gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     7
  • Зурхай
     4.13
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 7
Зурхай
 4.13
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 7
Зурхай
 4.13
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нагац ахдаа зодуулсан бяцхан охины эмээ С.Мөнхжаргал: Өс санасан хүүгээ эргэж ирэх вий гэхээс унтаж чадахгүй нь

Нийгэм
2010-08-30
0
Twitter logo

Хайр, халамж үзэх хувьгүй өссөн хүүхэд гэвэл тэрнийг л хэлэх байх. Хамт амьдрах тохиолгүй аав, ээж хоёрынх нь хэн нь ч охиныг өөр дээрээ үлдээхийг хүссэнгүй. Ээж нь өөр хүнтэй гэрлэхдээ түүнийг эцэгт нь орхижээ. Бяцхан М-ийн аавынх нь ээж буюу эмээ нь түүнийг өмдөөрөө дүүрэн баастай чигээр нь С.Мөнхжаргал гуайн үүдэнд орхисон байв. С.Мөнхжаргал бол охины эмээ, ээжийнх нь ээж. Тэр үед охин ердөө л ой гарантай байж. Түүнээс хойш М охиныг өөр дээрээ авч өдийг хүртэл өсгөсөн эмээгийнх нь хайр, халамж харамсалтай нь өөр нэг хэрцгий эрийн харгислалын “сүр”-нд дарагдаж бяцхан сэтгэлийг нэг өдөр ч тайван байлгаагүй аж.

Ширүүхэн үлээхэд хагдардаг цэцэгтэй зүйрлэм бяцхан биеийг нь хайр найргүй өшигчиж, гартаа таарснаараа зодох нагац ахынх нь тамлалд шалтгаан байхгүй. Харин шалтаг дэндүү олон. “Даалгавраа хийсэнгүй. Зодуулснаа хүнд хэллээ. Тамхи авах байсан мөнгөнөөс минь 100 төгрөг “шомбодож” зайрмаг авч идлээ” гээд л…

Аз болоход өнгөрсөн долоо хоногийн нэгэн өдөр эмээгийнх нь төрсөн дүү энэ талаар цагдаад мэдэгдсэнээр охинд нагац ахынхаа яргаллаас салах завшаан олдсон юм. Гэвч охин сэтгэл дүүрэн гунигтай байна. Өөрийг нь хайрладаг цорын ганц хүн эмээгээсээ ч салахаас аргагүй байдалд тэр хүрчээ. Сайхан сэтгэлт хүмүүс охиныг яргачин нагац ахынх нь дэргэдээс холдуулахын тулд асрамжийн газарт өгөхөөр хөөцөлдөж эхлээд байгаа билээ. Харин нагац М.Амарбаясгаланд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Зээ охиноо төрсөн хүүгийнхээ гараас чадах ядахаараа хамгаалж ирсэн эмээгийн гэрийг өнгөрсөн бямба гаригт зорив. Биокомбинат дахь түүний гэрийг М.Амарбаясгалангийнх нь нэрээр сурсаар олж очлоо. Жимсээ өгөхөө болиод удсан чацарганы мод, цэцгийн мандалтай хашаан доторх навтгар цагаан байшингаас С.Мөнхжаргал гуай гарч ирж нохой хорилоо.

Бидэнд цай аягалж өгөх зуураа “Охин явчихсан чинь сэтгэл уймраад даралт ихэсчихлээ. Би ч их муу эмээ юм даа” гэсээр хоолой нь зангирсан ч нулимс үл унагана. Ерөөс бидэнтэй ярилцах хугацаандаа эмээ нулимс унагасангүй. Хэтэрхий их зовлон үзсэн хүний нулимс “дуусчихдаг” юм болов уу даа.

