодотгол хийхгүй бололтой. Учир нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар аливаа асуудлыг зохицуулах боломжтой болох гэнэ. Өөрөөр хэлбэл, төсвийн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг шинэчлэн сайжруулахын зэрэгцээ төсвийн тогтвортой байдлыг хангах хариуцлагын тогтолцоогоор дамжуулан эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлого явуулах харилцааг зохицуулсан эрх зүйн шинэ орчин бий болгох гэнэ.
Энэ дагуу чуулганы өчигдрийн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэв. Макро эдийн засгийн төлөвлөгөөнд ажилгүйдлийн тоог байнга тооцож яваа Монгол Улсын эдийн засгийн алдагдал энэ жил таван хувьтай гарчээ. Дараа жилүүдэд буурах төлөв ажиглагдсан талаар Сангийн сайд С.Баярцогт онцлов. Тус хуулиар яам тендер баталдгийг болиулж, тендер зарлах эрхийг орон нутгийн удирдлагад шилжүүлэх аж.
Мөн эдийн засгийн үр ашиггүй зарцуулалт хийсэн албан тушаалтанд хариуцлага тооцох, сонгуулийн үеэр иргэдэд мөнгөн амлалт өгөхийг хориглосон заалт оруулжээ. Улмаар хууль хэрэгжсэний үр дүнд төсвийн бодлого, стратегийг тодорхойлоход баримтлах төсвийн удирдл агьга шинэ зарчим болон төсвийн тусгай шаардлагад суурилсан эрх зүйн шинэ орчин бүрдэх аж. Ингэснээр төсвийн бодлогоор дамжуулж макро эдийн засгийн тогтвортой байдлыг дунд болоод урт хугацаанд хангах, цаашлаад иргэдийнхээ эдийн засгийн тогтвортой, эрсдэл багатай орчинд сэтгэл тайван ажиллаж амьдрах боломж нөхцөлийг хангах гэнэ.
Төсөлтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байгаа эсэхийг спикер асуухад гишүүдийн талаас илүү нь товчлуураа дарав. Ийнхүү Сангийн сайдыг асуултаар булж эхэлсэн юм. Гишүүдийн хамгийн ихээр сонирхож байсан зүйл нь бодлогын хүүг хатуу бариад хөрөнгө оруулалтыг хязгаарлах нь улс орны хөгжлийг түргэтгэхэд саад тотгор болох юм биш үү гэх асуулт байлаа.
Сангийн сайд энэхүү асуултад "Энэ хууль нь эдийн засаг, санхүүгийн бодлогын хувьд гол тулгуур хууль болох юм. Хууль батлагдсанаар төсвийн тодотгол хийдэг явдал арилж, бүтээгдэхүүний үнийн зөрүүгийн орлогыг тогтворжуулалтын санд төвлөрүүлж байх юм. Ингэснээр хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр хязгаарлахад хүргэж байгаа юм" гэв.
Мөн гишүүд төсөлд хяналт, хариуцлагын асуудал бүрхэг, орон нутгийн төсвийн эрх мэдлийг нэмэх асуудал тодорхойгүй байгааг шүүмжлэв. Түүнчлэн уул уурхайн салбарт тогтвортой санхүүгийн байдал, хяналт удирдлагын нэгдсэн системийг эхлээд бүрдүүлэх ёстой, эдийн засгийн бүтцийг шинэчлэхэд анхаарах, алт, зэснээс гадна нүүрс, цайрын орлогыг тогтворжуулалтын санд хамруулах, улсын нэгдсэн төсвийн тухай хуулиа эхэлж хэлэлцэж баталсны дараа энэ хуулийг оруулж ирэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, суурийг нь янзлахгүй, суурь муутай барилгын цонх, хаалгыг шинэчлэх асуудал яриад байх юм хэмээн Н.Ганбямба гишүүн хэлэв.
С.Баярцогт сайд "Төсвийн зөрчилтэй хоёр хуулийг нэгтгэн боловсруулсан төслийг Засгийн газар ойрын үед УИХ-д өргөн барина. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төсөлтэй уялдуулан Засгийн газар Хөгжлийн банк байгуулах шийдвэрийг өнгөрсөн лхагва гаригт гаргасан. Энэ хууль батлагдсанаар орон нутаг төсвөө бие дааж зарцуулах, тендерийг бие дааж шийдэх гээд өргөн боломж нээгдэнэ. Ерөнхийлөгч болон УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид, улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт нийгмийн халамжийн чиглэлийн амлалт тодорхой хэмжээнээс хэтэрч болохгүй, хэтэрсэн тохиолдолд тухайн нэр дэвшигч, намыг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэхээс татгалзах заалтыг хуульд оруулахаар тусгасан" гэж хариулав.
Харин гишүүн Б.Чойжилсүрэн хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нэлээд их хөрөнгө шаардагдаж байгаа, хоёр жилийн хугацаанд зөвхөн улсын төсвөөс 9.0 их наяд төгрөг хэрэгтэй байгаа. Гэтэл төсвийн өнөөгийн бодит нөхцөл энэ ачааллыг даах боломж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Иймд төсвийн тусгай шаардлагыг 2012 оноос эхлэн биелүүлж ажиллах боломж харагдахгүй байгаа тул энэхүү хуулийг 2013 оноос дагаж мөрдөх, мөн хуулийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийг дахин сайн нягталж тооцох шаардлагатай учраас хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргасан байна.
Сангийн сайд ийнхүү асуултандаа ороогдон сүүлдээ ч будилж харагдана. Харин асуулт асуух гишүүд залхаж чуулганы танхимыг орхин гарлаа. Ийнхүү хуралдааны төгсгөлд дээрх хуулийн төслийг хэлэлцэх эсэхээр санал хураалаа. Бусдын өмнөөс товчлуур дардаг байдал энэ удаад мөн дахин давтагдлаа. Гишүүдийн ирц санал хураахын өмнө 44 байсан бол санал хураалтын дүнд 51 болов. Ширээнийхээ андыг С.Оюун, С.Эрдэнэ, СЛамбаа гээд олон гишүүн орлож харагдсан шүү. Бүр Сангийн сайд маань будилж өөрийнхөө оруулж ирсэн төслийг эсэргүүцсэн санал өгч харагдсан. Ямартай ч энэ хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн гишүүдийн олонх үзэв.
Л.Нинжсэмжид http://www.niigmiintoli.mn/