-Таны хүү М.Амарбаясгалан М охины ээж хоёр уг нь төрсөн эгч, дүүс гэсэн. Эгчийнхээ хүүхдийг ингэж ад үзээд байдаг шалтгаан нь юу юм бол оо?
-Зээгийн маань ээж өнгөрсөн өвөл, Цагаан сарын өмнөхөн манайд ирж юм хийж өгсөн юм. Тэр үед Амараа согтуу орж ирээд агсамнаад байхаар нь охин маань цагдаа дуудаад өгчихсөн юм. Тэрнээс хойш охин дахиад хоёр ч удаа “111”-т Амарааг бариулчихсан. Тэгсэн тэндээс гарч ирчихээд “Тэр мууг би ална аа” гээд л эгчийгээ занаад байсан юм. Гараад ирэхэд нь охин маань гэр рүүгээ явчихсан байсан. Тэгээд л энэ муу алгын чинээ амьтанд нь ингэж хонзогнодог юм болов уу даа. Өөр ямар шалтгаан байж болохыг би яаж ч бодоод олохгүй байна.

-Зээг чинь ээж нь яагаад өөр дээрээ өсгөөгүй юм бэ?
-Сүүлд суусан хүн нь уурлаад байдаг юм гэсэн. Тэгээд л өөрөө хааяа ирэхээрээ хүүхдээ хараад уйлж, дуулаад л байдаг юм. Зээ маань харин ээжийгээ нэг их тоодоггүй, намайг л гэдэг. Зээгээ хүн болгочихъё, үхтлээ харж хандъя гэж бодож, их хичээсэн юм сан, уг нь. Даанч энэ яргачин алж хаячих гээд болохгүй юм даа. Ядаж 18 нас хүртэл нь дэргэдээ байлгах юм сан гэж мөн ч их хичээлээ. Би ч их л муу эмээ юм даа.

-Үүнд таны буруу гэж байхгүй байх аа?

-Хүүхдээ хүмүүжүүлж чадаагүй нь миний буруу. Тав бил үү, зургадугаар ангид байхад нь би Амарааг сургуулиас нь гаргачихсан юм. Хичээлээ таслаад болохгүй, тэр тоолонгоор нь сургуульд нь мөнгө төлөх шаардлага гардаг байлаа. Тэр үед ердөө 16 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг байсан би юугаа өгөх вэ дээ. Багш нь ч гэсэн намайг ойлгоод мөнгө нэхэхээ бай¬сан. Гэвч Амараа хичээлээ таслаад болохгүй бай¬хаар нь нэг өдөр уурандаа сургуулиас нь гаргачихсан юм. Насанд хүрээд элс, хайрга ачдаг ажил хийгээд л овоо нэмэртэй л байсан. Тэгж байснаа нэг л биш болчихсон.  Гэр орныхоо юмыг зарж үрээд архи уучихна. Одоо тэгээд хэний ч үгэнд ордоггүй ийм л хүн болчихлоо.

-Та хэдэн хүүхэдтэй вэ. Ах, эгч нар нь үг хэлдэггүй юм уу?
-Есөн хүүхэд төрүүлснээс нэгийг нь алдчихсан. Амарбаясгалан миний гурван хүүгийн дундах нь. Ах нь нэг хэсэг Амарааг өөд нь татах гэж машинаа бариулаад, хооллож хувцаслаж үзээд болохгүй болохоор нь зодож нүдээд ч тусыг олоогүй. Би охин дээрээ очоод амьдарч болно л доо. Амараа хамаг юм зараад, гэрээр дүүрэн хүн авчирч архидаад болдоггүй юм. Том хүү, охин, нэг дүү маань намайг харж ханддаг ч энэ хүүхдээс л болоод би өтөлсөн хойноо ийм юм үзэж сууна.

-Та зээ охин, хүү хоёртойгоо л хамт амьдардаг юм уу?
-Миний бага хүү /18 настай/ бас хамт амьдардаг. М бид хоёрыг хамгаалдаг нь л тэр. Гэхдээ л Амараа түүнийг бас цохиод авчихдаг юм.

-Бага дүүгээ бас М шиг зодуурт өсгөсөн юм уу?

-Үгүй л дээ. Дүүгээ бол тэгээгүй. Гэхдээ биднийг бүгдийг нь “Гөлөгнүүд” гэдэг юм. Зээг маань ном сурахгүй байна гэж гартаа таарснаараа зодно. Тэгэхээр нь би тэсэхгүй “Та нар юу сурсан юм. Чамайг ингээд байхаар хүүхэд яаж юм сурдаг юм” гэхээр “Нохойн гөлгийг алсан ч яадаг юм. Чи юундаа өмөөрөөд байгаа юм” гээд л “дайн” болно. Заримдаа би зээгээ айлд хоёр, гурав хонуулдаг юм. Тэр хүүхдийг би өөр хаанаа хийх юм бэ.
 
-Та нарыг ийм удаан эрхэндээ байлгасан байтал яагаад хууль, хяналтынханд хандаж болоогүй юм бэ?

-Цагдаад хэлээд нэмэр байхгүй шүү дээ. Харин тэр хүүхдийн эрхийн төлөө ажилладаг байгууллага байдаг гэдгийг эмээ нь үнэндээ мэддэггүй байсан юм аа. Охин дүү маань гадаадаас ирж байж л Амарааг цагдаад бариулж, зээг маань тийш нь аваачсан.

-Дүү чинь таны зээг цагдаа дээр дагуулж очсоноор Амарбаясгалангийн хэргийг илчилсэн. Тэр өдөр яг юу болсон юм бэ?

-Уг нь би зээгээ байнга дагуулж гардаг юм. Амарааг зодчих байх гэж айгаад. Тэр өдөр дэлгүүр орох гээд зээгээ “Миний хүү хогоо шүүрдчихээд хичээлээ хийгээрэй” гэж хэлээд гарсан. Нэг их удаагүй буцаж орж ирсэн юм. Гэтэл М орон дээр хэвтэж байна. Барагтай бол тэгж хэвтдэггүй хүүхэд. Амараа нөгөө орон дээр нь хэвтэж байсан. Хараад байсан чинь нүүр нь нэг л хачин болчихож. Амараагийн хажууд яасан юм гэж асууж болохгүй шүү дээ.

-Яагаад?
-Тэгвэл зээг маань нэмээд зодчихно шүү дээ. Миний араар орчихсон байхад нь нохой шиг үсдэж өргөөд зодчихдог юм чинь. Тийм болохоор юм хэлж чадахгүй сууж байтал охин дүү маань ороод ирсэн. Би тэрэнд М-ийг зодуулсныг хэлсэн юм. Тэгсэн тэр цагдаад очиж зээгийн маань хөх няц болсон биеийг үзүүлсэн.

-Амарбаясгаланд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн. Цагдаа нар гурав хоног хайж байж түүнийг барьсан гэсэн?

-Гурав хоног алга болж байгаад гэртээ ирсэн. Өөрийг нь хайж байгааг мэдээгүй байсан юм. Тэгсэн архи ууж, гудамжинд согтуу явж байгаад цагдаад баригдсан юм байна лээ.

-Дүү чинь нэг л юманд их санаа зовж байгаагаа хэлж байсан. Амарбаясгаланд хэрэг үүсгэсэн ч, тэнсэн харгалзах ял оноочихвол гарч ирээд таныг зүгээр өнгөрөөхгүй гэж.
-Тэгж бодохоор, Амарааг энэ хаалгаар орж ирнэ гэж бодохоор үнэндээ дотор арзайж байна.

-Тэр таныг бас зоддог юм уу?
-Тийм ээ. М бид хоёрыг нийлүүлээд л зодчихдог юм. Намайг ухаан алдаад уначихсан байхад, ээжийн минь дэргэд толгой дээр дэвсэж байсан хүн шүү дээ. Ээж маань дөрвөн жилийн өмнө өөд болсон.  

-Өөрийг нь асрамжийн газарт өгнө гэсэн шийдвэрийг М яаж хүлээж авч байгаа вэ?
-“Сайн хүмүүс таараад намайг өргөөд авчхаасай. Танаас салах хэцүү байна. Эмээ сайн ууж байгаарай. Санаагаа битгий зовоогоорой. Би 18 нас хүрээд таньтай заавал уулзана” гэсэн. Үнэндээ асрамжийн газар өгнө гэхээр надад хэцүү байгаа. Зээгийн хэлдгээр сайн хүмүүс л таараасай. Тэр¬нийгээ хүний гарт үхүүлчихгүй юм сан гэсэндээ л ийм юм ярьж сууна. Амьд байхад учир нь олдох байлгүй. Би ч яахав, тэртэй тэр¬гүй дуусч байгаа хүн. Ургаж яваа цэцэг шиг охинд минь л амьдрал зөөлөн хандаасай гэж бодох юм. Нэг охин маань М-ийг өөр дээрээ авъя гэсэн л дээ. Даанч өнөөх яргачин чинь очоод дэмий юм болох байх. Одоо эмээ нь энэ байшинд ганцаараа л үлдэх юм шиг байна. М байхгүй. Бага хүү маань удахгүй Орос руу явж ажил хийх санаатай байгаа,  дунд сургуулиа төгссөн. 80 мянган төгрөгийн тэтгэвэртэй надад хүүгээ дээд сургуульд сургах мөнгө байх биш. Харин өнөөх охин дүү маань хөөцөлдөж байж Орос явуулж өгье гэсэн юм. Тэгээд явах гэж байгаа.

-Амарбаясгаланд ял өгөхгүй бол тэр л тантай амьдрах юм байна, тийм үү?

-Одоо надад өс саначихсан байгаа болохоор тэрнийг эргэж ирнэ гэхээс нойр ч хүрэхгүй байна.

-Та ингэж эмээж байхад зээ охин чинь ямаршуухан дарамтад байсан нь ойлгомжтой?

-Амараагийн харцаар хөдөлнө. Заримдаа гэрээс гаргаж байгаад хашаанд зоддог. Хүмүүс “Чи яахаараа алгын чинээ хүүхдийг ингэж зоддог юм, болиоч” гэхээр “Би дүүгээ зодож байна. Та нарт хамаагүй” гээд л дөрвөн мөчнөөс нь салгачих шахаад зоддог. Үеийнхээ хүүхдүүдтэй гадаа тоглоно гэсэн ойлголт миний зээд байхгүй. Амараа “Хичээлээ хий” гээд гаргахгүй. Хийх хичээлгүй байсан ч гаргана, тоглуулна гэж байхгүй. Эвий, гадаа жорлон ороод ирэхээрээ л “Эмээ, хойд айлын хүүхдүүд хашаандаа тоглож байна” гэсээр орж ирдэг юм. Одоо миний хүүгийн хичээл эхэллээ. Энэ жил хоёрдугаар ангид орно. Асуудал нь шийдэгдэхгүй болохоор яах юм бол доо.

-Зунжингаа нагац ахдаа зодуулж даалгавраа хийсэн юм аа даа?

-Хийж дуусгасан ч юм байхгүй ээ. Жаахан л юм хийсэн байна лээ.

-М-ийн ээж нөхцөл байдлыг яаж хүлээж авч байгаа вэ?

-Уйлаад л байгаа гэсэн. Эгч нь тэгж байна лээ. Би бол уулзаагүй. Бидний яриа дуусах үед эмээ зээгийнхээ зуны даалгаврын дэвтрүүдийг нямбайлан хийсэн савыг гаргаж ирлээ. Бас жижигхэн хавтсан дотроос зээ охиныхоо цээж зургийг гаргаж ирж үзүүлэв. Өөрийг нь зовоодог Амарбаясгалан хүүгийнхээ зургийг бас харуулснаа, “Энэ зургийг сонин дээр тавиулахгүй ээ. Амараа намайг алаад хаячих биз” гэж хэлээд далд хийчихэв. Энэ үед багадаа үзсэн нэгэн орос киноны хэсэг гэнэт санаанд орж ирж билээ. Ээжийгээ пурштэй орны доор хийж байгаад дээрээс нь дэвсдэг харгис залуугийн тухай тэр кинонд өгүүлдэг юм. Бурхан минь, хэчнээн хүн ийм хүчирхийллийн дор өдөр хоногийг өнгөрүүлж байгаа бол доо.

Х.Хулан, Ц.Гэрэлмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан